Хуучин барилгуудын буурин дээр баригдсан орон сууц 5 хувьд хамрагдана

2016-04-10
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ц.БАЯР


Таван хувийн хүүтэй ипотекийн зээл хотын төвийн 6 дүүрэгт хэзээнээс хэрэгжихийг иргэд асуудаг. Тэгвэл 5 хувийн хүүтэй зээлийн дараагийн үе шат яригдаж эхэлжээ. Дараагийн үе шатыг эхлүүлэхдээ ашиглалтын шаардлага хангахгүй болсон хуучин байруудыг дахин барилгажуулах төслийн хүрээнд баригдсан шинэ орон сууцнуудад олгож эхлэхээр төлөвлөж байгаа гэж эх сурвалж мэдээллээ. Ингэвэл энэ жилдээ хотын төвийн 6 дүүргийн хувьд цөөн тооны орон сууцанд  5 хувийн хүүтэй зээл олгогдоно гэсэн үг. Одоогийн байдлаар ашиглалтын шаардлага хангахгүй нь тогтоогдсон 150 гаруй орон сууцны барилга нийслэлд байгаагаас 80 гаруйг нь дахин барилгажуулах захирамж гарсан. Эдгээрээс эхний ээлжинд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх “Нэхмэлийн шар”-ууд, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх Төмөр замын шарууд, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооллын нутаг дэвсгэр дэх хуучин байрууд  дээр тус тус  төсөл хэрэгжүүлэгчид шалгараад байна. Эдгээрээс Хан-Уул дүүргийн Арьс ширний үйлдвэрийн ажилчдын байр гэгдэж байсан 25, 26-р байрыг дахин барилгажуулахаар шалгарсан “Эфэс Констракшн” компани нэг байрыг нь өнгөрсөн жил буулгаж, “Морьтон” цогцолборын ажлаа эхлүүлсэн. Тус компанийн хувьд эхний ээлжийн орон сууцаа энэ жил ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн байна. Мөн Хан-Уул дүүрэгт “Нутгийн буян” групп “Нэхмэлийн” нэг байрыг буулгаж орон сууцны ажлаа эхлүүлсэн байгаа юм. Зарим компанийн барилгын ажил ийнхүү явж байгаа ч “Нэхмэлийн” бусад байрууд дээр шалгарсан нэр бүхий компаниуд барилгын ажлаа эхлүүлэхгүй удаж байна гэх гомдол гарч байгаа. Оршин суугчдын зарим нь гэрээ хийхгүй байгаагаас барилгаа буулгаж болохгүй байна гэх тайлбарыг төсөл хэрэгжүүлэгчид хэлдэг. Ажлаа тодорхой хугацаанд эхлүүлэхгүй бол төслийн зүгээс эрхийг цуцлана гэдгээ нийслэлийн удирдлагууд илэрхийлээд байгаа юм.
Төмөр замын шаруудыг дахин барилгажуулахаар 7 компани шалгарснаас Барс захын хойд талын хуучны шар байрууд дээр төсөл хэрэгжүүлэх компаниуд эхний ээлжийн орон сууцаа энэ хавар буулгаж, ажлаа эхлүүлэхээр төлөвлөсөн гэж НЕТГ-аас мэдээлсэн.

Эх сурвалж:www.zms.mn

 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

38 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

49 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

55 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин