Хүчээр нүүлгэвэл тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно гэв

2016-04-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ц.БАЯР

“Да хүрээ” захад автомашины худалдаа үйлчилгээ эрхлэгчдийг тавдугаар сарын 1-нээс  22-ын товчооны орчимд баригдсан “ Автомашины цогцолбор”- т шилжүүлж албадан  нүүлгэх Нийслэлийн Засаг даргын  шийдвэр гарсан. Энэхүү шийдвэрийг эсэргүүцэж тус захад үйл ажиллагаа эрхэлдэг И.Бат-Од, Б.Алдар нарын хэсэг худалдаачид өнөөдөр / 2016 04.06 /олон нийтэд хандлаа. Тэд Баянзүрх  дүүргийн 9,17,19 дүгээр хорооны 30 гаруй мянган иргэд тэнд худалдаа үлйчилгээ эрхэлж, аж амьдарлаа төвхнүүлсэн. Тус захыг  нүүлгэснээр олон мянган иргэд амьжиргаанаасаа салж, үл хөдлөх хөрөнгө  үнэгүйдэж, хүүхэд багачууд сургууль цэцэрлэгээс холдох зэргээр хохирч үлдэхээр байгаа тул эл шийдвэрийг эрс эсэргүүцэж  байна. Тиймээс хотын дарга амьдралд нийцэхгүй шийдвэрээ эргэн харж автомашины худалдаа үйлчилгээ  эрхлэгчид түрээслэгчдийн хэвийн амьдралыг хангахыг тэд шаардаж байна гэлээ. “Автомашины цогцолбор”-т бизнес эрхлэх орчин бүрдээгүй. Цогцолбор ажиллаж эхлээгүй байхад газрын наймааг өөгшүүлж үнийн хөөрөгдлийг бий болгож буйг тэд  буруушаасан юм. Ажилтай нэг хүн ардаа 7-10 ам бүл тэжээдэг. Тэдний хоол унд, амьжиргааны мөнгө, хичээл сургалтын зардлыг Да хүрээ захад ажиллаж цуглуулдагаа тэд учирлаж байв. Худалдааны төвөө өргөжүүлэхээр банкнаас 4 тэрбум төгрөгийн зээл авч барилга барьсан хүмүүс банкны өрөө төлөх гэж зүдэрч байгаа жишээг ч дурьдлаа. Бизнес эрхлэгчид одоогийн худалдаа эрхэлж буй байршлаа хамгаалж үлдэхээр шүүхэд хандсан аж. Мөн “ Даяар хас”, “ Нийтийн эрхийг хамгаалах холбоо”, Да хүрээ худалдааны төвийн болон Нийслэлийн автомашин болон сэлбэгийн худалдаа эрхлэгч иргэдийн үйлдвэрчний хороо зэрэг байгууллагууд нэгдэн эрх ашгаа хамгаалахаар “ иргэдийн амьдарлаар бүү тогло” хэмээн хотын мэрд сануулсан гэнэ. Төр иргэнийхээ үгийг сонсохгүй энэ нийгмийг өөрчлөхийн төлөө нэгдэж тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно гэлээ.

Эх сурвалж:www.zms.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

38 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

49 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

55 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин