Сонгуулийг хамт явуулснаар зардал нэг тэрбум төгрөгөөр буурах нь

2016-04-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ц.БАЯР

2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулахтай холбоотой улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 16 тэрбум 453 сая 912 800 төгрөгөөр тогтоож баталсан байна.  2012 оны Улсын Их Хурлын сонгуультай нийслэлийн ИТХ-ын сонгууль хамт явагдсан. Тэр үед Улсын Их Хурлын сонгуульд 16,8 тэрбум төгрөг зарцуулсан бол нийслэлийн ИТХ-ын сонгуульд 464 сая төгрөг, нийт 17.3 тэрбум төгрөг зарцуулагдсан. Энэ удаагийн сонгуульд аймгийн ИТХ-ын сонгууль нэмэгдэж байгаа гэж үзвэл түрүүчийн Улсын Их Хурал болоод нийслэлийн ИТХ-ын сонгуулиас нэг тэрбум орчим төгрөгөөр бага зардлаар хийх гэж байгаа ажээ. 2012 оны аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн нийт зардал 5.2 тэрбум төгрөг байсан байна. Тэгвэл энэ зардал нэг тэрбум орчмоор буурч байгаа ажээ. “ 2012 оныг 2016 онтой харьцуулахад санал авах сонгуулийн насны хүний тоо 146 мянгаар 1905 хэсэг байсан бол одоо 2091 хэсэгтэй болж ажиллах хүний тоо урьдчилсан тооцоогоор 5000 гаруйгаар тус тус нэмэгдэж байгаа тул энэ хэмжээгээр зардал нэмэгдэж байна. Түүнчлэн УИХ-ын  сонгууль аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль хамт явагдах учир саналын хуудасны зардал нэмэгдэнэ. Гэсэн ч сонгуулийн зардал өмнөх дөрвөн жилийн сонгуулиас 400 гаруй сая төгрөгөөр багаслаа.” гэж Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн тайлбарлажээ.

Эх сурвалж: www.zms.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

38 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

49 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

55 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин