О.Магнай: МАН-ын Т.Аюурсайхан намайг дүгнэхгүй

2016-04-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

ШӨХТГ-ын дарга асан О.Магнай өчигдөр мэдээлэл хийв. Т.Аюурсайхан ШӨХТГ-ыг удирдаж байхдаа авлига авч “НИК” компанид оноосон 4.9 тэрбум төгрөгийн торгуулийг хүчингүй болгосон гэх мэдээллийг няцаав.

Тэрээр “ШӨХТГ-ыг удирдаж байх үед шатахууны хомсдлыг зохиомлоор үүсгэж хэрэглэгчдийг залилсан “НИК” компанид ШӨХТГ-аас 2012 оны арванхоёрдугаар сард 4.9 тэрбум төгрөгийн торгууль тавьсан. Энэ асуудлаар шүүхийн байгууллагад хандсан ч манайх ялалт байгуулсан нь үнэн. Шүүхийн эцсийн шийдвэр торгуулиа дахин тавьж тооц гэсэн байсан. Энэ асуудлыг “НИК”-ийн удирдлагад удаа дараа тавьсан ч нэлээн хойрго хандсан. Гэвч Т.Аюурсайханы үед ШӨХТГ гурван шатны шүүхэд “НИК” компанид ялагдал хүлээсэн. Үнэндээ Т.Аюурсайхан “НИК” компанитай үгсэн хуйвалдаж, торгууль тавьсан Ж.Очирсүх гэдэг байцаагчийг удаа дараа дарамталж, ажлаас ор үндэслэлгүй халсан. Зөвхөн энэ байцаагчийг ч халаад зогсоогүй ШӨХТГ-ын нийт ажилтны 90 хувийг халж, сольсон байдаг. Учир нь “НИК” компани нь Ерөнхийлөгч асан Н.Багабандийн сайн найз Ш.Отгонбилэг агсны гэр бүлийн бизнес. Т.Аюурсайхан бол Ерөнхийлөгч асан Н.Багабандийн туслах. Тэд бол нэг түрийвчтэй, олигархи бүлэглэл. Тиймээс намайг гүтгээд байгаа хүчингүй болгосон асуудлыг Т.Аюурсайхан өөрөө гардаж хийсэн. Намайг яаж ажилласныг нэг намын нөхөр Т.Аюурсайхан дүгнэхгүй. Иймд нэр хүндэд халдаж байгаа түүнийг шүүхэд өгнө” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

30 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

42 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

48 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин