Г.Баттулга: Зарим суманд мал жилбэ муутай, төл угжуулж байна

2016-04-14
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯНГА

Хөвсгөл аймгийн хаваржилтын бэлтгэл ажлын талаар тус аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн хэлтсийн дарга Г.Баттулгатай холбогдож тодрууллаа.

 

-Өвөлдөө өнтэй оров уу. Хаврын бэлтгэл хэр байна вэ?

-Манай аймгийн 24 сумаас баруун, урд, зүүн хойд талын 10 суманд цас их орсон учраас өвөлжилт хүндхэн боллоо. Айлуу­дын зарим нь оторт хол явсан учраас оройтож ирж, тэр хэрээрээ малаа орой төллүүлж байна. Энэ жилийн тухайд өвөл хүндхэн болсон ч хаваржилтад бэлтгэж аймгаас тодорхой хэмжээний дэмжлэгийг сум орон нутаг, малчдад үзүүлж байна. 2011-2013 онд бэлтгэсэн улсын нөөцийн салбар цэгт байсан 250 тонн өвсийг өвөлжилт хүндэрсэн сум­дын малчдад үнэ­гүй тараасан. Мөн Шинэ-Идэр, Улаан-Уул, Цагаан-Уул гэсэн гур­ван бүсийн суманд тай­ван цагт өвс, тэжээлээ нөө­цөлдөг. Эндээс 264 тонн өвс буюу 65.5 сая төгрөгийн өвсийг малчдад үнэгүй өгсөн нь хаваржилт хүндэрсэн сумдад дэмжлэг болж байна.

-Мал төллөлт хэдэн хувьтай байгаа вэ?

-Аймгийн зарим сумдаар цас хайлж малын бэлчээр сайхан гарч ирж байна. Аймгийн хэмжээнд 1.9 сая толгой малаас 20 хувь нь төллөсөн. Зарим малчин өндөр уул нуруу давж 100 гаруй км оторт явдаг учраас отроосоо ирж байж малаа төллүүлдэг.Төл 99 хувьтай бойжиж байна. Гэхдээ өвөл цас их орсноос мал нь зутарсан малчид хүндхэн байгаа. Зарим газарт мал жилбэ муутай, төл угжуулж байна.

-Тариалалт хэзээ эхлэх вэ?

-Хөвсгөл аймгийн хэмжээнд Эрдэнэбулган, Тариалан, Рашаант суманд тариалалт эрхэл­дэг. Газар тариалангийн үйлдвэр эрхлэгчид техник засварын үйлчилгээ хийж бэлтгэлээ хангаж байна. Яг өнөөдрийн байдлаар тариаланчид Дарханд болж байгаа “Газар тариалангийн үйлдвэр эрхлэгчид”-ийн улсын зөвлөгөөнд  оролцож байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

30 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

42 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

48 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин