
Б.ЗАЯА
Дөрвөн настай охины аминд хүрсэн хэрэгт буруутгагдсан Г.Маралмаагийн талаар Хүний эрхийн үндэсний комиссоос Нийслэлийн прокурорын газарт зөвлөмж хүргүүлжээ.
Охин амиа алдсан хэргийг шүүхээр шийдвэрлэх хугацаанд Г.Маралмаа амаржиж хүүхэдтэй болсон юм. Түүний нагац эгч хүүхдийг асран хамгаалах боломжгүйгээс ээжтэй нь хамт байлгаж эрхийг хангаж өгөөч гэсэн хүсэлтийг ХЭҮК-т гаргасан байна. Тэгвэл Прокуророос ХЭҮК-ын зөвлөмжийг хүлээж аваагүй бөгөөд хүүхдийг нь ар гэрийнхэнд нь үлдээхээр шийдвэрлэжээ.
Эх сурвалж: www.polit.mn