“Хувиршгүй” дууны Б.Уранзаяа буюу хувиршгүй сэтгэлийн ертөнц

2016-04-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

Энэхэн орчлонгийн өнгө хувирч, хувьсах нь заримдаа хэн нэгний дотоод ертөнц шиг санагддагыг нуух юун. Тэгвэл хөх тэнгэр шиг, хөвсөлзсөн цагаан үүлс шиг, харгиатан урсах голын тунгалагхан цараа шиг, алаглан ганхах цэцэгс шиг нэг тийм хувиршгүй зүйл гэж байдаг бололтой. Хувиршгүй өөрийнхөөрөө сэтгэлийнхээ гэгээн тунгалагыг хадгалж чаддаг тийм л тунгалагхан дотоод ертөнцтэй хүмүүний нэг нь дуучин Б.Уранзаяа.

Нададаа ирсэн ариухан чи минь

Нандин бүхний итгэл билээ

Нарны элч шиг мөнхийн хайрандаа

Насан туршдаа үүрд хамт шүү…Тиймээ энэ үг, энэ л дууны аялгуу, энэ бүхнийг амилуулсан бүсгүйн хоолойны өнгө цаанаа л нэг гэгээн. Тэр ч утгаараа дуу төрсөн цагаасаа эхлээд л олныг өөртөө датаж, өөртөө дурлуулж хайрандаа асаж, дурлалдаа үнэнч яваа бүхний сэтгэл, зүрхэнд аялагдаж яваа. Б.Уранзаяагийн шинэ уран бүтээл “Хувирашгүй” дууны ая данг нь Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Б.Пүрэвсүрэн хийсэн бол, үгийг нь  яруу найрагч М.Цэрэнтогтох бичжээ.

Зүрхэнд дэдбээлж сэтгэлд гэрэлтсэн

Зөвхөн чиний минь хайр дундаршгүй

Аялгуу зөөлөн дуу шиг ундарсан

Ариун хайрын минь сэтгэл хувиршгүй…гэх гэгэлгэн атлаа цаанаасаа л хүний сэтгэлийн үнэнч өнгийг илэрхийлсэн “Хувиршгүй” дууны клипэнд нийтийн дууны урлагийн сор болсон хос дуучид буюу Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, ардын дууч Д.Бурмаа өөрийн хань болох улсын начин Б.Насандэлгэрийн хамт мөн Монгол Улсын сочлын тэргүүний ажилтан Э.Төрмандах гэргий дуучин О.Гансувд, дуучин Б.Болд Э.Чулуунчимэг нар тоглосон нь өвөрмөц санаа шийдэл байсан бөгөөд дуучин маань хэр их зангаратай бүсгүй болохыг харуулсан мэт санагдсан. Хувиршгүй дууны клипэнд тоглосон уран бүтээлчид хувираагүй хайраар урлагийн тэнгэр дор учирч, хайр сэтгэлийнхээ торгон сүлжээсийг нэгтгэн гал голотоо асаасан хосууд. Мөн нийтийн дууны ноён оргилд зарим нь хүрч, зарим нь хүрэх гэж асаж яваа уран бүтээлчид билээ.  Хайрыг хайрлахын шалтгаан их байдаг. Тэрхүү шалтгааны нэгээхэн хэсэг нь хүний сэтгэлээс уран бүтээл болон ундарч мөн ч хайрлаж дурлаж буй хэн бүхний сэтгэлд хүрдэг. Тийм л гайхамшигийг бүтээгч бол дуучин хүн. Тиймээс ч Б.Уранзаяа энэ харгуйг сонгож өөрийнхөө ертөнцөөр эгэл хийгээд эгэлгүй сэтгэлийнхээ ертөнцөд оршин тогтонодог зон олондоо өөрийнхөө уран бүтээлүүдийг хүргэж, тэрхүү урмаараа олон шинэ бүтээл туурвисаар яваа билээ. Тухайлбал “Итгэл”, “Торойсоор үлддэг эжий”, “Аав, ээж хоёр минь” гэх мэт олон сайхан дуугаараа олны танил болж яваа юм. Увс аймгийн Тэс суманд төрсөн энэ охин Улаангомд хүүхэд ахуй насаа өнгөрөөсөн. Цэнхэр дээлтэй цэцэрлэгийн охин байхаасаа л эхэлж дуунд дурлаж, дуу дуулж хүүхэд насандаа цагаахан жигүүрээ дэлгэж олон ч урлагийн наадмаас тэргүүн байрыг нь хүртсэн байдаг. Одоо я тэр л сэтгэлийнхээ дуудлагаар яваа бүсгүй бол Б.Уранзая юм. Энэ бүсгүйн гэр бүлд өдөр бүхэн шинэ дуу төрж, шинэ бүтээл ундарч байдаг. Учир нь түүний хань М.Ариунтулга гучин жилийн түүхтэй “Эгшиг” студийн захирал. 3уу хол давсан цомог бүтээж, шинэ залуу олон сайхан уран бүтээлчдийн гарааг нээж, урлагийн тэнгэрт дуу хоолойг нь хүргэсэн “Эгшиг” студийг анх Майдар гуай санаачилж 2008 онд монголд анхны хувийн студи бий болсон гэдэг. Ийнхүү 30 настай студийг хань нь жолоодож, өөрөө мөнхийн настай олон сайхан бүтээл туурвиж яваа хүн бол дуучин Б.Уранзаяа билээ. Түүний дууг сонсох бүрт дотоод ертөнцөөс өөрийн эрхгүй дагаж аялмаар санагддагыг нуух юун. Эгэл олны хэлдгээр “Хувиршгүй” дууны Б.Уранзаяа буюу хувиршгүй сэтгэлийн ертөнцийг нээх гэсэн бүхний дотоод мөн чанарт хайрын дуу эгшиглэнэ. Тэрхүү хайрын дуу бүхнийг амилуулагч нь Б.Уранзаяа өөрөө юм.

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

38 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

49 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

55 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин