Ч.Мөнхбаяр: Ц.Мөнхбаяр шиг болох дөхлөө

2016-04-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА  

Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төслийг өнгөрсөн сарын сүүлчээр УИХ-аар хэлэлцэхээр болж багагүй шуугиан тарьсан. Цөмийн хаягдлыг Монголд булшлах нь гэж иргэд цуглаан зохион байгуулж шар нунтаг цацан хуулийнхныг сандаргасан. Энэ үеэр иргэний хөдөлгөөний идэвхтэн Ч.Мөнхбаяр нарыг саатуулсан билээ. Энэ асуудлаар түүнтэй ярилцлаа.

-Таныг өнгөрсөн сарын 29-нд цуглаан дээрээс цагдаа нар саатуулсан. Ямар шалтгаанаар саатуулагдав. Шар нунтаг цацсанаас болсон уу?

-Манай төр засгийн бодлого яах аргагүй цөмийн хаягдлыг булшлах чиглэлээр явсан. Шинээр нэгдэж байгаа конвенцуудад цөмийн хаягдал булшлахгүй гэсэн утга агуулга ерөөсөө байгаагүй. Цөмийн хаягдал, цөмийн материал хадгалах аюулгүй байдлыг хангана гэсэн агуулгатай. Үүнийг л эсэргүүцсэн. Эсэргүүцсэн иргэд цахим орчимд нэгдэж, УИХ-ын чуулган болох 29-ний өглөө 8.00 цагт Төрийн ордны гадна очиж эсэргүүцлээ илэрхийлэхээр болцгоосон. Энэ үеэр манай нэг залуу шар нунтаг авчирсан байсан. УИХ-ын гишүүдийн машин руу цацъя гэж. Тэгтэл хар шилтэй машинуудад хэн яваа нь мэдэгдэхгүй байсан учраас зам руу цацсан. Гэхдээ би энэ ажиллагааг зохион байгуулаагүй. Тэдний адил цахим орчноос мэдээлэл аваад л очсон. Би өглөө хамгийн түрүүнд очиж таарсан. Гэтэл цагдаа нар намайг энэ ажлыг зохион байгуулсан гээд саатуулсан.

-Та хэд жагсаал зохион байгуулах зөвшөөрөлгүй байсан юм биш үү?

-Цагдаа нар надад хэв журам сахиулахыг сануулсан бичиг гээд нэг цаас өгсөн. Гэтэл тэр бичгийг авсан хүн зохион байгуулагч болдог юм байна. Хөдөлгөөнийхөн хэлдэг юм, “Тэр бичгийг авч болохгүй. Авбал зохион байгуулагч болж бүх хариуцлагыг хүлээдэг” гэж. Тэр нь үнэн юм билээ. Намайг тэр ажиллагааг зохион байгуулагч, хамгийн түрүүнд ирж, хүмүүст зааварчилгаа өгч байсан гэсэн. Би түүнийг нь эсэргүүцсэн юм. Гэтэл цагдаа нар “Та эсэргүүцээд нэмэргүй. Зохион байгуулснаа хүлээсэн нь дээр. Эсэргүүцээд байвал таны асуудал улам хүндэрнэ гэсэн. Бүр террорист ч болж мэднэ. Бараг Ц.Мөнхбаяр шиг болох ухааны юм ярьсан. Би УИХ-ын сонгуульд нэр дэвших гэж байгаа тул энэ асуудлыг эсэргүүцвэл надад муу юм болж мэдэх нь гээд хүлээхээс өөр арга байгаагүй.

-Та тэгвэл хэргээ хүлээсэн гэсэн үг үү?

-Үнэхээр айхтар улс төрийн хэлмэгдүүлэлт манайд байдаг юм байна гэж би өөрийн биеэр амслаа. Хэрэв шар нунтгийг машинууд руу нь шидсэн бид цацрагтай бодис шидсэн гэж гүтгүүлж юу ч болж мэдэх байж. Би  биеэрээ үзлээ. Шоронд ороод хүний бие мууддаг гэж ярьдаг. Би таван цаг хөл нүцгэн халаалтгүй өрөөнд байхад үнэхээр муудсан. Гэтэл намаас саатуулах үйлчилгээ үзүүлсний төлбөр нэхсэн. Эрүүл мэндэд минь хохирол учруулчихаад үйлчилгээ үзүүлсний төлбөр гэж авах гэсэн хачирхалтай.

-Цөмийн хаягдлын асуудлаар цаашид хэрхэх вэ?

-Нэгэнт Цөмийн хаягдлыг булшлах менежментийг Монголд хэрэгжүүлэх конвенцийг эсэргүүцнэ.

Эх сурвалж: www.polit.mn

 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

38 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

49 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

55 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин