Зам тээврийн ослоор 250 хүүхэд амиа алджээ

2016-04-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЭНХ

Замын цагдаагийн газраас зам тээврийн ослын хор уршгийг хүүхэд багачууд, олон нийтэд  таниулах, замын хөдөлгөөнд аюулгүй зөв оролцох мэдлэг олгох, зам тээврийн осолд хүүхэд өртөж байгаа байдалд олон нийтийн анхаарлыг хандуулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай мэдээ мэдээллийг хүргэх, эцэг эх, асран хамгаалагч, замын хөдөлгөөнд оролцогчдын үүрэг, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, хүүхдийг зам тээврийн гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр жил бүрийн дөрөвдүгээр сарын 10-ны өдөр “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ удаа гуравдахь жилдээ зохион байгуулахаар болжээ.  

Сүүлийн зургаан жилийн байдлаар улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 6063 бүртгэгдэн 6295 хүүхэд осолд өртжээ. Зам тээврийн ослын улмаас 250 хүүхэд амь насаа алдаж,  6045 хүүхэд гэмтэл авснаас 1131 нь хүндэвтэр, хүнд гэмтжээ. 

 

Нас барсан, гэмтсэн хүүхдийн үзүүлэлт:

Д/д

Он

Бүртгэгдсэн осол

Гэмтэл бэртэл авсан хүүхэд

Нас барсан хүүхэд

Хүнд хүндэвтэр гэмтэл авсан хүүхэд

1

2010

617

656

28

131

2

2011

962

935

40

162

3

2012

959

970

43

183

4

2013

1218

1231

37

197

5

2014

1195

1164

48

233

6

2015

1112

1089

54

225

Нийт:

6063

6045

250

1131

 

2015 онд гэхэд улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 1112 бүртгэгдэж, 1143 хүүхэд өртсөнөөс 54 хүүхэд нас барж, 1089 хүүхэд гэмтсэн байна. Тэгвэл энэ оны эхний гурван сарын байдлаар улсын хэмжээнд найм /нийслэлд нэг/ хүүхэд нас барж, 37 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэл авчээ.

 

ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХАД ТАНЫ АНХААРАХ ЗҮЙЛ:

1.    Явган хүний гэрэл дохио, гарцтай, гарамтай хэсгээр зам хөндлөн гарга. Ойртон ирсэн тээврийн хэрэгслийг өнгөрүүлж гарга.

2.    Тээврийн хэрэгсэл дотор хүүхдээ өвөр дээрээ болон зогсоо байдлаар авч явахгүй,  хүүхдэд хамгаалах бүс, хамгаалах суудал, суудал өндөрсгөгч хэрэглэж, аюулгүй зөв тээвэрлэ.

3.    “Гэр-Сургууль-Гэр” маршрутыг нь зуруулж, дагуулж явж зааж сурга, хэвшүүл.

4.     Хүүхдээ асран хамгаалагч, харгалзах хүнтэй хөдөлгөөнд оролцуул.

5.    Замын зорчих хэсгээр явуулахгүй, тоглуулахгүй байх,

6.    Хөдөлгөөнд оролцох үед нь утсаар яриулахгүй, мессэж бичихгүй, чихэвчний хөгжим сонсгохгүй байлгахад анхаарах.

7.    Алхам тутамдаа аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.

Эх сурвалж: www.polit.mn

 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

38 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

49 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

55 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин