
Өдрийн өнгө
Аргын тооллын 4 сарын 12, Ангараг гараг. Билгийн тооллын 6, Гөрөөсөн толгой одтой, хөх хулгана өдөр. Өдрийн наран 6 цаг 13 минутад мандан, 19 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар зүүн зүгт одогсод мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.
Хонь
Олонд өөрийгөө таниулах боломж бол амжилтанд хүрэх давуу тал. Хувийн амьдралаа нууж үргэлж хянуур болгоомжтой бай. Зарим Хонь сайн дурын уран сайхан, мэргэжлийн бус жүжиглэлтийг сонирхож тайзан дээр гарахыг хүсэмжилнэ. Ажлын байран дээр нэр хүнд унахаас сэрэмжлэн дүрэм журмыг баримталж, хариуцлагатай бай. Гэр бүлийнхэнтэй салхинд гарах бололтой. Гэртээ оройн зоог барь.
Үхэр
Шинэ ажлийн санал хүлээн авч материаллаг байдлаа үндсээр нь өөрчилж магадгүй. Аялалд явж хүмүүстэй уулзахаар болбол хэт оройтсоны хэрэггүй. Ажлын хамт олон болон бизнес түнштэйгээ ажил төрлөө ярилцаж, хэрэгжүүлж эхлэхэд үр дүнтэй. Хайр дурлалын хувьд хэн нэгэн таныг амралтанд явахыг санал болгож магад.
Ихэр
Та өнөөдөр янз бүрийн хүмүүстэй уулзалдах бөгөөд толгой,эргэм үйл явдлаар дүүрэн байх болно. Тайван байдлаа хадгалж, ажил дээр гаргасан амжилтаа хамгаалж үлдэхийг хичээ. Та бүх хүмүүсийг дуурайх хэрэггүй өөрийн замаар яв. Таны харилцаанд асуудал гарна. Хэн нэгэн таньд харц унагаж магадгүй, хууртах хэрэггүй. Хайр дурлалын харилцаа хэвийн байдалд орно.
Мэлхий
Хэдийгээр найз нөхөд, түнш, хамтрагч хайж байгаа нэгэнд нь сайн цагууд бий боловч ер нь тийм ч сайн өдөр биш. Гунигтай уур амьсгал нөмөрч, таны урам зориг, баяр баясгаланг хязгаарлах болно. Цаг хугацаагаа андуурах, будилах зүйл гарч магад. Хуримын ёслолд ач холбогдол бүхий жижиг асуудал, сургалтын хөтөлбөртэй холбоотой хүлээлт гарч таны сэтгэлийг хямраана.
Арслан
Энгийн хялбар харагдаж байгаа зүйл таныг арга мэхэндээ оруулах гэсэн бяцхан заль байж мэдэх юм. Ажлын талбар дээр тулаан болж болзошгүй. Шударга бус явдлыг далдалхгүй байхыг хэн нэгэнд танд зөвлөнө. Харин та ажлаасаа хэдийн залхаад эхэлчихсэн бол энэ байдалтай бүү эвлэр. Амжилт гэдэг өөрийн хчиээл зүтгэлээс ихээхэн хамаардаг тул эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг үгийг санаж явах хэрэгтэй.
Охин
Цаг үргэлж бусад хүмүүсийн ашиг сонирхолд нийцүүлж явна гэдэг боломжгүй гэдгийг сана. Хэт их санаа зовох нь таны даралтыг ихэсгэж, бухимдуулахаас цаашгүй. Бусдад өөрийгөө ойлгуулж тэдэнтэй харьцахад нэлээд хүндрэлтэй байх бололтой. Таны талд байагаа хүмүүст талархаж бусдад үл тоомсорлох боломж бүү олго. Чухал мессеж уулзалтын талаар тэмдэглэх юмуу цээжлэхийг хичээ. Таны мартамхай байдал үр дүндээ хүрэхэд тань саад болох болно.
Жинлүүр
Ертөнцийг үзэх үзэл нь бусдаас тэс аар хэн нэгэнтэй учирч магагдгүй. Жинлүүрийн ордныхон бүгд төрөлхийн тэвчээр, туршлагатай. Тэд орчлон ертөнцийн талаар илүү сай мэддэг ч байнга мэдлэгээ ахиулхыг хүсдэг. Ажлын санал авах, албан тушаал ахих, гайхалтай боломж олдож, маш их таашаал авна. Замд учирсан бэрхшээлээс няцалгүй өөрийнхаараа яв. Өнгөрсөн үйл явдалд харамсаж бүү уйтгарт авт. Өнгөрсөн борооны хойноос цув нөмөрч болохгүй.
Хилэнц
Өнөөдөр уйтгартай уур амьсгал давамгайлж болзошгүй. Гэвч та үүнийг үл тоон аз жаргалтай, тайван бөгөөд шаргуу ажилласаар байна. Бусдын сэтгэлийг хөдөлгөх ямар нэгэн зүйл хийх, байгалийн үзэсгэлэнт газраар зугаалах зэргээр сэтгэлийн дарамтаас чөлөөлөгдөхийг оролдоорой. Үдийн завсарлагын үеэр, эсвэл ажил дээр гарсан саад бэрхшээлээс болж та стресстэж магадгүй байна. Хуучин хайр, романтик мөчүүдээ эргэн дурслаа гээд та өөрийгөө өрөвддөг хүн болчихгүй.
Нум
Энэ өдөр таны амьдралын эрч хүч өндөр байна. Хувийн амьдралд гарсан хэд хэдэн алдаа эндэгдлийг засч залруулах таатай боломж таны өмнө гарч ирнэ. Өнөөдөр ажил үүрэг тань танаас хийж дадсан ажлаа арай өөр өнцгөөс харах, асуудлыг ер бусын аргаар шийдвэрлэхийг шаардана. Өнөөдөр оюун санаа мэдрэмжээ амгалан тайван байлгаж, хайрттайгаа харьцаагаа сайжруулах хувийн амьдралдаа сэтгэл хангалуун, илэн далангүй байх нь зүйтэй.
Матар
Ганц бие матрынхан өнөөдөр өөртөө маш их итгэлтэй байна. Та гутранги үзлээ хянах хэрэгтэй. Хэт их ачаалал өөртөө авах хэрэггүй. Сэтгэлийн хөөрлөөр гаргасан шийдвэртээ та харамсах болно. Саад бэрхшээлүүд таны мөрөн дээр тохогдоно. Бяцхан өөрчлөлт хийх эсвэл хэд хэдэн тоног төхөөрөмж байрлуулах нь өнөө маргаашдаа төны хийх ажил. Гадаад үзэмжэнэ сайжруулах нь таны сэтгэл санаанд гайхамшигтай дэмжлэг болно.
Хумх
Энэ өглөө гүн бодолд умбах шинжтэй. Бусдад хандсан сөрөг төлөвлөгөө гаргахын оронд дотоод сэтгэллээ уудлахад цаг гаргах хэрэгтэй. та бусдыг золиосонд гаргаснаар өөрийн ухамсраа хөгжүүлж чадахгүй. Амьдралдаа тийм ч сэтгэл хангалуун бус хүмүүс үлдсэн амьдралаа төлөвлөснөөр өөрчлөлтийг хийж чадна. Ажлын бус цагаар хэсэг газрыг өөрийн араншинд тохирохоор өнгө өнгөөр буд.
Загас
Өнөөдөр уйтгартай гунигтай уур амьсгал зонхилох болно. Эерэгээр бодох нь амжилтын түлхүүр байна. Танд бага зэрэг өөртөө болон бусдад хатуу хандах хандлага байх болно. Ялангуяа бусад хүмүүсийн мөнгөтэй холбоотой асуудалд хутгалдахгүй байхыг хичээ. Хувиараа бизнес эрхлэгч Загаснууд өрөнд унасан хүмүүсийн өрийг төлөхөө хязгаарлах хэрэгтэй даатгалын асуудал мөн тохиргоо тань хүссэн шиг тань шийдэгдэхгүй.
Эх сурвалж:www.zms.mn
Дэлгэрэнгүй мэдээллийг” UB лавлах 1617”-оос авна уу.