Хүнсчид татварын дарамтад байгаагаа МАН-ын бүлэгт уламжиллаа

2016-04-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ЦЭЦЭГ

УИХ дахь МАН-ын бүлэг, Монголын хүнсчдийн холбоо хамтран  "Төрөөс хүнсний талаар баримталж буй бодлого-тулгамдсан асуудал" сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Я.Содбаатар нар болон АПУ, “Талх чихэр”, “Сүү”, “Мах маркет”, “Хүнс комплекс”, “Дархан хүнс” зэрэг хүнс үйлдвэрлэгч, бизнес, худалдаа эрхлэгчдийн төлөөлөл оролцлоо.

Хүний хамгийн анхдагч хэрэглээ болох хүнсийг үйлдвэрлэж буй компани, үйлдвэр, аж ахуйн нэгжүүд тулгамдаж буй асуудлаа УИХ-ын гишүүдэд танилцуулж, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах стратегийн гол салбараа төрийн бодлогоор хамгаалж, хэрхэн дэмжих талаар УИХ дахь МАН-ын бүлгийн төлөөлөл хамтран ажиллах тухайд санал солилцлоо. Гол нь энэ салбарт хууль эрх зүйн орчин ямар байгаа, тулгамдаж буй гол асуудлууд, төрийн дарамт байна уу,  төр засгийн ямар бодлого үгүйлэгдэж буй, дотоодын үйлдвэрлэлээ хамгаалахын тулд импортын барааны татварыг нэмэх цаг болсон уу, татвар нэмсэнээр импортын бараатай өрсөлдөж чадах уу зэрэг асуудлыг хөндөж ярилцах цаг болсныг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэлэлцүүлгийг нээхдээ онцлов.

Хүнс үйлдвэрлэгчид татварын дарамтад байгаагаас эргэлтийн хөрөнгө дутмаг, импортын бараатай өрсөлдөх боломжгүй байгаагаа учирлалаа. Тэд НӨАТ-ын дарамтын нөлөөг бүгд шүүмжлэв. Үйлдвэрлэгчдэд ийм дарамттай байдаг тул НӨАТ-ыг “Нэмж өрөнд оруулдаг албан татвар” гэж нэрлэдэг гэнэ.

Хэлэлцүүлэгт оролцсон хүнс үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэг анхааралдаа авч сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусган төрийн бодлого болгон хэрэгжүүлэх чиглэлээр ажиллах юм байна.

Эх сурвалж: www.polit.mn

 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

38 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

49 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

55 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин