МАХН-ын дарга Н.Энхбаярын эрх зүйн байдлыг дордуулан хуулийг зориуд буруу хэрэглэж байна

2016-04-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ж.СҮХБААТАР

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга

Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас 2016 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт явуулсан албан бичигт “МАХН-ын дарга Н.Энхбаярын Эрүүгийн хуулийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн ялтай байдал дуусгавар болоогүй байна” хэмээн дурдаж түүнийг төрийн албан тушаалд томилогдох боломжгүй мэт илт улс төрийн захиалгат хууль бус дүгнэлт хийж, олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэл тараасан. Юуны өмнө, АТГ хуулиар хувь хүний “ялтайд тооцогдох эсэх”-ийг тодорхойлдог эрх зүйн субьект биш.

Түүнчлэн  “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг со­нирхлын зөрчлөөс урьд­чи­лан сэргийлэх тухай” хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар бол АТГ албан тушаалд нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаад томилох эрх бүхий этгээдэд мэдэгдэнэ, томилох эрх бүхий этгээд томилох эсэх шийдвэрээ хуульд нийцүүлэн эцэслэн гаргах үүрэг хүлээнэ гэж заасан байдаг. Гэтэл АТГ-аас Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргад бус Тэргүүн дэд даргад нь хаяглан хүргүүлсэн албан бичигтээ МАХН-ын дарга Н.Энхбаярын талаар хуулийг үндэслэлгүйгээр дур мэдэн тайлбарлаж,Монгол Улсын Шадар сайдад нэр дэвшсэнийг буруутган, ялтай байдалд байгаа хэмээн нийтэд мэдээлжээ. Ийнхүү УИХ-ын 2016 оны болон 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших Үндсэн хууль болон дээрх сонгуулийн хуульд заасан эрхийг хязгаарлах буюу улс төрийн эрхийг давхар хясан боогдуулах ил, далд улс төрийн захиалгат явуулгад илэрхий үйлчлэх замаар МАХН-ын дарга Н.Энхбаярын эрх зүйн байдлыг санаатайгаар дордуулж байгааг тэвчишгүй юм.Ялтайд тооцох хугацаа дууссан тухай тэмдэглэлийг хуульд заасан ёсоор Цагдаагийн байгууллага хийж, шаардлагатай гэж үзвэл УИХ, шүүх тайлбарлах ёстой. Сонгууль дөхсөн өнөө үед МАХН-ын дарга Н.Энхбаярыг ялтайд тооцож байгаа гэх улс төр,хууль хүчний байгууллагын өндөр албанд ажилладаг буюу тэднийг удирддаг бүлэг этгээдийн найруулан зохиож байгаа үндэслэл муутай тайлбар хууль зүйн бодит баримтаар няцаагдана. Үүнд:

1.МАХН-ын дарга Н.Энхбаярт улс төрийн зорил­­готойгоор АТГ, прокурорын зүгээс Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2-т зааснаар буруутгаж яллах дүгнэлт үйлдсэн байдаг.Эрүүгийн хуулийн 263.2-т заасан энэхүү хэрэг нь хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа бөгөөд Өршөөл үзүүлэх тухай 2009 оны хуулийн 4 дүгээр зүйлд хөнгөн, хүн­дэвтэр гэмт хэрэгт “Хори­хоос өөр төрлийн хөнгөн ял шийтгүүлсэн, түүнчлэн хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж анх удаа хорих ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасны дагуу анхан шатны шүүх хэргийг Өр­шөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөн хэлтрүүлсэн байдаг бөгөөд ял шийтгэлтэйд тооцох ху­гацаа ч нэгэн адил Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарч байгаа болно.

2.Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны наймдугаар сарын 02-ны өдрийн 326 дугаар шийтгэх тогтоолоор Н.Энхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3-т зааснаар 7 жилийн хорих ял оноож, 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1.1-д зааснаар ялаас 3 жилийг хасч, биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаатай тогтоож шийдвэрлэсэн юм.Улсын дээд шүүхийн 2012 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдрийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 775 тоот тогтоолоор зарим хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйл 150.3-т зааснаар 5 жил 6 сар хорих ял оногдуулан, уг ялаас 3 жилийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулиар хасч,биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сараар тогтоон шийдвэрлэсэн байна.

3.Дээрхээс үзэ­хэд, МАХН-ын дарга Н.Энхбаярт оноосон ял нь Эрүүгийн хуулийн 150.3, 263.2-оор зүйлчлэгдэж, аль алинд нь 2009 оны Өршөөлийн хуулийг хэрэглэж, 150.3 буюу хүнд гэмт хэргийн ялын хугацааг багасгасан, 263.2 буюу хүндэвтэр хэргийн ялыг эдлэхээс өмнө бүхэлд нь хуулийн дагуу өршөөсөн хэлтрүүлсэн байгаа нь хууль, шүүхийн шийдвэрээр нотлогдоно. Нэгэнт 263.2-ыг тухайн үед Өршөөлийн хуулиар бүхэлд нь өршөөсөн байхад уг ялыг дагалдан гардаг ялтайд тооцогдох(шинэ хуулиар удахгүй ялын бодлогоос халагдах!) хууль зүйн үр дагавар үүсэхгүй нь хууль зүйн онол ном, хууль хэрэглээний практикийн үүднээс амархан батлагдана.     

2013 оны наймдугаар сарын 03-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч “Уучлал үзүүлэх тухай” зар­лигаар Н.Энхбаярыг үлдэж буй ялыг бүхэлд нь уучилж,  чө­лөөл­сөн. Ингэснээр  Эрүүгийн хуулийн 150.3-т зааснаар оногдуулсан 2 жил 6 сар  хорихын эд­лээгүй үлдсэн ялаас бүрэн ууч­лагдан чөлөөлөгдсөн болно.

Эдгээр нөхцөл байдалд дүгнэлт хийвэл МАХН-ын дарга Н.Энхбаярт оноосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3-т заасан зүйлчлэлтэй ялд 2009, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хууль, Ерөнхийлөгчийн “Уучлал үзүүлэх тухай” 2013 оны зарлиг, мөн хуулийн 263.2-т заасан зүйл хэсэг нь 2009 оны Өршөөлийн хууль тус бүр бүгд  үйлчилж байгаа билээ.

Харин улс төрийн нөлөө бүхий албан тушаалтнуудын гар хөл болсон АТГ мэт байгууллага нь Н.Энхбаярт биечлэн эдлээгүй болон оноосон ял нь бүрэн хэмжээгээр өршөөгдсөн буюу ууч­лагдсан, ялтай байдал нь ч 2009, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарч байхад АТГ нь “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 24 дүгээр зүйлд заасан хуульд зааснаас давуу эрх эдэлж Н.Энхбаярын ялтай байдал нь арилаагүй, ялаасаа салангид, хэвээр үлдэж үргэлжлэххууль зөрчсөн ташаа мэдээлэл зориуд хийж байгаагаас хамаг будлиан гарч байна.

УИХ саяхан баталсан 2016 оны есдүгээр сарын 1-нээс мөрдөх Эрүүгийн шинэ хуульдаа ялтай байдлыг халж, цаашид хэрэглэхгүй байхаар ялын бод­логодоо өөрчлөлт оруулсныг Эрүүгийн хууль хэрэглэдэг бай­гуул­лага, албан тушаалтан анхаарч, хууль хэрэглэхдээ аль болох иргэн хүнийэрх зүйн байдлыг дордуулахгүй байх хуулийн шаардлагад нийцүүлэн, хүний эрхийг хангах зарчим баримтлах ёстойг Эрүүгийн болон Өршөөлийн тухай хуулийн хол­богдох заалтаар тодорхойлсон байдаг.

 Н.Энхбаярт улс төрийн зорилготой оноосон ял нь дээрх хууль,зарлигаар бүрэн чөлөөлөгдсөөр байхад ялтайд тооцох хугацааг тусад нь “нэмэгдлийн нэмэг­дэл” ял хэлбэрээр авч үзэж, үндэслэлгүйгээр ялтайд тооцсоор байгааг Анхны ардчилсан сон­гууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн хүрээнд авчүзвэл уг хуулийн 6.1.1-д заасны дагуу ялгүйд  тооцохдоо зүйл хэсгээр ялгаварлаагүйг анхаарах ёстой юм.

Тодруулбал, УИХ-аас  баталсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулиар ял шийтгэл хүлээсэн бусад бүх хүний ялтайд тооцох хугацааны үлдсэн хугацааг өршөөж, хэрэгсэхгүй болгосон байна.

Гэтэл 2015 оны Өршөөлийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх “Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг” хэрэгсэхгүй бол­го­сон заалт нь мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасан өршөөлд үл хамааруулах гэмт хэрэгт мөн адил  хамаарч үйлчилнэ гэх ор үндэсгүй мушгин гуйвуулсан тайлбарыг Ерөнхийлөгчийн зөвлөх болон АТГ  хийж, үүнийгээ хамгаалж 263.2-оор Н.Энхбаяр даргад оноо­сон ял өмнө нь 2009 оны Өршөөлийн хуулиар өр­шөөгд­сөн ч “ялтай байдал” нь хэвээр үлдсэн, энэ нь 2015 оны Өршөөлийн хуульд хамаараагүй гэж худал мэдээлж байна. Харин уг хуулийг гаргах ажлын хэсэгт орж ажилласан хуульч гишүүн Х.Тэмүүжин гэмт хэрэг ялгалгүй Өр­шөөлийн хуулийн 6.1.1-н заалт үйлчлэхээр бодож баталсан тухай тайлбарыг олон нийтэд хийсэн байдаг.

Ер нь бол Ерөнхий­лөгчийн зөвлөх ч, АТГ ч  тухайлсан этгээдийн ялгүйд тоо­цох хугацаа дууссан, эсэх асуудлаар албан ёсны эцсийн шийдвэр гаргах эрх бүхий этгээд биш юм. Ардчилсан төрийн түүхэнд УИХ-аас батлагдан гарч байсан бүх Өршөөл үзүүлэх тухай хууль болон  Дээд шүүхийн тайлбарт заасан “Зарим хугацааг хэрэгсэхгүй болгох” тухай заалт нь тухайн иргэн ямар гэмт хэ­­рэгт холбогдож байс­наас үл хамааран  үйлч­лэ­хээр тусгасан заалт юм. Энэхүү заалтыг хэрэг­жүү­л­эхдээ шүүхийн ямар нэг шийдвэргүйгээр цаг­даагийн байгууллагаас ир­гэний бүртгэлд шууд тэм­­дэг­лэл хийх замаар өр­шөөлд хамруулахаар бүх өр­шөөлийн хуульд заасан байдаг.

Хоёр удаагийн Өр­­­шөөлийн хууль, Ерөнхийлөгчийн “Уучлал үзүүлэх тухай” зарлиг гарч, түүнд нь МАХН-ын дарга Н.Энхбаярт оноосон байсан ял хамаарч аль хэдийнээ ялаас чөлөөлөгдсөн давхар давхар үндэслэл баталгаа байсаар атал “Ялтай байдал арилаагүй үргэлжилнэ” хэмээн МАХН-ын дарга Н.Энхбаярын улс төрийн эрхийг хасч хязгаарлах, дахин хэл­мэгдүүлэх балмад оролд­­лого үйлдлийг эрх баригчдын зүгээс сонгуулийн жилд улайран явуулж байна.Үүний эс­рэг МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр болон МАХН улс төр-хууль зүйн хатуу тэмцэл явуулахаас өөр аргагүй юм. Монголчууд шударга байхдаа эвтэй. Эвтэй байхдаа хүчтэй. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хувийн эмзэг мэдээлэлд шүүлтүүртэй хандахыг чухалчлав

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, Сэтгүүл, Сайтын ёс зүйн хорооны 2025 оны хоёрдугаар улирлын хурал зургаадугаар сарын 19-ний өдөр боллоо. 

4 цаг 23 мин
Оросын орчин үеийн автотехник ба үзвэрийн шоу Улаанбаатарт

Оросын орчин үеийн автотехник ба үзвэрийн шоу Улаанбаатарт

5 цаг 3 мин
Чөлөөт сэтгүүлчийн хараат бус индэр “Плюма” платформ

Хараат бус сэтгүүл зүй бол нийгмийн толь юм. Өнөөгийн нийгэмд сэтгүүлч хэн нэгнээ

13 цаг 26 мин
Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Ерөнхий сайд Г.Занданшатарыг шинэхэн Засгийн газрынхаа бүтцийг УИХ-аар хэлэлцүүлэхт

13 цаг 26 мин
Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Өчигдөр 06 цаг 25 мин
“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

Өчигдөр 06 цаг 15 мин
Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Өчигдөр 06 цаг 10 мин
Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

Өчигдөр 06 цаг 05 мин
Гашуунсухайтын нээлтээс хойш нүүрсний үнэ “гэрлийн хурд”-аар унаж байна

Гашуунсухайтын нээлтээс хойш нүүрсний үнэ “гэрлийн хурд”-аар унаж байна

Өчигдөр 06 цаг 00 мин
16 жил үргэлжлэх нүүрс тээвэрлэлт анхны тээврээ хийлээ

16 жил үргэлжлэх нүүрс тээвэрлэлт анхны тээврээ хийлээ

Уржигдар 19 цаг 10 мин