
Т.САЙХАН
Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг буюу Цэргийн госпиталийн дарга, хурандаа С.Элбэгжаргалыг ажлаас нь чөлөөллөө. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, тендергүйгээр бараа, ажил үйлчилгээ худалдан авсан хэмээх гомдол нэлээд ирсэн байна. Энэ дагуу Зэвсэгт хүчний жанжин штабаас шалгаж, ажлаас нь чөлөөлсөн байна. Түүний оронд Зэвсэгт хүчний 027 дугаар ангийн штабын дарга, хурандаа Б.Рэнцэндоржийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.
Эх сурвалж:www.polit.mn