
С.САРУУЛ
Булган аймгийн Баяннуур сумын нутаг, Улаан хэрмийн Шороон бумбагар хэмээх Түрэгийн үеийн ноёны бунхант булш, ханын зургийг хамгаалах, сэргээн засварлах ажлыг Бүгд найрамдах Турк улстай хамтран хийхээр болжээ. Турк улс болон БСШУ-ны яамны сайдын байгуулсан гэрээний дагуу энэ /2016/ ондоо багтаад бунхант булшыг тусдаа музей болгож сэргээх юм байна.
Эх сурвалж: www.polit.mn