Ц.Цолмон: Батлан хамгаалах салбарын эрх зүйн орчин улам сайжирч байна

2016-04-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонтой цөөн хором ярилцлаа.

-2015 онд УИХ-аар Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичгийг шинэчлэн баталсан. Харин энэхүү бодлогын баримт бичигт орсон өөрчлөлт шинэчлэлийн талаар чуулганы завсарлагааныг ашиглан  цэрэг эрсдээ таниулга, уулзалтыг нэг сарын туршид хийсэн гэсэн үү?

-УИХ-аар 2015 онд шинэчлэн баталсан Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичигт орсон өөрчлөлт шинэчлэлийг Батлан хамгаалах яамны салбар нэгжүүд, Зэвсэгт хүчний ангиудад танилцуулах ажил тодорхой баталсан хөтөлбөрийн дагуу явагдлаа. Улаанбаатар цэргийн хүрээ, Налайх дүүргийн цэргийн хүрээ, БХИС, Хууль сахиулах их сургуулийн ажилтан алба хаагчдад бодлогын баримт бичигт орсон өөрчлөлт, цаашид хийж хэрэгжүүлэхээр эрх зүйн ямар ажлууд хүлээж байгааг танилцуулж, санал сэтгэгдлийг нь сонслоо. Алба хаагчдын зүгээс батлан хамгаалах салбарт ажиллаж байгаа энгийн ажилтан алба хаагчдыг эрх зүйн орчныг сайжруулах, нийгмийн хамгааллын талаар авах арга хэмжээгээ нэмэгдүүлэхээс эхлээд батлан хамгаалах салбарын тогтолцооны талаархи санал бодлоо ний нуугүй хэлж, харилцан ярилцлаа.

- УИХ-ын байнгын хороо, чуулганы хуралдаанаар батлан хамгаалах салбарын багц хуулийг хэлэлцэнэ.  Өнөөдөр гэхэд УИХ-ын байнгын хороогоор хэлэлцэх товтой байна. Таны хувьд энэ салбарын сайдаар томилогдсоноос хойш эрх зүйн хүрээнд өөрчлөлт шинэчлэлийг авчирч байна гэж салбарынхан нь ам сайтай байдаг юм билээ?

-2015 онд УИХ-аар Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичиг батлагдсантай уялдуулан батлан хамгаалахын багц хуулиудыг шинэчлэх эрх зүйн үндэс тавигдлаа. Энэ хүрээнд  Батлан хамгаалах тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль, Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн боловсруулж Монгол Улсын Ерөнхийлөгчөөс УИХ-д өргөн бариад байсан юм. Үдээс хойш УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар багц хуулийн төслийг хэлэлцэх учиртай.   Мэдээж энэ багц хуулиудад бүтцийн болон агуулгын томоохон өөрчлөлтүүд орж байгаа. Тухайлбал, бодлогын баримт бичигт туссан үзэл санааг хуульчлах, нийгэм, эдийн засгийн өөрчлөлттэй уялдуулан эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоход нилээд анхаарал хандуулсан. Мөн Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг агуулгаар нь хоёр хувааж Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль болгон шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан гэх мэт ихээхэн өөрчлөлтүүдийг оруулж байна. Эрх зүйн шинэчлэлээс гадна
Зэвсэгт хүчин маань өргөжин бэхжиж шинээр зургаан анги байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргууллаа. Салбартаа хүлээлттэй байсан барилга, байгууламжууд ашиглалтад орж, батлан хамгаалах салбар дахь гадаад хамтын ажиллагаа улам өргөжиж, цэргийн албанд ажиллаж байгаа 600 гаруй өрх айл орон сууцны нөхцөлөө сайжрууллаа.  “Оюутан цэрэг” хөтөлбөрийг энэ жил уламжлал болгон зохион байгуулахдаа анх удаа орон нутагт хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Цэргийн алба хааж байгаа залуучуудад иргэний мэргэжил эзэмшүүлснээр цэрэг эрс маань эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцох боломж бүрдлээ. Дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэж байгаа манай цэргийн алба хаагчид Монгол Улсынхаа нэр хүндийг өндөрт өргөж, монгол цэргийн ур чадварыг гайхуулан үүргээ нэр төртэй биелүүлж “Дэлхийн цэрэг” болсноо дэлхий дахинд  илтгэн харуулсаар байгаа зэрэг салбарт маань өрнөсөн сайхан мэдээ олон бий.

-Танай салбарт маргаантай байсан зарим барилга, байшингууд ашиглалтад орлоо. Цэргийн эмнэлгийн цогцолбор барилгаас эхлээд тоочиж болох юм?

-Хоёр талаасаа маргаантай байшин барилга байсан нь үнэн. Гэхдээ бид эхний ээлжинд ашиглалтад оруулахыг нь урьтал болгож ажиллалаа. Тэгэхгүй бол маргаж мэтгэлцээд байшин, барилгаа цаг хугацаанд нь ашиглалтад өгдөггүй, удаашруулдаг, салбарт нь хүлээлт үүсгэдэг асуудал байж таарахгүй. Энэ утгаар нь барилга гүйцэтгэгч талуудад хатуу шаардлага тавьж, шуурхай ажиллахыг нь шаардсан хэрэг. Ер нь бид бүхэн батлан хамгаалах салбарт алба хаагчдын орон сууц, анги салбарын байрыг шинэчлэхэд анхаарч ажиллалаа. Нийслэлд цэргийн алба хаагчдын 300 айлын орон сууц, албан тушаалын 63 айлын орон сууц, Баян-Өлгий аймагт 40 айлын, Завхан аймагт 24 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа. Тэмүүжин-Өрлөг сургуулийн хичээлийн шинэ байр, Ховд аймагт Сургалтын төв, Зэвсэгт хүчний Энхийг дэмжих Сургалтын нэгдсэн төвд 400 цэргийн алба хаагчийн байр, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн хооллох заалны барилга, Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн дивизионы барилга зэргийг 2015 онд ашиглалтад орууллаа. Ялангуяа, салбартаа хүлээлттэй, барилга гүйцэтгэгч талаас хамааралттайгаар удаашралтай байгаа Батлан хамгаалах, хууль сахиулагчдын нэгдсэн эмнэлэг, Батлан хамгаалах их сургуулийн спорт цогцолбор зэргийг ашиглалтад оруулсан байгаа.

-НҮБ төдийгүй Судан, Афганистаны орон нутгийн удирдлагууд "Монголын энхийг сахиулагчид үүрэг гүйцэтгэж эхэлснээс хойш цагийн байдал тогтворжиж,  нутгаасаа дүрвэсэн иргэд маань эргэн ирж байна" хэмээн мэдэгдсэн байна лээ?

-Тэгэлгүй яах вэ. Монгол цэрэг нум, саадгаа агсан дэлхийн талыг эзэлж байсан бол, өнөөдөр энхийн үйлсэд хүчин зүтгэж, өвөг дээдсийнхээ өлмий хүрээгүй дэлхийн дайдад үүрэг гүйцэтгэж байгаа нь бидний бахархал юм.  Монголын энхийг сахиулагчид байрласнаас хойш нутгаасаа дүрвэгч иргэд нь эргэн ирцгээж айх айдасгүйгээр тариагаа тарьж, малаа маллаж амьдралаа сайжруулж эхэллээ гэдгийг тухайн орон нутгийн удирдлагууд нь илэрхийлсэн байсан.  Энэ бол манай цэрэг эрст итгэж байгаагийн илрэл. Тэр хэмжээгээр тэд үүргээ сайн биелүүлж, нэр хүндтэй байгаагийн тод жишээ юм. Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцох оролцоо жил ирэх тусам нэмэгдэж, 2002 оноос хойш давхардсан тоогоор 12 000 гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэснээс одоогийн байдлаар 1200 орчим цэргийн алба хаагч нь ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэж байна. Манай улсын энхийг дэмжих ажиллагаа дахь оролцоо нэмэгдэхийн зэрэгцээ удирдах төвшинд ч байр сууриа бэхжүүлсээр байна. НҮБ-ын Өмнөд Судан дахь “UNMISS” ажиллагааны Хойд секторын командлагчаар хурандаа С.Амарсайхан үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаа бол НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газарт Энхийг сахиулах асуудал эрхэлсэн офицероор дэд хурандаа Г.Болор нарын хэд, хэдэн офицер маань  ажиллаж байна. Цаашдаа удирдах байдлаа улам ахиулж, бэхжүүлэх шаардлага бий. Бид үүний ч төлөө бас ажиллах ёстой.

Эх сурвалж: www.polit.mn

 

Хувийн эмзэг мэдээлэлд шүүлтүүртэй хандахыг чухалчлав

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, Сэтгүүл, Сайтын ёс зүйн хорооны 2025 оны хоёрдугаар улирлын хурал зургаадугаар сарын 19-ний өдөр боллоо. 

5 цаг 5 мин
Оросын орчин үеийн автотехник ба үзвэрийн шоу Улаанбаатарт

Оросын орчин үеийн автотехник ба үзвэрийн шоу Улаанбаатарт

5 цаг 45 мин
Чөлөөт сэтгүүлчийн хараат бус индэр “Плюма” платформ

Хараат бус сэтгүүл зүй бол нийгмийн толь юм. Өнөөгийн нийгэмд сэтгүүлч хэн нэгнээ

14 цаг 8 мин
Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Ерөнхий сайд Г.Занданшатарыг шинэхэн Засгийн газрынхаа бүтцийг УИХ-аар хэлэлцүүлэхт

14 цаг 8 мин
Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Өчигдөр 06 цаг 25 мин
“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

Өчигдөр 06 цаг 15 мин
Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Өчигдөр 06 цаг 10 мин
Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

Өчигдөр 06 цаг 05 мин
Гашуунсухайтын нээлтээс хойш нүүрсний үнэ “гэрлийн хурд”-аар унаж байна

Гашуунсухайтын нээлтээс хойш нүүрсний үнэ “гэрлийн хурд”-аар унаж байна

Өчигдөр 06 цаг 00 мин
16 жил үргэлжлэх нүүрс тээвэрлэлт анхны тээврээ хийлээ

16 жил үргэлжлэх нүүрс тээвэрлэлт анхны тээврээ хийлээ

Уржигдар 19 цаг 10 мин