
Өдрийн өнгө
Аргын тооллын 4 сарын 11, Сумъяа гараг. Билгийн тооллын 4, Чөлөөт эх одтой, харагчин гахай өдөр. Өдрийн наран 6 цаг 15 минутад мандан, 19 цаг 34 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, нялхасын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.
Хонь
Амжилтаа ахиулах боломжийг ашигла, аливаад авхаалжтай байж, илүү цагаар ажиллахыг хичээ. Даргаасаа айж эмээх хэрэггүй. Ажилдаа хэт анхаарснаас болоод амрагийн харилцаанд хүндрэл үүсч магадгүй. Зарим нь өөр ажил хайна. Та найзтайгаа хамтран ажиллахыг урьтал болгохдоо ажлын чөлөөт, уян хатан цагт нь болсон байж магадгүй.
Үхэр
Та өөрийн хүрээлэл дотроо чухал байр суурьтай нэгэн байх ёстой. Мэргэжлийн хувьд амжилт тань өссөөр байх тул санхүүгийн байдалд сайнаар нөлөөлнө. Хүндрэлтэй асуудал шийдэж, та сэтгэл хангалуун болно. Орлого зарлага болон төлбөрийн картаа тооцоолж хүссэн зүйлээ худалдан ав. Мөн тодорхой хэмжээний мөнгө хуримтлуул. Ганц бие үхрүүдийн хувьд харилцаа холбоо тогтоохдоо хянамгай байхыг зөвлөж байна.
Ихэр
Хүмүүстэй хамтран ажиллахад таатай байх болно. Тэдний санал санаачилга таны бүтээлч байдалд маш их нөлөө үзүүлнэ. Мөнгөн дээр тогтсон харилцаа үзэл бодлоо илэрхийлэх боломж өгөхгүй. Ямар ч бизнес асуудлыг сайтар судлахгүй бол эрсдэлд орох магадлал маш өндөр байдгийг сана. Зарим азтай нэг нь хонжворын сугалаа хожиж, хөрөнгө оруулалтаасаа ашиг хүртэх болно.
Мэлхий
Жин хасах оролдлого чинь гайхалтай сайн тусыг олно. Хичээл зүтгэлээ үр дүнтэй болгохын тулд бага хэмжээгээр идэж, хорхой хүргэм амттан, тагралуулдаг зууш, үлдэгдэл хоолноос татгалзаж сур. Та гэртээ гал тогооны өрөөнд цагийг өнгөрөөх дуртай учраас эрүүл эрүүл хоол бэлтгэж түүнээсээ таашаал авахад тийм ч хэцүү биш байх нь. Хичээл зүтгэл чинь ажилдаа амжилт гаргах баталгаа болно. Хэрэв та бусадтай нэг баг болж хүчээ нэгтгэвэл мөрөөдөл чинь биелэх болно.
Арслан
Энэ өдөр эрч хүчээр бялхахаас гадна ажил үүргээ сайн гүйцэтгэнэ. бачимдан гүйж харайхын оронд тайван суу. өглөөний цайгаа сэтгэл тайван ууж, өдрийн эрч хүчээ өөртөө олж ав. ажилдаа өөрийн зарчимаа мөрдөн бусад ажилчдыг гайхшруул. харин сэтгэл санаагаа тогтвортой байлганы тулд эрүүл мэндийн шинэ дэглэм сахих нь тустай. шинээр хийх гэрээ хэлцэл нь хэрэв хөрөнгө оруулагчтай холбоотй байх юм бол энэ нь маш том ажилт гэдгийг од эрхэсийн тохиол танд сануулж байна.
Охин
Гэр орноо тохижуулж, тавилгаа өөрчилснөөр сэтгэл санаа тайвширна. гайхалтай саналхүлээн авснаар таны төлөвлөж байсан ажилд өөрчлөлт орох болно. найз нөхөд хайртай хүнтэйгээ цагийг хөгжилтэй өнгөрүүлснээр та тэднээс маш их эрч хүч авах болно. хайртай хүндээ зориулж онцгой оройн зоог бэлдэх юм уу дуртай ресторан руу нь хамт яваарай.
Жинлүүр
Олон янзын хандлага их байна. Мөнгө санхүүгийн хувьд нөхцөл байдал баргар байна. Өөрийн санаа бодлоо шүүн тунгаахгүй бол та ялагдаж, сайхан учралаа алдаа болгоно. Маргааш гэж хойшлуулалгүй гэхийн ажлаа хийж дуусгаарай. Ингэснээр бүх зүйл төлөвлөгөөний дагуу байх болно. Та шуудан, утасны дуудлага, мессежиндээ санаа зовж цагаа дэмий үрэх хэрэггүй. Энэ бүхэнд ихэнхи цагаа зарцуулбал энэ өдрийн утга алдагдаж, бусдынх болно.
Хилэнц
Хүчирхэг дэлхий ван гараг ухарч байгаа энэ үед өөрийн санхүүгээ дахин хянаж, болгоомжтой бай. өр зээлэнд живэхээс сэрэмжил. бизнесмэн хилэнц сонгох чадвар сайтай, юмны үнэ цэнгийг мэддэг, болгоомжтой хүмүүс. бүтээлч чадварын өсөлт, хуучныг баримтлагч бодлогоороо та бусад хүнээс ялгарна. шинээр сэдсэн төлөвлөгөө, стратегийн ачаар та том үсрэлт хийх байх. хайр сэтгэлийн тухайд зарим хилэнц хуучных шигээ асан дүрэлзэхийг хүсэх ба тэдэнд нууц шүтэн бишрэгч гарч ирнэ.
Нум
Санаа муутын хүчтэй явуулгад өртөх, өрсөлдөгчтэйгээ нүүр тулах, мэхлэгдэх зэрэг асуудлуудтай тулгарч болзошгүй бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд хийж буй үйлдлээ хянах хэрэгтэй.өглөөнөөс авхуулаад толгой өндийх завгүй ажиллана. эд хөрөнгөдөө онцгой анхаарал тавь. түүнчлэн цахилгаан хэрэгсэлтэй болгоомжтой харьц. ар гэрийн ажил таны хамаг хүч хөдөлмөр, цаг завыг барах болотой.
Матар
Та гэр орны болон бусад ажлын хариуцлагаас зугтах боломжгүйгээ ухаарах хэрэгтэй. Өөртөө цаг гаргаж хүчээ сэлбэн амар. Өөрийн бие махбодь болон оюун санааг сэргээж цэнэглэхийн тулд байгальд гарч, усанд сэлж, цэцэрлэгээр алх. Одоогоор үүрэг хариуцлагаас хол байх боломжгүй бол өдрийн хоолны цагаар гадуур алхаж тархиа сэргээ. Өөрт тохирсон тухтай суудал олж суун өнөө оройг зугаатай өнгөрүүл.
Хумх
Гэр бүлийн хэрүүл маргааны улмаас ажилдаа анхаарлаа төвлөрүүлэхэд амаргүй байна. Хор хохирол учрахаас өмнө харилцан буулт хий, эсвэл учир шалтгааныг ол. Бүх хүн таныг юм хийж байхад санаа тавих болно. Багаар ажиллахад анхаарах шаардлагатай. Мөн та өөрийн зорилгодоо амжилттай хүрэхийг хичээ. Бизнесийн гэрээ хэлэлцээрийн нэг чухал зүйл бол юу ч алдалгүй, хянаж байх. Нөхцөл байдал сайжиртал шийдвэрээ хойшлуул.
Загас
Ажилсаг, шударга Загаснуудад шагнал дагуулах хүчирхэг боломж ирж байна. Бизнес болон ажил хэргийн асуудлууд тань маш сайн байна. Төлөвлөгөө чухал зорилгуудаар халин цалгиж, энэ өглөө таныг идэвхитэй завгүй байлгах болно. Танд өрсөлдөгчөө ялах боломж олдоно. Үүний тулд маш сайн судлах хэрэгтэйг сануулж байна. Та үнэхээр онцгой бүлгийн удирдагч болохыг хүсэж байгаа бол өдрийн сүүлээр ажлаас гадуурх үүрэг хариуцлагаа нухацтай бодоход яг тохирсон цаг.
Эх сурвалж:www.zms.mn
Дэлгэрэнгүй мэдээллийг” UB лавлах 1617”-оос авна уу.