Залуус “ухаалаг” худаг зохион бүтээж байна

2016-04-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.БАТСАЙХАН

Сүүлийн үед бидний амьдралд ухаалаг зүйл олон бий болж байна.  Хамгийн сүүлийн жишээг хэлэхэд  Улаанбаатар хот нийтийн тээврийн цахим системийг нэвтрүүлж, үйлчилгээгээ ухаалаг болгосон. Энэ төсөл хэл амтай ч амжилттай хэрэгжиж байна. Мөн түүний араас “ухаалаг” худгийн талаар ярих болов. 24 цагийн ажил­лагаатай, картаа шур­гуу­­лаад л усаа авах бо­ломжтой энэ төхөөрөмж мон­голчуудын хувьд шинэ зүйл билээ. Тө­хөө­рөмжийг хэрхэн бүтээсэн, ямар компани ний­лүүлдэг, ямар үнэ өртөгтэй талаар суд­лах явцад Монгол за­луусын ур ухаан, техник сэтгэлгээнээс бүтсэн бо­лохыг сонсоод олзуурхаж байв. Тиймээс энэ удаа “ухаалаг” худгийг бү­тээгч залуустай уулзаж ярилцлаа. Энэхүү худгийг “Сануг” компанийн инженерүүд зохион бүтээж байна. Компанийн захирал М.Алтанцог, инженер Б.Барсболд нар 2012 оноос эхлэн ухаалаг худгийн төсөл дээр ажил­лажээ.  Анхны бүхэн алдаа оноотой байдаг шиг долоон удаа хийж туршиж үзсэний дараа сая нэг юм “ухаалаг” худаг “мэндэлсэн” гэж байна.  Тухайн үед Ус сувгийн удирдах газрын албаны дарга байсан А.Нямгэрэл тэдэнд энэхүү саналыг тавьснаар зохион бүтээгчдийн ажил эхэлжээ.  Ерөнхий инженер Б.Барсболд “Бид анх худгаа лед дэлгэцтэй хийж байлаа. Ус аваагүй үед өөр сонирхолтой бичлэг явж байдаг тийм байдлаар хийсэн. Гэсэн ч манай цаг агаарт тохирохгүй юм билээ. Мөн гадна дизайныг нь төмөр листийг гар татагчаар хайчлаад хооронд  нь гагнаад хийж байлаа. Одоо гадна дизайнаа өөрсдөө гаргаад нэгэн компаниар хийлгэж байгаа. Анхны худгийг 20 гаруй хоног өдөр шөнөгүй сууж байж гаргасан. Харин одоо нэг худаг дээр гурав хоног суухад бэлэн болж байна” гэж байв.  Тэд энэхүү амжилтдаа ханасангүй одоо улам сайжруулахаар ажиллаж байна.  Энэхүү худаг нь  хэрэглэгчдийг 24 цаг усаар хангах, хяналтын камертай,  “хаагаарай, нээгээрэй” гэсэн хоцрогдвол хэв маягийг халж гарч ирснээс гадна усны хэмнэлт үүс­гэж байгаагаараа байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн болж чадсан юм.  Усаа  асгаж цутгахгүй мөн тооцооны нарийн системд шилжиж байна. Мөн иргэдийн нэрлэдгээр 20 литрийн сав нь яг үнэндээ  23 литр ордог байсныг “ухаалаг” худаг хэрэглэж эхэлсэн газрууд мэдээллэж байгаа юм.  Одоогоор тэд худгаа Улаанбаатар хот, Орхон, Төв аймаг зэрэг газарт байршуулаад байгаа ажээ. Инженер Б.Барсболдын хувьд МУИС-ийн электроникийн ангийг төгссөн бөгөөд оюутан байхаасаа “Робокон” тэм­цээнд амжилттай орол­цож байсан нь түүний техник сэтгэлгээг илүү хөгжүүлж байсан ажээ.  Түүний зохион бүтээж олонд хүрсэн анхны томоохон бүтээл нь “Ухаалаг” худаг бөгөөд  Оюуны өмчийн газраас ашигтай загварын гэрчилгээгээ мөн авсан байна. Энэхүү худгийг хийхэд хамгийн чухал зүйл нь программ юм.  Мөн бүтээгдэхүүний дэлгэц, контэрлэр, гэрэл зэрэг зүйлийг Монголд хийдэггүй учраас яах ч аргагүй гаднаас авах шаардлага гардаг байна.  Одоогоор тэдэнд нэгэн өрсөлдөгч гарч ирсэн тухай М.Алтанцог ярьж байлаа.  Тэрээр “Бид монголдоо баялагийг бүтээх гээд зүтгэж байхад мөнгөтэй нэг нь гадны компаниас яг адил төвшний бүтээгдэхүүнийг өндөр үнээр оруулж ирж байх юм.  Ингэж байхад улс орны эдийн засагт ч яах билээ. Манай бүтээгдэхүүний нийт өртгийн 20 хувийг гадаадаас авч байна.  80 хувийг нь бид дотооддоо үлдээж чадаж байна.  Харин гаднаас авахад 100 хувь гадны зах зээлд очиж байгаа” гэлээ. Мөн гадаадаас оруулж ирж байгаа төхөөрөмжид ямар нэгэн асуудал гарлаа гэхэд тэндээс мэргэжилтэн дуудна тэр нь ирээд 2-3 жил засна. Тэгээд эргээд хог болоод л үлддэг. Харин бид хийж байгаа бүтээгдэхүүнээ хэрэглэх хугацааг дуустал өөрсдөө засварлана гээд давуу тал бий” гэсэн юм.  Ямартай ч Монголын залуус өөрсдийн ур ухаан, техник сэтгэлгээг ашиг­лан “ухаалаг” худгийг бүтээж чаджээ.   Тэдний дараагийн зорилго нь тоолуурын ухаалаг систем бий болгох гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

38 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

49 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

55 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин