
Т.САЙХАН
Хаврын дунд сар гарч, зарим газарт цас хайлаагүй, гол мөрөн, нуурын усан дээгүүр зорчиход хамгийн эрсдэлтэй байгааг ОБЕГ-аас анхааруулж байна. Дөрөвдүгээр сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол, мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй боловч томоохон гол, мөрний адгаар мөс хайлжээ. Мөсөн дээгүүр ус урсах, мөс нимгэрэх, мөс харлах зэрэг үзэгдэл хаа сайгүй ажиглагдаж, мөсний зузаан дөрөвдүгээр сарын 1-ний өдрийнхөөс 10-40 см нимгэрч, мөс хэврэгшсэн байгааг мэргэжилтнүүд онцоллоо.Цаашид цөн түрэх, цөнгийн хахаа ажиглагдаж, голын усны түвшин нэмэгдэх болно. Иймд ард иргэд мөсөн дээгүүр машин тэрэг, морь тэмээн уналгатай болон явган зорчихгүй байхыг санууллаа.
Эх сурвалж:www.polit.mn