Өнөөдөр болох үйл явдал / 2016.04.14/

2016-04-14
Нийтэлсэн: Админ
 1 мин

09.00 цагт:

  • МХЕГ-ын даргын зөвлөлийн хурал тус газрын хурлын танхимд болно. Хурлаар “Эмийн зохистой хэрэглээ” аяны хүрээнд явуулсан шалгалтын нэгдсэн дүнг хэлэлцэнэ. Импортын болон дотоодод үйлдвэрлэсэн эмийн чанар, аюулгүй байдалд хийсэн харьцуулсан судалгаа, улсын бүртгэлд бүртгэгдээгүй болон хугацаа дууссан, хаяг шошгын зөрчилтэй эм, эмийн зааврыг монгол хэлээр бичээгүй, эмч нарын жор бичихдээ гаргасан алдаа зэрэг эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн үйлдвэр, эмийн санд хийсэн нэгдсэн шалгалтын дүнг танилцуулна. Утас: 91989890
  • Эрдэнэс Монгол ХХК, Монгол Улсын Их Сургуультай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслол МУИС-ийн I байрны 208 тоотод болно. Утас: 99000963

10.00 цагт:

  • Хүүхдийг тоглоомоор дамжуулан хэрхэн сургах гадаадын багш наын туршлага сурталчлах арга хэмжээ Багш хөгжлийн ордны 202 тоотод болно. Утас: 99990384
  • “Автозамын чанарт материалын нөлөөлөл” сэдэвт уулзалт-хэлэлцүүлэг “Их тэнгэр цогцолбор”-т болно. Аавто замын чанарт юу нөлөөлдөг, олон улсын технологийн чиг хандлага ямар байна, бид асуудлаа хэрхэн шийдэх ямар гарцууд байгаа талаар авто замын мэргэшсэн инженерүүд, зөвлөх инженерүүд хэлэлцэнэ. Утас: 94098211
  • НМХГ-ын хурлын танхимд НМХГ, Нийслэлийн эрүүл мэндийн хүрээлэн, Монголын мастер тогоочдын холбоотой хамтран "Хоол хүнсний зохистой хэрэглээ, хоол тэжээлийн талаар төрөөс баримталж буй бодлого, хоолны хордлого, транс тос"-ны талаар хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 91887887

11.00 цагт:

  • Банкны зээлийн хүүг бууруулах асуудлаар иргэд, аж ахуйн нэгжүүдийг нэгдэхийг уриалж "Mонгол ньюс" Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
  • Монголын Оюутны Холбооны удирдлагууд, Удирдах зөвлөлийн гишүүдийн хамт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа. Утас: 91050409

11.30 цагт:

  • АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Л.Төр-Од, гишүүн Т.Хасбаатар, Д.Цэрэнжав нар цаг үеийн асуудлаар "Mонгол ньюс" Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.

11.40 цагт:

  • Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо буюу Морингийн даваанд шинээр баригдсан 135 дугаар бага сургууль, 219 дугаар цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаа болно. Утас: 88085801, 99851684, 99021127

12.00 цагт:

  • Монголын сагсан бөмбөгийн холбооны шинэ удирдлагууд сүүлийн үед үүсээд байгаа нөхцөл байдал болон үйл ажиллагааны талаар "Mонгол ньюс" Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
  • АСЕМ-ын дээд түвшний 11 дэх уулзалтын хүрээнд зохиогдох 9 дагалдах арга хэмжээний нэг “АСЕМ-ын Загвар чуулган 2016” чуулганыг Монголын Залуучуудын Холбоо хариуцаж зохион байгуулах бөгөөд энэ талаар МОНЦАМЭ агентлагийн байран дахь "АСЕМ-ын Мэдээллийн төв"-д мэдээлэл хийнэ. Утас: 88020633, 99090339

12.30 цагт:

  • "Эрдэнэс Тавантолгой" компанийн ашиглалтын талбайгаас олдсон метаны хийн ордыг Засгийн газар хууль бусаар булаан авсан тухай тус компанийн "Эв санааны нэгдэл" үйлдвэрчний эвлэлээс "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

13.00 цагт:

  • Өсвөр насны охидын хүсээгүй жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх зорилготой “Би нисдэг охин” тайз дэлгэцийн монолог нийслэлийн 3 дугаар дунд сургуульд тоглогдоно.

15.00 цагт:

  • Импортын улаан буудай, гурил, дотоодын гурлын үнийн өсөлтийн талаар Гурил үйлдвэрлэгчдийн холбоо, Улаанбаатар гурил ХХК, Эрдэнэт фүүдс, Өег гурил ХХК-ны удирдлагууд Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.

Эх сурвалж:www.zms.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

30 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

42 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

48 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин