Эрдэнэт үйлдвэрийг шахааны бизнесээс ангижруулах шинэ технологи

2016-04-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ОЮУНЧИМЭГ

Эрдэнэт үйлдвэрийн захирлууд хэдэн зуун сая төгрөгийн үнэтэй тансаг байранд амьдардаг тухай сүүлийн хэдэн өдөр шуугицгаасан. Магадгүй хэт өндөр үнэтэй орон сууцанд амьдрах хэмжээнд ажиллаж байгаа юу гэх нь ч бас таарсан. Эдийн засгийн хямралтай үед хэсэг бүлгээрээ ийнхүү тансаглах нь хэрээс хэтэрлээ хэмээн шүүмжилцгээсэн. Маргах гэсэнгүй. Магадгүй зөвтгөж болох л байх. Гэхдээ...

Бид өнөөдөр авлигын эсрэг тэмцэж, авлига авдаггүй шүүгчтэй, албан тушаалтантай болохын тулд цалин пүнлүүг нь дээд төвшинд хүргэх нь зүйтэй гэж шийдэж байсан нь саяхан. Тиймдээ ч шүүгчдийн үндсэн цалин дунджаар 7-8 сая төгрөг болвол, хараат бус байж чадна хэмээн итгэсэн шүү дээ.

Энэ талаас нь бодоод үзвэл, тийм ч буруу шийдвэр биш байж болох юм. Шахаанд өртөж 10 төгрөгийн үнэтэй зүйлийг 10 мянган төгрөг болгож нийлүүлдэг байсан гашуун түүх бидэнд бий. Энэ нь зөвхөн Эрдэнэтэд байдаг ч юм биш. Төрийн өмчит компаниудын “зовлон” болсон шүү дээ. Тиймдээ ч тэд өсч, хөгжихгүй байгаагаа учирласаар ирсэн.

Бараг дөрвөн жилийн өмнө ноён Ц.Даваацэрэн Эрдэнэт үйлдвэрийн удирдлагаар томилогдон ажиллахдаа өмнө нь олон арван жил бизнесийн шахаанд сульдаж, тамир нь тасраад байсан үйлдвэрийг тэнхрүүлэхийн төлөө багаараа ажиллацгаасан. Тиймээс “чөмгөө дун­дартал” зүтгэсэн орлогч захирлууд урамшуулжээ. Анх нэг баг болж ажиллах үед байгуулсан гэрээнд нийслэлд байр авах эрх олгоно хэмээн заасан аж. Энэ нь ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх нэг арга байсан. Хэрэв ар гэртээ асуудалтай бол шахааны бизнесийг шахан зайлуулах тэнхэл тэдэнд байхгүй байсныг бас бодолцмоор.

Эрдэнэт үйлдвэр ашигтай ажиллаж эхэлсэн үеэс л үйлдвэрт хэрэгтэй, хэрэггүй түмэн зүйлийн бараа материалын шахаа эхэлсэн гэдэг.

Эрдэнэтийн хаалттай вант улс, мөнгөний хүүдий гэдгийг гурван жилийн өмнө ярьдаг байсан нь бодит үнэн. Харин сүүлийн гурван жил дараалан нээлттэй, ил тод болж буйгаа хэвлэлийнхнээр дамжуулан хүмүүст хүргэдэг болсон. Тухайн жилд хийж гүйцэтгэсэн ажил, ололт амжилт, алдаа дутагдлаа бултаараа сууж байгаад хуралдаж нэгтгэн дүгнэдэг болсноор хэвлэлийнхэнд мэдээлэл авах боломжийг бүрдүүлсэн гэдэгтэй маргахгүй биз ээ.

Ц.Даваацэрэн ажлаа хүлээж авснаасаа хойш үндсэн цалинг гурван удаа нэмж байсан аж. Мөн долоон удаа ажилтнууддаа 350 мянгаас нэг сая төгрөгийн урамшуулал олгож байжээ. Ингэснээр гурван жилд нийт 29.4 тэрбум төгрөгийг шагнал урамшуулалд зарцуулсан байна.

Эрдэнэт үйлдвэрийн өнөөгийн удирдлагууд дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ огцом уначихлаа, одоо яах билээ гэж гараа хумхиж суу­гаагүй гэдгээ тайлангийн хурлаараа нийтэд мэдээлдэг. Үүний эсрэг авах арга хэмжээний төлөвлөгөөг олон хувилбараар хийж, шат шатанд нь тохирох арга хэмжээ авчээ. Энэхүү төлөвлөгөөг Д.Даваасамбуу захирлаар ахлуул­сан “Онцгой комисс”-ын гишүүд хэрэгжүүлсэн бөгөөд зөвхөн үйлдвэрлэлд нэн шаардлагатай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл худалдан авахыг зөвшөөрсөн байдаг. Энэ мэтчилэн шахааны бизнесийг шахан зайлуулах төлөвлөгөө хэрэгжиж эхэлсэн аж.

Эрдэнэт үйлдвэрээс их хэмжээний мөнгө урьдчилж авчихаад “шилээ харуулан” ор сураггүй алга болсон 105 компанийн нэрийг хар дансанд оруулснаа 2013 онд нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлаж байлаа. Улмаар “Өр барагдуулах алба” байгуулж, үндэсний том үйлдвэрийг үгүйрүүлэхээ шахсан тэр олон арван тэрбум төгрөгийн араас орон тооны ажилтнууд хөөцөлддөг тогтолцоо бий болгожээ. Ингэснээр өнгөрсөн гурван жилд нийт 43 тэрбум төгрөгийн өр барагдуулсан байдаг.

Эрдэнэт үйлдвэр 2013-2015 оны ажлын тайлангаа өнгөрсөн хоёр­дугаар сард тайлагнасан юм. Тэр үед Ц.Даваацэрэн захи­рал өнгөрсөн гурван жилд гар нийлж, амжилтай хамтран ажил­ласан орлогч захирлууддаа талархал илэрхийлж байсан. Уул уурхайн салбарын ажилд дэндүү сайн мэргэшсэн, уулын инженер-механик Д.Даваасамбууд үйлдвэрлэлээ даатгаж, Эрдэнэт үйлдвэрийн эдийн засгийн алдаа эндэгдэлд дүгнэлт хийж, цаашид чамбайруулах мэдлэг боловсрол, дадлага туршлага хуримтлуулсан мэргэжлийн эдийн засагч Б.Алтанхуягт үйлдвэрийнхээ мөнгөн сангийн “авдар”-ын түлхүүрийг атгуулснаа онцолж байсан. Мөн Монголын шилдэг бизнесменүүдийн нэг Б.Намхайнямбуугаар хөгжлийн бодлогоо тодорхойлуулах итгэл хүлээлгэсэн. Эрдэнэтэд 30 жил ажиллаж амьд­рахдаа Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотын ажил, амьдралын салаа мөчир бүрийг сурвалжлан сур­талчилсан мэргэжлийн сэтгүүлч, судлаач С.Сувдаагийн бүсгүй хүний мяндсан ухаан Эрдэнэт үйлдвэрийн нийгмийн бодлогыг тодор­хойлоход нэн тустай гэж үзэн Нийгмийн асуу­дал хариуцсан орлогчоор томилон ажиллуулсан ажээ. Тэрээр “Хамгийн их хэл ам дагуулдаг, шахааны бизнест амташсан олон зуун хүний хөлд дарагд­даг Худалдааны асуу­дал хариуцсан орлогч за­хир­лаар эхлээд өндөр боловсролтой, ёс суртахуунтай залуу Х.Өлзий-Орших томи­логдон ажил­ласан. Дараа нь Монголын төрийн өм­чит байгууллагад онцсайн ажилласан гэх то­дотголтой Б.Болдбаатарыг Худал­дааны асуудал хариуцсан орлогч захирлаар томилон дээрх адармаатай ажлыг хийлгэсэн” хэмээн хэлж байсан.

Тэрээр шинэ жилийн баяраар сугалаа зохион байгуулж байрны аз таар­сан ажилтанд түлхүүрийг нь тэр даруй өгдөг юм билээ. Энэ мэтчилэн азын сугалаагаар өнгөрсөн гурван жилд гурван айлын 20-иод хүнийг шинэ байртай болгосон байна.

Эрдэнэт хотод шинээр баригдаж ашиг­лалтад оруулсан шинэ байруудад банкны зээлээр орсон 1450 гаруй ажилтан тус бүрт найман сая төгрөгийн дэмжлэг үзүүлэн нийт 11.6 тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Мөн үйлдвэрийн өрөнд хураан авч өөрийн хөрөнгөөр засч шинэчилсэн Дэнж, Говил багийн байруудад ажилчдаасаа 64 айлыг түрээсийн орон сууцанд ямар ч урьдчилгаа төлбөргүйгээр оруулсан нь том сюрприз болсныг хэвлэлийнхэн гэрчлэх биз. Цаашлаад “Эко-400”, “Залуус-600”, “Москва-300” орон сууцны хороолол барьж үйлдвэрийн ажиллагсдаа орон сууцтай болгох асуудлыг Зөвлөлийн хурлаар шийдвэрлүүлж, Орхон аймагтай хамтран үр дүнтэй ажилласны үр дүнд тэдгээр хорооллыг барих газрын асуудлыг аль эрт шийдүүлж шав тавьсан байна лээ. Ц.Даваацэрэнгийн багийнхны хийсэн ажлыг тоочоод байвал болохоор л байна.

Эдгээрийг сана­гал­­захын учир, Эрдэнэт үйлд­вэрийн зарим удирд­лагууд хэдэн зуун саяын үнэтэй орон сууцтай бол­сон нь гэмт хэрэг мэ­тээр харах хүмүүст хий­сэн бүтээснийг нь улам­жлахыг зорив. Ашиг сонирхлын зөрчил, авлига, хээл хахуулиас ангид байх эрүүл зарчим үйлчилжээ хэмээн эрүү­лээр харах ухаан хэрэгтэй санагдав.

Эдийн засгийн хямралтай үед Эрдэнэт үйлд­вэрийг шахааны биз­­несээс салгасан, хэм­­нэлтийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлсэн шүү дээ. Түүнчлэн өөрөө нунтаглах хэсгийг хуга­цаанд нь ашиг­лалтад оруулж Эрдэнэт үйлд­вэрийн хүчин чадлыг жилд 32 сая тонн хүдэр боловсруулах хэмжээнд хүргэсэн юм. Үйлд­вэрийн техник тех­­нологийн шинэ­ч­­лэлүүдийг амжилттай хийж, монголчуудын эрүүл энхийн төлөө дэлхийн жишигт нийц­сэн шинэ эмнэлэг ашиглалтад оруулсан гээд дурдаад байвал олон арван шинэчлэл хийсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хувийн эмзэг мэдээлэлд шүүлтүүртэй хандахыг чухалчлав

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, Сэтгүүл, Сайтын ёс зүйн хорооны 2025 оны хоёрдугаар улирлын хурал зургаадугаар сарын 19-ний өдөр боллоо. 

4 цаг 42 мин
Оросын орчин үеийн автотехник ба үзвэрийн шоу Улаанбаатарт

Оросын орчин үеийн автотехник ба үзвэрийн шоу Улаанбаатарт

5 цаг 22 мин
Чөлөөт сэтгүүлчийн хараат бус индэр “Плюма” платформ

Хараат бус сэтгүүл зүй бол нийгмийн толь юм. Өнөөгийн нийгэмд сэтгүүлч хэн нэгнээ

13 цаг 45 мин
Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Ерөнхий сайд Г.Занданшатарыг шинэхэн Засгийн газрынхаа бүтцийг УИХ-аар хэлэлцүүлэхт

13 цаг 45 мин
Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Өчигдөр 06 цаг 25 мин
“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

Өчигдөр 06 цаг 15 мин
Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Өчигдөр 06 цаг 10 мин
Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

Өчигдөр 06 цаг 05 мин
Гашуунсухайтын нээлтээс хойш нүүрсний үнэ “гэрлийн хурд”-аар унаж байна

Гашуунсухайтын нээлтээс хойш нүүрсний үнэ “гэрлийн хурд”-аар унаж байна

Өчигдөр 06 цаг 00 мин
16 жил үргэлжлэх нүүрс тээвэрлэлт анхны тээврээ хийлээ

16 жил үргэлжлэх нүүрс тээвэрлэлт анхны тээврээ хийлээ

Уржигдар 19 цаг 10 мин