З.Баянсэлэнгэ: Хэлмэгдүүлэлт Н.Энхбаяр даргаар дуусаагүй, дахиад ч байна

2016-04-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.Зотол

МАХН-ын гишүүдийн хэлмэгдүүлэлтийн эсрэг цуглаанд УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ үг хэллээ. Тэрээр “Өнөөдөр авлига гээч зүйл нь Н.Энхбаяр гэдэг хүнийг шалгаснаар, баривчилснаар дуусчих байсан бол яагаад  6-7 жилээр үргэлжлээд шалгаад  байна вэ.  Яагаад авлига чинь зогсохгүй байгаа юм бэ. Энэ чинь золиос биш үү. Зохиомол хэрэг байдаг юм байна.Хууль, шүүхийн байгууллагыг ашигладаг юм байна. Бизнес олигархийн бүлэглэлийг Ерөнхийлөгч нь удирддаг юм байна гэдгийг ард түмэн зах зухаас нь мэдэрч, мэддэг боллоо, ойлгодог боллоо” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.  Түүний хэлсэн үгийг хүргэж байна. 

-Жил бүрийн дөрөвдүгээр сарын 12, 13-ныг манай намынхан хэлмэгдүүлэлтийн эсрэг өдөр болгон тэмдэглэж ирсэн. Гэхдээ баяр, ёслолын байдалтай тэмдэглэх арга хэмжээ огтхон ч биш. Одоогоос дөрвөн жилийн өмнө Н.Энхбаяр даргыг баривчилсан тэр үйл явдлыг  тухайн үеийн эрх баригчид энэ бол МАХН-ын хувь заяа, МАХН-тай холбоотой асуудал, зөвхөн Н.Энхбаяртай холбоотой асуудал гэхчлэн өөр тийш нь мушгин гуйвуулах гэж оролдож байсан. Гэсэн хэдий ч тэр  үйл явдал нь эрх баригчдын мушгин гуйвуулж байсан шиг МАХН-ын асуудал биш, зөвхөн Н.Энхбаяр гэдэг хүний асуудал биш, Монголын ард түмний асуудал байсан. Тэр өдрөөс хойшх дөрвөн жилийн хугацаанд хэлмэгдүүлэлт гэдэг зүйл зөвхөн Н.Энхбаяр гэдэг хүнээр дуусаагүй. Тиймээс жил бүрийн дөрөвдүгээр сарын энэ өдөр болсон хэлмэгдүүлэлтийг, аймшигт үйл явдлын хар сүүдрийг битгий дахиж нүүрлээсэй, нэг ч гэсэн хүнийг битгий хэлмсэгдүүлээсэй гэсэндээ  манай намынхан ахин дахин сануулах гэж оролддог. Арга хэмжээ зохион байгуулдаг. Энэ бол аливаа хууль бус үйлдлийн эсрэг зогссон, шударга ёсны төлөө тэмцсэн бүх хүний асуудал юм. Энэ л зорилгын төлөө яваа  хүн бүрт ийм  хувь заяа ирж байгаа учраас бид  үүнийг ард түмэндээ мэдрүүлэх гэсэндээ цуглаан зохион байгуулдаг. 1920 оноос эхэлж, 1937, 1940 онд идэвхжсэн хэлмэгдүүлэлт орчин үед маш нарийвчлалтай өндөр аргачлалаар явагддаг болсныг бид мэдэж байгаа. Энэ нь зөвхөн хууль, шүүхийн байгууллагыг өөрсдийн талд авч,  гар хөлөө  болгож, өөрсдийн зорилгыг биелүүлээд зогсохгүй улс төрийн золиос болгодгоос харагдана. Өнөөдөр иргэд сонгуульд оролцоод саналаа өгсөн ч хэнийг гаргахыг шийддэг газар нь АТГ боллоо гэж бид үзэж байгаа. Энэ улстөрчдийн захиалгыг биелүүлдэг газар боллоо. Тэнд ажиллаж байгаа хүмүүсийг би үгүйсгэж байгаа юм биш. Монголын ард түмэн ч үгүйсгээгүй. Гэхдээ өнөөдөр авлига гээч зүйл нь Н.Энхбаяр гэдэг хүнийг шалгаснаар, баривчилснаар дуусчих байсан бол яагаад  6-7 жилээр үргэлжлээд шалгаад  байна вэ.  Яагаад авлига чинь зогсохгүй байгаа юм бэ. Энэ чинь золиос биш үү. Зохиомол хэрэг байдаг юм байна.Хууль, шүүхийн байгууллагыг ашигладаг юм байна. Бизнес олигархийн бүлэглэлийг Ерөнхийлөгч нь удирддаг юм байна гэдгийг ард түмэн зах зухаас нь мэдэрч, мэддэг боллоо, ойлгодог боллоо.  үүний эсрэг бид хамтдаа тэмцэх ёстой.

Эх сурвалж: www.polit.mn 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

30 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

42 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

48 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин