С.Жавхлан: Улсын сайн малчны цол тэмдгийг нөхөн олгоно

2016-04-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯНГА

“Улсын сайн малчин” цолны үнэмлэх тэмдгийг урьд жилүүдэд зөвхөн гэрийн эзэнд гардуулдаг байсан бол энэ жилээс эхнэр, нөхөр хоёуланд нь өгдөг болсон. Тэгвэл ХХААЯ-наас “Улсын сайн малчин” цол тэмдгээ аваагүй хүмүүст нөхөн олгохоор болсныг өнгөрсөн долоо хоногт Хөдөлмөрийн яамнаас зохион байгуулсан “Малчны залуу халаа” хэлэлцүүлгийн үеэр ХХААЯ-ны Мал аж ахуйн бодлого зохицуулалтын газрын дарга С.Жавхлан хэлсэн юм. Түүнээс зарим зүйлийг  тодрууллаа.

-“Улсын сайн малчин” цол тэмдгийг хэдэн хүнд нөхөн олгох вэ?

-Малчдаас энэ жилийн шийдвэртэй холбогдуулан “Улсын сайн малчин”-ы цол тэмдгийг эхнэртээ нөхөж авмаар байна гэсэн хүсэлт маш их ирж байна. Энэ хүсэлтийн дагуу манай яамнаас тооцоо судалгаа хийж байна. Энэ онд 21 аймаг, нийслэлээс нийт 118 малчныг “Улсын сайн малчин”-аар тодруулсан. Ер нь “Сайн малчин”-ы цол тэмдгийг жилд хэдэн мянгаараа биш 70-80 хүнд олгодог учраас харьцангуй боломжтой гэж үзэж байгаа. Хэдэн жилийн өмнөхийг ч олгох боломжтой.

-Эхнэртээ цол тэмдгийг нь нөхөж авч өгөхийг хүссэн хүмүүс хаана хандах вэ. Энэ ажилд хэдэн  төгрөг зарцуулж байгаа вэ?

-Одоогоор тооцоо судалгаа хийж байгаа учраас нэгдсэн тоо гараагүй байна. Хэдийгээр яаман дээр яригдаж, судалж байгаа асуудал ч гэсэн төсөв мөнгөний асуудал шийдэгдээгүй байгаа. Засгийн газрын хуралдаанд оруулсны дараа малчдад тодорхой мэдээлэл өгнө.

-Энэ ажил яг бодит болох уу?

-Малчдаас ирж байгаа хүсэлт, мөн салбарын яамны хэмжээнд яригдаад тооцоо судалгаа хийж байгаа учраас цол тэмдгийг нөхөн олгох ажил бодит болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

38 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

49 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

55 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин