Увс нуурыг хамгаалах УИХ-ын гишүүд хаачив

2016-04-14
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

“Монголиа гладвилл Увс петролиум” компани Увс аймаг дахь газрын тосны хайгуулын хоёрдахь жилийнхээ ажлыг удахгүй эхлүүлэхээр зэхэж байгаа мэдээлэл бидэнд ирлээ. Өнгөрсөн жил Малчин суманд хоёр цооног тавьсан бол энэ жил өрөмдлөгийн ажлаа үргэлжлүүлэн хийхээр болсон байна. Үүнтэй зэрэгцэн нутгийн иргэд нэгдэн “Увс нуураа аваръя” төрийн бус байгууллага байгуулж газрын тосны үйл ажиллагааг эсэргүүцэж эхэлжээ. Тэд “Хайгуулын талбай Увс нуурт маш ойрхон олгогдсон. “Монголиа гладвилл Увс петролиум” компани газрын тосыг хамгийн хямд, байгаль орчинд халтай аргаар хайж байгаа. Ялангуяа гүний усыг их хэмжээгээр ашиглаж байгаа. Энэ нь цөлжилтийг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж үзэж байна. Сүүлийн жилүүдэд манай аймагт, ялангуяа их нууруудын хотгороор цөлжилт эрчимтэй явагдаж байгаа” гэв. Түүнчлэн тэд Малчин суманд өнгөрсөн жил өрөмдлөг хийснээс хойш ойрхон давтамжтай таван удаагийн газар хөдлөлийн чичирхийлэл бүртгэгдсэнийг газрын тосны хайгуултай холбон тайлбарлав. Бас багш нар ч газар нутгаа хамгаалахаар нэгдэж байгаа ажээ.

Увс нуурын сав газар 1997 онд дэлхийн шим мандлын нөөц газарт, 2003 онд Дэлхийн өвд бүртгэж, 2004 онд Рамсарын конвенцид хамруулсан нь зүгээр ч нэг тодотгол биш. Тундрын бүсээс мөнх цаст, тал хээр, хээр, говь цөл гээд байгалийн баян бүрд цогцолсон, дээр нь дэлхийд ховордсон цоохор ирвэстэй, нүүдлийн шувуудын нутаг болсон энэ сав газрыг Монгол Улс онгон дагшнаар нь хамгаалах үүргийг олон улсын өмнө хүлээсэн хэрэг. Гэтэл Увс нуурын хязгаарлалтын бүс рүү халдаж нэг км-т тулган газрын тосны хайгуулын талбайг олгож, нуурыг тойруулан 453 цооног өрөмдөхөөр болсныг усны чиглэлийн мэргэжилтнүүд “Ийм олон тооны цооног ухах нь тун эрсдэлтэй. Маш том асуудал болж мэдэх нь” гэхээс илүү барьцтай тайлбар хэлж чадахгүй байгаа юм.

Үүний цаад учрыг Шинж­лэх ухааны академийн Гео экологийн хүрээлэнгийн мэр­гэжилтнүүдтэй уулзсаныхаа дараа ойл­гов. Аливаа гол нуур, газар нутгийн экологийн судалгаан дээр үндэслэн гарч болох эрсдэл, өөрчлөлтийг шинжлэх ухаанчаар хэлж чадна. Гэвч Монголын хамгийн том, олон улсын харъяалалтай Увс нуурын экологийн судалгаа хийгдээгүй байдаг ажээ. Харин жижиг голууд бо­лох Хараа, Ерөө, Сэлэнгэ, Туул голын экологийн судалгаа л улсын хэмжээнд хийгдсэн байдаг байна. “Увс нуурт экологийн судалгаа хийх шаардлагатай. Даанч бидний хүч хөрөнгө хүрдэггүй. Туул голтойгоо зууралдсаар таардаг” хэмээн хүрээлэнгийн мэргэжилтнүүд учирлаж байв. Ийм л бүрхэг, дутуу мэдээлэл, судалгааг далимдуулан гадаадын компани газрын тосны үйл ажиллагааг зоримог эхлүүлсэн бололтой.

Гэхдээ “Монголиа гладвилл Увс петролиум” компанийг Увс аймагт газрын тосны хайгуул хийх бүрэн эрхтэй гэж хэлэхэд хэцүү. Тэд Засгийн газартай Бүтээгдэхүүн хуваах гэрээг 2015 оны тавдугаар сард байгуулсныхаа компаниа албан ёсоор байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн тухай бид баримтыг бид өмнө нь дэлгэж байсан. Тэгээд зогсохгүй хайгуулын ажлыг хоёр өөрөөр танилцуулж, байгаль орчинд халтай чичирхийллийн аргыг сонгон ажиллаж байгаа.

Олон арван жил халдашгүй дархан байж ирсэн газар нутаг дээр нь гадаадын хөрөнгө оруулалттай компани хуулийг уландаа гишгин дураар аашилж байгааг Увс аймгийн иргэд эсэр­гүүцэн нэгдэж эхэлснийг нийтлэлийн эхэнд өгүүл­сэн.

Нутаг усаа хамгаа­лахад зөвхөн тэд тэмцэх учиргүй. Тэднийг төрд төлөөлж буй эрхэм гишүүд бий. Үе, үеийн парламен­тад Увсаас гаралтай гишүүд бусад аймгийг бодвол олон. Энэ Засгийн газар, УИХ-д ч тэр. Гэтэл нутагт нь газрын тосны үйл ажиллагааг хууль бусаар эхлүүлээд жил орчмын хугацаа өнгөрөхөд Увсын түшээд хаачив. Бусад үед нутаг нь усны үзэл гаргаж улс даяар чичлүүлдэг ард түмэн ийм үед нэгдэх ёстой бус уу. Нутгийн чинь зон олон газар нутаг, Увс нуураа хамгаалахад та бүхний дэмжлэгийг бүлтийтэл хүлээж сууна, гишүүд ээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Монгол Улсын хувьд шатахуун бол шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж боло

9 цаг 47 мин
Н.Учрал эдийн засаг, О.Цогтгэрэл улс төр ярив

АН-ын бүлэг өчигдөр  ээлжит бусаар хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргав.  Үүнтэй зэрэгцэн Ерөн

9 цаг 47 мин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

21 цаг 49 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

Өчигдөр 13 цаг 25 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

Өчигдөр 10 цаг 05 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

Өчигдөр 06 цаг 00 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

Өчигдөр 06 цаг 00 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

Уржигдар 17 цаг 38 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Уржигдар 14 цаг 13 мин