
Б.Туул
Ханиадыг ердөө ганцхан өдрийн дотор эмчилдэг эмийг япончууд анх удаа клиникийн туршилтаар амжилттай туршжээ. Уг эм нь вирусийг үржүүлдэг ферментүүдийг вируст ороход саад болдог байна. Үүний ачаар бүр мөсөн эдгэрэхийн тулд уг эмийг ердөө нэг өдөр уухад л хангалттай гэнэ. Шинээр гарган авсан эмийн хоёр дахь туршилтыг япончууд 11 дүгээр сард явуулахаар төлөвлөж байгаа ажээ. Чухам энэ үед ханиад томуу тусах нь эрс нэмэгддэг байна. Шинэ эмийг хэдэн зуун өвчтөнд уулгах аж. Уг эм үр дүнтэй бөгөөд аюулгүй болохыг нотолсны дараа Японы Эрүүл мэндийн яам эмийн тусгай зөвшөөрөл олгож, 2018 оноос худалдаанд гаргах төлөвтэй байна.
Эх сурвалж: www.polit.mn