“Х.Баттулгын компаниудад нэгжлэг хийсэн”

2016-04-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

УИХ-ын гишүүн Х.Баттулгын мэдлийн “Баянгол” зочид буудал дахь оффис өрөөнүүдэд ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн албан хаагчид өчигдөр нэгжлэг хийлээ. Тус буудалд “Женко тур”, “Түмэн хишигтэн”, “Баялгийн хувь” компани болон Х.Баттулгын ажлын өрөө байрладаг аж. Цагдаа нар өчигдөр 16:00 цагийн үед тус буудалд нэвтэрсэн бөгөөд тэр үед “Баянгол” оффист УИХ-ын гишүүн Х.Баттулгаас гадна Д.Ганбат, Л.Эрдэнэчимэг нар байжээ.

Цагдаа нар Х.Баттулгын мэдлийн оффисын бүх өрөөг нэгжиж, битүүмжилж өөрийг нь баривчлахаар болсон тухай мэдээллүүд гарч байв.

Үүнтэй холбогдуулан Монголын жүдо бөхийн холбооны тамирчид болон иргэний нийгмийн байгууллагууд хамгаалалтад гарч багагүй бужигнаан үүсгэв. Энэ үеэр  улс төр, спортынхон Х.Баттулгыг дэмжихээр ирсэн юм.

 

УИХ-ын гишүүн М.Зоригт:

-Жиргээнээс Х.Баттулгыг баривчлах гэж байгаа тухай сонслоо. Арай баривчлахгүй байлгүй.

Олимпийн аварга Н.Түвшинбаяр:

-2012 онд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг ингээд аваад явсан. Тэрэн шиг юм болох гэж байна уу гэж айж байна. Олон улсын тэмцээн болох гэж байгаа энэ үед ийм явдал болж буй нь харамсалтай.

Сүмогийн их аварга Д.Дагвадорж:

-Сошиалаар мэдээлэл аваад хүрээд ирлээ. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг яг ингэж баривчилж байсан. Сонин мэдрэмж төрж байна.

 

Найруулагч Б.Баатар:

-УИХ-ын гишүүнд халдашгүй дархан эрх гэж бий. Гэтэл 500 цагдаа нэмэлтээр ирнэ гэсэн мэдээлэл байна. Ийм байдал хоёр дахь удаа давтагдаж байна.

УИХ-ын дарга З.Энхболдын зөвлөх Г.Байгальмаа:

-Улс төрийн зорилготой үйл ажиллагаа болж байна. Гишүүний халдашгүй эрхэнд шууд халдаж байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-Өргөдлийн байнгын хороонд УИХ-ын гишүүн Х.Баттулгын албан өрөөнд хууль бусаар нэгжлэг хийж байна гэсэн мэдээлэл ирсэн. Хууль хяналтынхан нэгжлэгийг яаж хийдэг, хүний эрхийг дээдэлж байна уу, зөрчиж байна уу гэдгийг нүдээрээ харахаар ирлээ. Цагдаагийн мөрдөн шалгах ажиллагаа, баривчилгаа сүүлийн үед хэрээс хэтэрч байгаа. Өдөр болгон хүн баривчилдаг болсон.  Монгол орон бол ардчилсан орон. Аливаа хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу, хүний эрхийг дээдлэх зарчмын хүрээнд явах ёстой.

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл:

-Нэгжлэг хийхэд яахаараа тусгайгийнхан ирдэг юм. Хуулиараа нэгжлэг хийх гэж байгаа бол прокурорын зөвшөөрөлтэй, хөндлөнгийн гэрчтэй хийдэг.

Х.Баттулгын охин Б.Намуун:

-Бид хуульгүй нийгэмд амьдарч байгаа юм байна. Тусгайгийнхан ирдэг нь өөр зорилготой. “Оюутолгой”-н талаар дуугарсан хэн бүхнийг шалгаж, дарамталж байна. Энэ бол цагаандаа гарсан асуудал. Сонгуульд оруулахгүй гэсэн үйл ажиллагаа байх.

Үүнтэй холбогдуулан ЦЕГ-аас 18:10 цагт шуурхай хурал зарласан юм. ЦЕГ-аас “Шинэ төмөр зам төсөл, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбортой холбоотой хэргийг шалгах явцад “Баялгийн хувь” ХХК, “Түмэн хишигтэн” ХХК-ийн санхүүгийн бичиг баримтад шалгалт хийх шаардлага гарсан. Тиймээс “Баянгол” зочид буудалд байрлах дээрх компаниудын санхүүгийн өрөөнд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу прокурорын зөвшөөрөлтэй нэгжлэг хийгдэж байна. УИХ-ын гишүүн Х.Баттулгын халдашгүй байдалд халдсан ямар нэгэн үйл ажиллагаа явагдаагүй. Нэгжлэгийг явуулах нөхцлийг хангах үүднээс цагдаагийн алба хаагчдыг хамгаалалтад ажиллуулж байна” гэлээ. Нэгжлэг дөрвөн цаг гаруй үргэлжилж, 20:00 цагийн үед дуусав.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

30 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

42 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

48 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин