Д.Хурцаа: Засгийн газрын нууц тогтоолоор 240 шонхор шувуу гадагшаа гаргасан

2016-04-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

Үндэсний бахархалт шувуу шонхрыг хууль бусаар агнаж хил давуулдаг наймааг Засгийн газар нууцаар явуулж байгаа тухай байгаль орчны төлөөх төрийн бус байгууллагууд мэдээлэв. Энэ талаар Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Хурцаатай ярилцлаа.

-Шонхор шувууны нууц наймааг Засгийн газар зохион байгуулсан гэж байна. Тодорхой мэдээлэл өгнө үү?

-Байгаль орчин, ногоон хөгжлийн яам /хуучнаар/ шонхрыг хэдэн зуугаар нь агнаж наймаалцдаг байсан хууль бус ажиллагааг зогсоож, 2012 оны аравдугаар сард үндэсний бахархалт шувуу болгосон. Үүнээс гуравхан сарын дараа буюу 2013 оны нэгдүгээр сард Засгийн газар 15 дугаар тогтоол гарсан. Үүнд шонхрыг соёл шинжлэх ухааны зориулалтаар гадаад руу гаргаж болно, арилжааны зориулалтаар гаргахыг хориглосон. Ингээд бүх юм сайхан болох нь гэж бодож байтал соёл шинжлэх ухааны зориулалтаар гурав, дөрөв, дээд тал нь тавыг гаргах байтал 30, 40-өөр нь гаргадаг болсон. Д.Оюунхорол сайдын үед энэ талаар том маргаан дэгдэж 100-гаар нь гаргая гэж Засгийн газарт асуудал оруулсан байдаг. Гадаад хэргийн сайд Пүрэвсүрэн үүнийг зогсоосон. 2013 оны тавдугаар сард Байнгын хорооны хурлаар яригдсан. Түүн дээр би очсон. Шонхрыг арилжааны зориулалтаар гаргаад нэгийг нь 20 мянган ам.доллараар зарж улсад ашиг оруулахаар тохиролцсон. Зөвшөөрсөн. Ашиг олсны 50-иас доогүй хувийг эргүүлээд байгальд нь зарах ёстой.

-Тэгээд энэ асуудал хэрхэн өрнөсөн бэ. Тэр шийдэлдээ хүрч чадсан уу?

-Бид дээрх шаардлагыг тавьсан. Засгийн газрын зүгээс ч болж байна гээд зөвшөөрсөн. Гэтэл араас нь нэг их удалгүй болохгүй байна гэсэн асуудал өрнөсөн байгаа юм. Бидэнд хэлээгүй. Тэгээд л Засгийн газрын нууц тогтоолыг 2015 оны намар гаргасан байсан. Амьтны тухай хуульд холбоотой тогтоол, баримтыг нууцална гэсэн заалт байхгүй. Үндэсний эрх ашигт харшлаад байх ч асуудал биш. Гэвч бидэнд тогтоолын тухай мэдээлэл өгөхгүй байгаа. Ямар журмаар яагаад гаргасныг судлаад үзэхээр албан бус мэдээллээр 240 шонхор гаргасан байдаг. Дээрээс нь шонхрыг гаргалаа гээд тус бүрээс нь ядахнаа улсад 50 хувь болох 11760 ам.доллар авч үлдэх ёстой. Гэвч нэг шонхроос 3000 ам.доллар буюу зургаахан сая төгрөг аваад бусдыг нь идсэн. 2013 оноос хойш тооцоход 6.5 тэрбум төгрөгийн хохирол байгаль орчинд учруулсан байна.  

-Энэ талаар та бүхэн хуулийн байгууллагад хандсан уу?

-Ер нь үүний цаад эзэн нь хэн бэ. Энэ талаар би зөндөө ярьсан. Хууль хяналтын байгууллагад өгөөгүй биш өгсөн. Мэдээлэл өгсөн хэргээр өөрсдөө ороогддог юм байна. Тухайлбал, угалзын хулгайн асуудлаар хуулийнханд хандсан. Угалзыг хөөж агнадаг болсон хэргээр. Гэтэл биднийг худлаа мэдээлэл тараасан гээд шүүхэд өгсөн. Шүүхэд очиж гэм буруугаа тогтоолгосон.

Эх сурвалж: www.polit.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

30 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

42 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

48 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин