
Өдрийн өнгө
Аргын тооллын 4 сарын 6, Буд гараг. Билгийн тооллын 29, Могойг хүлэгч одтой, шар морь өдөр. Өдрийн наран 6 цаг 24 минутад мандан, 19 цаг 26 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Хонь
Хайрттайгаа романтик үдшийг өнгөрүүлээрэй. Сар гарахыг харах боломжтойгоор оддын доор ширээ захиал. Гэрлэх санал тавих хүнд төгс орчин. Төрсөн өдрөө тэмдэглэвэл санаанаас хэзээ ч гарахгүй. Ганц бие Хонь гадагш гарахдаа гойд сайхан харагдах хэрэгтэй. Хэрвээ та дотно найз юмуу хөрштэйгээ таарамж муутай байгаа бол маргалдахаас зайлсхий.
Үхэр
Сэтгэл зовнил, түгшүүр давамгайлах өдөр. Эцэг эх, ууган хүүхэдтэйгээ ярилцсаны эцэст чухал шийдвэрт хүрч чадна. Удирдлагын зүгээс ажил албанд тавигдах шаардлага өндөрсөнө. Өрөө тасалгаандаа засвар хий. Өнөөдөр бусдад анхаарал халамж тавь. Эрүүл мэнд болон ажилдаа цаг гарга, сэтгэлээ зориул. Харин хэт мэдрэмтгий болсон үедээ ганцаараа байх хэрэгтэй. Энэ нь таны эрүүл мэндэд тустай болохыг сана
Ихэр
Та хүүхэдтэй бол тэднийхээ талаар бодож, хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрөө. Хосууд харилцаандаа анхаарал тавьж оройг хамтдаа өнгөрөөхдөө юу бодож яваагаа хэлэх хэрэгтэй. Хайр дурлалын харилцаа тогтворгүй хэдий ч гайхалтай романтик үдшийг өнгөрөөх болно. Ганц бие ихрүүд сайхан хувцас өмсөж, гадуур гарч зугаал. Гадуур гарахгүй бол хэнтэй ч танилцахгүй. Хийсвэр орчинд бус бодит харилцааг бий болгохыг хичээ.
Мэлхий
Энэ өдөр тун болгоомжтой байх нь чухал. Тайван байж аливаа зүйлд бодитоор хандахгүй бол үл ойлголцол юм уу санал зөрөлдөөн үүсч хэрүүл шуугиан болох магадлалтай. Гэр бүлийн гишүүдийн хооронд өмч хөрөнгөтрэй хамаатай асуудал гарч болох юм. Хайртай хүмүүстээ адил цаг гаргахгүй бол байдал хурцдах бас нэг шалтгаан болно. Хийх ёстой зүйлүүдийн чинь жагсаалтад богино хугацааны төсөл нэмэгдэж болох юм. Зарим мэлхийн ордныхны хувьд энэ өдөр чухал өдөр болж магадгүй.
Арслан
Таныг сэтгэлийн хөдөлгөөнөө ил гаргахгүй байхыг хүсч байна. Блог, имэйлээрээ дамжуулан юу мэдэрч байгаагаа илэрхийлж, буулга. Дотоод сэтгэлээ юу хэлж байгааг сонс. Энэ өдөр та үерхэл нөхөрлөлөө нэгдүгээрт тавих болно. Сэтгэлийн хөдөлгөөн ааш занг тань илэрхийлдэг гэдгийг анзаар. Хайр, энэрлийг бусдад бэлэглэж бай. Энэ бол таны туулах ёстой зам.
Охин
Хэрэв ямар нэг зүйл буруу санагдвал заавал хийх гэж зүтгэх хэрэггүй. нөхөрлөл, хөрөнгө оруулалт, бизнесийн асуудал ярвигтай байж магадгүй. Танаас тэнцвэртэй шударга байхыг шаардах болно. хүмүүстэй маргалдах нь таныг хүнд байдалд оруулж магадгүй. Тиймээс асуудалд хүлээцтэй тайван хандахыг хичээ. Мөнгө санхүүгийн асуудлаас болж өөрийн байр сууриа тодорхойлох шаардлага гарах бөгөөд орлого зарлага, өрийн асуудлаа цэгцэл.
Жинлүүр
Өөрийн зан араншингаа хянаж, олон нийтийн газарт байхаас татгалз. Шинэ сард энэ ордныхны хамтын ажиллагаа бүтэлгүйтэж магад. Хэрвээ та учрыг нь олохыг хүсвэл асуудал маш яарвигтай болно. Энэ нь таныг зогс гэсэн дохио. Хэрэв та илүү их хэлэлцээр хийх гэж яарвал цаашид харамсах хэрэг гарна. Түүний оронд тохиромжтой үеээ хүлээ. Шинэ болон сэтгэл догдлом хүчтэй уулзалт эхэлнэ.
Хилэнц
Өнөөдөр од эрхэс таагүй уур амьсгал үлээх төлөвтэй. Биеийн эрч хүч, тамир буурах магадлалтай. Ажлын уур амьсгал сэтгэлийн дарамтаар дүүрэн байна. Хэрвээ танд чөлөөтэй цаг зав гарвал ажлаасаа түр чөлөө авч, гэртээ үлдвэл тохирно. Эсвэл ажлын байран дээр хэрэг тарьдаг хүмүүсээс холхон шиг бай. Сар тнай 12-р гэр болох жинлүүр рүү хөдөлж байгаа. Иймээс та бусад хүнтэй эв зүйгээ олж, тохиролцохыг хүсэхгүй бололтой.
Нум
Өрсөлдөгч нараасаа болгоомжил. Өөрийн сул дорой байдлыг хүлээн зөвшөөрөх эсвэл бусдын нөлөөнд дуулгавартайгаар автаж байгаа байдал таныг тойрон хүрээлээгчдийн санаанд нийцэхгүй. Эрүүл ухаан болон зөн совиндоо итгэ. Сайхан зүүд зүүдлэх бөгөөд биелэх магадлалтай. Шинэ үзэл бодол зан чанараар өөрийгөө цэнэглэ. Одоо буд гариг, таныг амьдралыг жолоодогч ангараг гаригийн холбоо сөрөг тал руугаа байна.
Матар
Завгүй атлаа сэтгэл гонсгор өдөр байх нь. Ажлын гүйцэтгэлийн хугацааг урагшлуулснаар үүрэг хариуцлага нэмэгдэнэ. Өөрийн хэлж буй саналуудын дагуу юу хийж чадахаа л хий. Зарим нэг зүйлс бүтэлгүйтвэл энэ нь таны буруу биш өөргийгөө бүү зэмлэ. Ажлын гүйцэтгэлтэй холбоотой төөрөгдөл бий болох ба ажилтай холбоотой зүйлс бүрхэг байна. Тиймээс бизнесийн асуудалд таны чухалд тооцож байгаа бүхнийг нягталж үзэн гэрээ хэлэлцээрээ бататга.
Хумх
Харилцаа холбоо, зөвлөгөө авахаас бүү татгалз. Эсрэг талын хүмүүсээ сайн таньж мэдэхийг оролд. Таны хэлсэн гэм хоргүй үгүийг хэн нэгэн гуйвуулж магадгүй байна. Бүтэн сартай жинлүүрийн орд таныг хайрын гэрлээрээ төөнөнө. Бусадтай санал нийлэхгүй ч санал бодлыг нь сонс. Олон нийтийн ажилд бүтээлчээр хандвал зохино, энэ нь онц, сонирхолтой хүмүүстэй уулзах, өөрийн авьяасаа нээх зэрэг боломж олгох юм.
Загас
Сүүлийн хэд хонго мөнгө,хайр хоёр гол дүрд тоглохгүй тул тайван байж будлиан гаргахгүй бай. Өнөөдөр Бүтэн сар Жинлүүрийн орд, хувийн болон хамтарсан санхүүг тань чухалчилдаг нарны наймдугаар гэрийг огтлох болно. Хэт үрэлгэн байхаас болгоомжилж алдаа бүхнийг мартан өөдрөгөөр бодвол гэрийн тань санхүүд эргэлт гарна. Хайрын хамтрагч тань танд таатай сэтгэгдэл төрүүлнэ.
Эх сурвалж:www.zms.mn
Дэлгэрэнгүй мэдээллийг” UB лавлах 1617”-оос авна уу.