Цэцэрлэг хотод 120 айл байрныхаа түлхүүрийг гардлаа

2016-04-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЭНХ

Цэцэрлэг хотод Түрээсийн орон сууц өнөөдөр ашиглалтад орж, 120 айл байрныхүү түлхүүрийг гардан авлаа. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тус аймагт өнгөрсөн оны арванхоёрдугаар сард айлчлах үеэр барилгын ажил нь дууссан гурван блок 120 айлын орон сууцанд түрээсийн нөхцөлтэйгээр хамруулж өгөхийг ард иргэд хүсчээ. Архангайчуудын хүсэлт өнөөдөр биеллээ олсон нь энэ юм.

Түлхүүр гардуулах ёслолын үеэр Эрдэнбулган сумын I багийн иргэн өндөр настан Ш.Очирбат “Би өнөөдөр шиг ингэж баярлаж байсангүй. 2012 оноос өмнө орон сууцанд орох нь мөрөөдөл байж, орох орон сууц нь ч ховор байлаа. Түрээсийн орон сууцны хөтөлбөр ийнхүү биелэлээ олж өнөөдөр ядарсан, хоёр хөгшин түрээсийн байрныхаа нээлтэд оролцож, батламжаа гардан авч байгаад хязгааргүй баярлаж байна” гэлээ. Энэ үг зөвхөн нэг ахмад хүний үг бус залуу гэр бүлийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, төрийн албан хаагчдын, байгалийн гамшигт орон гэргүй болсон нийт иргэдийн хэлэхийг хүссэн дуу хоолой гэхэд хилсдэхгүй.

Архангай аймагт 2012 оноос өмнө 650 гаруй айл өрх тохилог орон сууцанд амьдардаг байсан бол өнөөдөр 1363 айл өрх орон сууцанд амьдарч байна гэсэн судалгаа байна.

Эх сурвалж: www.polit.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

38 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

49 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

56 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин