Цайг аягалснаас хоёр минутын дараа уух нь хавдар үүсэх магадлалыг тав дахин нэмэгдүүлдэг

2016-04-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

Хүн төрөлхтөн 5000 жилийн тэртээгээс цай хэмээх ногоон ургамлыг хэрэглэж ирсэн бөгөөд Хятадын нэгэн судар бичигт “Цай нь  сэтгэл санааг сэргээн, итгэл баяр авчирдаг өвөрмөгц ундаа юм” гэж тэмдэглэсэн байна. 
Зарим төрлийн ургамлын навчийг ундааны зориулалтаар боловсруулсныг цай гэдэг бөгөөд цайны ургамлын ихэнх нь Хятад, Энэтхэг. Индонез, Япон, Пакистан, Гүрж зэрэг халуун оронд ургадаг. Тэдгээр ургамлыг хэрхэн боловсруулснаас шалтгаалж цайг хар, улаан, шар, ногоон гэж ангилдаг.  Монголчууд зуу гаруй ургамлыг цай орлуулан ашиглаж ирсний дотор хөвөн оройт, мягмансанж,  нохой хошуу, боролзгоно, цээнэ, гичгэнэ, бүйлс гүзээлзгэнэ, мойл, сибирийн шимтэглэйн, алирс, тэхийн шээг, өндөр улаан зэрэг ургамлууд ордог. 
Цай бол хүйтэнд дулаацуулдаг, халуунд сэрүүцүүлдэг, ядрахад тэнхрүүлдэг хүний эрүүл мэндэд тустай 108 шинжийг агуулсан онцгой чанартай ундаа юм. Эрдэмтэд цайнаас хүний биед янз бүрийн нөлөөтэй 300-аад бодис нээн илрүүлжээ. Эдгээр бодисуудаас цайны хамгийн ач холбогдолтой идээлэгч бодис нь танин, катехин зэрэг юм. 
Ялангуяа ногоон цай танин ихтэй ба зарим цайны ургамалд 30% хүртэл агууламжтай байдаг. Цайны катехин цусан суулгын болон бусад нянгийн эсрэг үйлчилгээтэй. Цайнд бага хэмжээгээр агуулагддаг кофеин нь сэргээх үйлчилгээтэй учир цайг дээр үес хүнийг цовоо сэргэлэн болгодог ундаа гэж үзэж ирсэн. 
Цайнд байдаг бусад төрлийн алколоид бодис болох теофилин нь судас тэлэх, теобромин нь даралт бууруулах эмийн найрлаганд ордог. Цайнд бага хэмжээний (0.006%) эфирийн тос байдаг ба энэ нь түүний сайхан ааг, амтыг бүрдүүлж өгдөг бөгөөд улаан цайнд илүү ихээр агуулагддаг.
 Эрдэслэг, шимт бодис цайны 4-3%-ийг эзэлдэг. Түүнчлэн цай нь амин дэмээр баялаг бөгөөд эдгээр нь хүний цусны бүлэгнэлийг хэвийн байлгахад дэм болдог байна. Цайны түүхий эдийг боловсруулах явцад амин дэмийн зарим хэсэг нь алдагддаг ч ногоон, шар цайнд алдагддаггүй байна. Ногоон цай, хар цайнаас 10 дахин их С амин дэм агуулдаг байна. Цайнд агуулагддаг В–ийн төрлийн амин дэмүүд нь  усанд сайн уусдаг учир хүний биед сайн шингэдэг. Ногоон цайны бифлавонойд болон Р амин дэм нь судасны ханыг бэхжүүлж, цус харвахаас сэргийлэхэд тусалдаг байна.

Цайнд агуулагддаг эрдэс бодисын тусламжтайгаар хүн бие организмынхаа ус болон давсны балансыг тогтвортой барьж чаддаг бөгөөд спортоор хичээллэж, хүнд дасгал хийдэг хүмүүст үүнээс илүү ундаа байдаггүй.  
Идээлэгч бодис (танин) нь бэлэн болсон цайны хандат бодисын хамгийн чухал үзүүлэлт болдог бөгөөд хэр зэрэг агуулагдаж байгаагаас цайны чанар ихээхэн шалтгаалдаг. Өөрөөр хэлбэл танин их агуулагдсан байвал цайны чанар дээд зэрэг болдог. 
Флавоноид нь зүрхний инфактаас урьдчилан сэргийлж, цусан дахь холестролын хэмжээг бууруулж, улмаар цусны эргэлтийг сайжруулдаг. Иймээс өдөрт 2 аяга цай ууснаар инфаркт өвчнөөс 50% сэргийлж болно гэж эмч нар зөвлөдөг байна. Мөн энэ бодис нь хөгшрөлтийг зогсоож, залуужуулах үйл ажиллагааг  эрчимтэй дэмждэг. Түүнчлэн кофейн нь төв мэдрэлийн системийн үйлчилгээг цочроож, сэргээх үйлчилгээтэй тул биеийн алжаал ядаргаааг сэргээхэд цай нь маш чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг эрдэмтэд судлан тогтоосон байна.


Цайны зөв хэрэглээ


Цай эрүүл мэндэд тустай ч зөв хэрэглээг хэвшүүлэхгүй бол эсрэгээр эрсдэл учруулдаг байна. Тухайлбал: Цайг унтахын өмнө ихээр хэрэглэх хэрэггүй бөгөөд учир нь цайнд агуулагддаг кофейн, танин зэрэг бодисууд нь төв мэдрэлийн тогтолцоог цочроон идэвхижүүлдэг тул бөх унтаж амрахад муугаар нөлөөлдөг.  
Түүнчлэн эрдэмтэд 65 болон түүнээс бага градустай бүлээн цай уувал 65-69 градусын халуун цай уусантай харьцуулахад улаан хоолойн хорт хавдар тусах магадлал хоёр дахин багасдаг болохыг судлан тогтоосон байна.
70 болон түүнээс дээш градустай хав халуун цай ууснаар энэхүү төрлийн хорт хавдар тусах магадлал найм дахин ихэсдэг ажээ. Мөн цайг аягалснаас хойш хоёр минутын дараа уух нь дөрвөөс таван минутын дараа уусантай харьцуулахад хорт хавдар үүсэх магадлалыг тав дахин нэмэгдүүлдэг гэнэ. Тиймээс Та үдээс өмнө 65-аас бага градустай цайг өдөрт 2-оос доошгүй аягыг ууж байвал эрүүл энх, баяр баясгалантай амьдрахад тань чухал ач холбогдолтой байх болно.

Орчны эрүүл мэнд, хор судлалын төв

Эх сурвалж: www.polit.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

38 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

49 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

56 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин