Цусны дээж авахгүйгээр сахарын хэмжээг тодорхойлно

2016-04-10
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.Туул

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 7-ны өдрийг гишүүн орнууд Дэлхийн эрүүл мэндийн өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жил энэ өдрийг  “Чихрийн шижинг ялцгаая” гэсэн уриан дор Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тэмдэглэв.  Үүнтэй холбогдуулан Абу Даби хотын эмч Бен Барака ”Хүмүүс амьдралын хэвшлээ өөрчилснөөр чихрийн шижнээр өвчлөх магадлал 58 хувь буурна. Хэрвээ тухайн хүн долоо хоногт дунджаар 150 минут буюу өдөрт 30 минут алхах, мөн эрүүл хооллож, таргалалтаас зайлсхийж чадвал энэ өвчинд нэрвэгдэхгүй байх боломжтой” гэжээ.

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын статистик мэдээллээр бол, 2040 он гэхэд чихрийн шижингээр өвчилсөн хүмүүсийн тоо 640 сая гаруйд хүрч өсөх төлөвтэй байна. Тухайлбал, хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин Ойрхи Дорнодод маш их тархсан бөгөөд энэ өвчин удамшихаас гадна илүүдэл жинтэй шууд холбоотой байдаг аж. Доктор Барака цааш нь ярихдаа “Сүүлийн жилүүдэд 18-аас доош насны хүүхдүүдэд чихрийн шижин илрэх тохиолдол олширсон” гэдгийг онцлон анхааруулав. Энэ нь дасгал хөдөлгөөний дутагдал болон илчлэг ихтэй хоол хүнс хэрэглэж буйтай холбоотой ажээ.     Б.Барака болон түүний мэргэжил нэгтнүүд цусан дахь сахарын хэмжээг тодорхойлохын тулд овор хэмжээ багатай цоо шинэ төхөөрөмж ашиглаж байгаа юм байна.  Уг аппаратыг өвчтөний мөрөнд тогтоох ба тухайн өвчтөний авч явж буй утасгүй хүлээн авагчтай холбоно. Ингэснээр үйлчлүүлэгчээс цусны дээж авах шаардлагагүй болох бөгөөд бүтэн өдрийн турш тухайн хүний цусан дахь сахарын хэмжээг хянах боломжтой юм. Түүнээс гадна,  нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижинтэй өвчтөнүүдэд зориулан инсулин шахагч насос хийсэн бөгөөд цусан дахь глюкозын хэмжээ бага байгаа үед уг насос нь инсулин шахахыг автоматаар зогсоодог байна.   

Эх сурвалж: www.polit.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

38 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

49 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

56 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин