А.Эрдэнэбат VS Д.Дагвадорж

2016-04-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужингийн экс нөхөр “Лайв Энержи групп”-ын захирал А.Эрдэнэбат өчигдөр их аварга Д.Дагвадорж болон түүний ах УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар нарын талаар нэлээд ноцтой баримт дэлгэлээ. Тэрээр  “Миний бие одоогоос гурван жилийн өмнө мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж болон түүний ах Д.Сумъяабазар, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан нартай танилцаж, нөхөрлөсөн. Тухайн үед тэд манай төслүүдэд хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчийг надад танилцуулсан. Тэрхүү хөрөнгө оруулагч нь “Хуан Жу Гэг” киноны гол дүр Хятадын алдарт жүжигчин Жао Вэй-ийн нөхөр Хуан Ёу Лун гэгч байсан. Бидний хэрэгжүүлж байсан төсөл дээр нэмэлт хөрөнгө оруулалт хийхээр Хуан Ёу Лун Б.Эрдэнэбат миний нэр дээр 10 сая ам.долларын зээлийн гэрээ хийж, Үндэсний хөрөнгө оруулалтын банкаар дамжуулан мөнгөө хийсэн. Гэвч тус мөнгөнөөс надад ганц ч доллар оногдоогүй. Бүх мөнгийг их аварга Д.Дагвадорж болон түүний ах УИХ-ийн гишүүн Д.Сумъяабазар нар захиран зарцуулсан. Гэтэл Хуан Ёу Лун миний аваагүй 10 сая ам.долларыг 15 сая ам.долларыг надаас нэхэмжилсэн тул миний бие уг хэргийг хуйвалдаан залилангийн шинжтэй гэж үзэн Монголын хууль хяналтын байгууллагад шалгуулж байна. Мөн гэрээний дагуу уг хэргийг Арбитрийн шүүхэд хянаж байгаа. Миний хувьд их аварга Д.Дагвадоржид онц хохирол учруулаагүй байхад хэвлэл мэдээллийг ашиглаж миний эсрэг идэвхитэй пиар явуулж буйд гайхаж байна” гэв.

Харин энэхүү мэдэгдлийн дараа хэвлэлүүд Д.Дагвадорж аваргатай холбогдож энэ талаар тодруулахад “Ярьж л байг ээ, тийм зүйл огт байхгүй” гэсэн тайлбарыг өгөв.

Тэгэхээр олны танил  эрхмүүдтэй холбоотой дээр нь ихээхэн мөнгөн дүнтэй энэ хэргийг монголд шийдвэрлэх үү эсвэл Хонконгт шийдвэрлэх үү. Мөн хэн нь үнэн зөв ярьж байгаа, хэн хэнийг залилсан  нь олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж байна.

Эх сурвалж: www.polit.mn

 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

38 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

49 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

55 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин