"Шинэ цагийн хэлмэгдүүлэлтийн таслан зогсооё" арга хэмжээ болно / 2016.04.12/

2016-04-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

09.00 цагт:

  • Хөдөө аж ахуйн салбарт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих Европын холбоо, Монгол улсын шинэ хамтын ажиллагааны “Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэх төсөл: Хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн өртөгийн сүлжээг хөгжүүлэх нь” төслийн албан ёсны нээлтийн арга хэмжээ Чингис зочид буудлын хурлын танхимд болно.  Утас:99072224, 95950015
  • Нийслэлийн Их Дээд Сургуулиудын судлаач оюутнуудын дунд зохион байгуулах Байгаль Орчны Гавьяат ажилтан, Доктор, профессор Ц.Адъяасүрэнгийн нэрэмжит "Ногоон Хөгжил Байгаль Орчин" сэдэвт Эрдэм шинжилгээний бага хурал Цэнгэг Усны нөөц Байгаль Хамгаалах Төвд  болно. Утас: 96535858

10.30 цагт:

  • AСЕМ: “Иргэний нийгмийн байгууллагууд ба үйлдвэрчний эвлэлүүдийн боломж” ярилцлага “Шангрила” зочид буудлын 1-р давхар “Парис” танхимд болно. Фридрих Эбертийн сан, АЕАТЧ, МҮЭ-ийн холбооноос зохион байгуулж буй энэ уулзалтаар АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын танилцуулга, “Ази-Европын хөдөлмөрийн форум ба МҮЭХ-ны оролцоо, үүрэг”, “Ази-Европын Ард Түмний Чуулган ба Монголын иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо ба үүрэг” зэрэг илтгэлүүд тавих юм. Утас: 99027019, 88007709

11.00 цагт:

  • Нийтийн тээврийн нэгдүгээр улирлын санхүүжилтын талаар албан ёсны мэдээлэл өгөхөөр НЗДТГ-аас хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хурал НЗДТГ-ын Б танхимд болно. Утас: 88781218
  • Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2016 оны эхний улирлын байдлын талаарх хэвлэлийн бага хурал Засгийн газрын III байрны 320 тоотод болно. Утас: 261502
  • Хүнс, хөдөө аж ахуйн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө ахуй байгууллага хамтран өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймгуудын малчдад өвс тэжээл, ядарч доройтсон малын эрүүл мэндийг дэмжих сувилалын багцыг бэлтгэж, хүргүүлэх хүмүүнлэгийн тусламжийн цуваа Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн үйлдвэрлэлийн баазын хашаанаас хөдөлнө.  Утас 99072224
  • МУБИС болон ХБНГУ-ын Рүүр-Бохумын их сургуулийн хооронд хэрэгжих сургалт, эрдэм шинжилгээний хамтарсан төслийн нээлтийн үйл ажиллагаа МУБИС-ийн “Инновацийн төв”-ийн 600 тоот өрөөнд болно.  Утас: 99002725
  • Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2016 оны эхний улирлын дүнгийн талаарх хэвлэлийн бага хурлыг Засгийн газрын III байрны 320 тоотод зохион байгуулна. Утас: 261502
  • “Улаанбаатар хотын Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, офицер нарт англи хэлний ярианы чадвар олгох сургалт”-ыг нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газраас зохион байгуулж байна. Сургалт Аялал жуулчлалын ур чадварын мэргэжлийн сургуулийн сургалтын танхимд болно. Утас: 99013782, 99838674

11.30 цагт:

  • Иргэний Зориг Ногоон намд "Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга" баримт бичиг гардуулна. Арга хэмжээ МҮЭХ-ны байранд болно. Утас: 99027019

12.00 цагт:

  • Байгаль орчны иргэний нийгмийн байгууллагуудаас үндэсний бахархал Шонхор шувууны нууц бизнесийн талаар "Монгол ньюс" Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

13.00 цагт:

  • "Шинэ цагийн хэлмэгдүүлэлтийн таслан зогсооё" арга хэмжээг МАХН-ын Төв байранд зохион байгуулна. Уг арга хэмжээнд МАХН-ын удирлагууд, гишүүд дэмжигчдийн хамт оролцоно. Энэ үеэр улс төр, нийгмийн хүрээнд үүсээд буй хэлмэгдүүлэлтийн жишээ, баримтыг олон нийтэд дэлгэнэ.

15.00 цагт:

  • Ю.Гагарин сансарт ниссэний 55 жилийн ойд зориулсан арга хэмжээ Төмөр замын Соёлын ордонд болно. Тус арга хэмжээнд ОХУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд болон Монгол Улсын баатар Ж.Гүррагчаа оролцоно. Утас: 99 19289

17.00 цагт:

  • Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА), Туркэд төгсөгчдийн хамтын ажиллагааны нийгэмлэг, Ататуркийн нэрэмжит 5 дугаар бүрэн дунд сургуулийн захиргаа хамтран эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч болон сурагчдад зориулан зохион байгуулах “Ахлах сургуулийн шинэчилсэн хөтөлбөр”, “Гар утасны хор хөнөөл, зөв хэрэглээ”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх”, “Олон нийтийн оролцоот сургууль” сэдэвт сургалтын төслийн нээлтийн ажиллагаа тус сургууль дээр болно.

Эх сурвалж:www.zms.mn

Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Монгол Улсын хувьд шатахуун бол шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж боло

10 цаг 51 мин
Н.Учрал эдийн засаг, О.Цогтгэрэл улс төр ярив

АН-ын бүлэг өчигдөр  ээлжит бусаар хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргав.  Үүнтэй зэрэгцэн Ерөн

10 цаг 51 мин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

22 цаг 52 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

Өчигдөр 13 цаг 25 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

Өчигдөр 10 цаг 05 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

Өчигдөр 06 цаг 00 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

Өчигдөр 06 цаг 00 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

Уржигдар 17 цаг 38 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Уржигдар 14 цаг 13 мин