Жолооны сургалттай холбоотой шинэ стандарт баталжээ

2016-04-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасны дагуу “Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллага. Ерөнхий шаардлага” болон “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтын төв. Ерөнхий шаардлага” стандартыг Хөдөлмөрийн сайдын  тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг боловсруулсан байна. Уг стандартуудыг өнгөрсөн хоёрдугаар сарын 19-ний Техникийн хорооны хурлаар , гуравдугаар сарын 31-нд Стандартчиллын  үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, батлуулжээ. /2016.04.05/ 

“Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллага. Ерөнхий шаардлага” стандартад сургалтын байгууллагын онолын танхим, жолоодлогын дадлагын талбай, тээврийн хэрэгсэлд тавих шаардлагыг тодорхой заасан. “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтын төв. Ерөнхий шаардлага” стандартад онолын шалгалт зохион байгуулах анги танхим, жолоодлогын шалгалтын талбай, шалгалт авах тээврийн хэрэгсэлд тавих шаардлагыг тодорхой тусгаж, талбайн жолоодлогын үйлдлийн элементүүд, жолоодлогын шалгалтын талбайн жишээ загварыг хавсралтаар зааж оруулжээ.

Өнөөгийн орчин нөхцөл, боломжийг харгалзан жолоодох эрхийн шалгалтын төв нь онолын болон жолоодлогын шалгалтыг зохион байгуулахдаа заавал өөрийн эзэмшлийн байр, талбай, тээврийн хэрэгсэлтэй байх шаардлагагүй тул жолооч бэлтгэх сургалтын байгууллагын онолын танхим, жолоодлогын дадлагын талбай, холбогдох ангиллын тээврийн хэрэгслийг ашиглан тухайн  шалгалтыг зохион байгуулж болохоор тусгасан бөгөөд шалгалттай холбогдох нэмэлт шаардлагуудыг тусгасан байна.

Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх журам, Жолоодох эрхийн шалгалтын төвийн үйл ажиллагааны журам тусгайлан батлагдсан тул энэхүү стандартаар зөвхөн тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх, шалгалт зохион байгуулах орчинтой холбогдох  шаардлагууд хамаарагдаж байгаа аж.

 Эх сурвалж: www.polit.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

44 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

55 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 1 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин