“УИХ-ын дарга Тавантолгойг авч үлдсэнийг буруушааж байна”

2016-04-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.Цэцэг

УИХ-ын дарга З.Энхболдыг албан тушаалаасаа сайн дураар татгалзах тухай шаардлагыг УИХ дахь МАН-ын бүлгээс ирүүлсэн. Үүнтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар болон АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нар мэдэгдэл хийлээ. 

Л.Эрхэмбаяр:

-МАН-ын бүлэг хувь хүн рүү дайрсан, З.Энхболд даргыг харлуулан, гутаан доромжлохын тулд шаардах бичиг илгээсэн нь шууд харагдаж байна. Жишээ нь, Монгол Улсын хилээр цөмийн хаягдал, цацраг идэвхит бодис нэвтрүүлэх, дамжин өнгөрүүлэхийг хориглох тухай хууль батлах тухай хууль батлах гэж байхад МАН-ынхан БНХАУ-ын Коммунист намынхантай уулзалт хийж, ээлжит бус чуулганыг санаатайгаар тасалдуулснаа цайруулах гэж оролдож байна. АН-ын даргыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын бүрэн эрхэд халдсан гэж гүтгэж, хооронд нь хагаралдан бутаргахыг оролдсон санаа агуулсан байна. 
МАН-ын бүлгээс АН-ын даргыг улсаа өрийн дарамтад оруулсан гэсэн байна. Яг үнэндээ МАН-ын үед харин ч авсан зээлээ үр ашиггүй тараасан, халамжийг тэтгэсэн бодлого явуулж байсан. АН-ын үед авсан бүтээн байгуулалт нь юу болсныг ард түмэн харж байгаа. Барилгын үнэ, зээлийн үнийг өрөөндөө тогтоосон гэж шаардлагадаа хэлжээ. Үнэн хэрэгтээ ард түмэндээ хямд, бага хүүтэй зээлээр орон сууц олгох нь МАН-ынхны хэлж буйгаар нүгэл юм байна. Үүний төлөө УИХ-ын даргад хариуцлага тооцдог бол хэчнээн удаа тооцуулахад ч бэлэн байна. Иргэдээ тав тухтай амьдруулахын төлөөх үйл хэргээс АН ухрахгүй. Чуулганы хуралдаанд хэлэлцэж буй асуудлаар өөр зүйл ярилцсан тохиолдолд хурлын дэг бариулсан, сахилга хариуцлагатай байлгасных нь төлөө өөрийг нь эргээд ажлаасаа татгалз гэж байна. УИХ-ын гишүүн дэгээ барьдаг, зөвхөн хэлэлцэж буй асуудлаар ярьж сурах ёстой. Микрофон харахаараа улстөрждөг, замбараагүй байдлаа МАН-ын эрхэм гишүүд хазаарлах хэрэгтэй. Өнөөдөр хүртэл Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн  төсөл хэлэлцэж байхад Ч.Хүрэлбаатар тэргүүтэй гишүүд нь шал өөр зүйл ярьж, улс төр хийсэн. Үүнийгээ болих шаардлагатай. Ер нь Ардын намын тавьсан шаардлагын далд агуулга нь УИХ-ын дарга ард түмнийхээ Тавантолгойг авч үлдсэнийг буруушаасан мэт агуулгатай байна. Ард түмний Тавантолгойг ард түмэндээ л үлдээх ёстой. Сонгууль дөхсөн энэ үед улс төрийн оноо цуглуулах гэж, төрийн тогтворгүй байдал руу турхирсан явуургүй үйлдлээ зогсоохыг МАН-ын бүлгээс шаардаж байна гэв.

Эх сурвалж: www.polit.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

38 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

49 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

55 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин