Монгол инженерүүдийн бүтээсэн төмөр зам хөгжилд түүчээлнэ

2016-04-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯНГА

Олон арван жилийн өмнөөс зам, барилга, төмөр зам гээд манай томоохон бүтээн байгуулалтууд гадаад орнуудын тусламжтайгаар явж ирсэн. Тэгвэл Монголыг монголчууд хөгжүүлэхийн тод жишээ болсон монгол инженерүүдийн ур ухаан, хөдөлмөр, зүтгэлээр бүтсэн төмөр замаар баяж­мал тээвэрлэж эхэллээ. Сэлэнгэ аймгийн Хүдэр суман дахь Хандгайт өртөөнөөс Төмөртэйн орд хүртэлх 40 гаруй км урттай энэхүү төмөр замын бүтээн байгуулалт нь Монголын төрөөс аж  үйлдвэрийн талаарх бодлогын хүрээнд хийгдэж байгаа хамгийн анхны томоохон бүтээн байгуулалт юм. Тэр дундаа үндэсний хөрөнгө оруулалт, үндэсний үйлдвэрлэгчид, үндэсний ажиллах хүч зэрэг үндэсний гэх тодот­голтой анхны томоохон ажил болжээ. Төмөр замыг концессын гэрээгээр барих шийдвэр 2013 онд гарч, жил гаруйн хугацаанд барьж дуусган гүйцэтгэлийн гайхамшигийг харуулж чадсаныг өнгөрсөн ням гаригт болсон төмөр замын нээлт харуулав. 

Дархан-Сэлэнгийн бүс нутаг дахь “Уул уурхай, металлургийн цог­цолбор” байгуулах төслийн тээврийн асуудлыг шийдвэрлэх дэд бүтцийн хүрээнд байгуулсан төмөр замын бүтээн байгуулалт нь хамгийн сүүлийн үеийн техник технологи, дохиолол, холбооны хэрэгслээр тоноглогдсон төмөр замын гарам, ачиж буулгах гурван терминал, өртөө зэргээс бүрдсэн иж бүрэн цогцолбор юм. Үүнээс гадна 700 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалттай “Уул уурхайн металлургийн цогцолбор”-ын төслийн 150 орчим сая ам.долларыг тээвэрлэлт, 110 сая ам.долларыг төмөр замд зарцуулж байгаа. Төмөр зам олон улсын стандартын дагуу баригдсан. Төрөөс газрын асуудал, далан шорооны ажлын зөвшөөрөл өгч, нийтдээ 1000 гаруй ажилчин ажилласан. Гүйцэтгэгч компаниуд гурван жилийн баталгаа өгч буйг хөрөнгө оруулагч “Кью Эс Си” компанийн гүйцэтгэх захирал Э.Шижир хэлэв. Төмөр замын бү­тээн байгуулалтын үнд­сэн гүйцэтгэгчээр “Монголиан Рэйлвэй Корпорэйшн” ХХК, “Пик Девелопмент” ХХК, “Хөтөл керамзит” ХХК, “Максимал” ХХК болон “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг зэрэг байгууллагууд хамтран ажиллажээ.

Монгол Улсын ган бүтээгдэхүүнийг тээвэр­лэх төмөр зам ашиглалтад орсноор нийгэм, эдийн засагт чухал хувь нэмэр оруулах төдийгүй хар төмөрлөгийн үйлдвэрийг хөгжүүлэх суурь бүтэц тавигдлаа гэдгийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат онцолсон юм. Тэрээр “Хүнд аж үйлдвэр буюу хар төмөрлөг суурь дэд бүтэцгүйгээр хөгжихгүй. Хандгайт өртөөнөөс Төмөртэйн орд хүртэлх төмөр зам ашиглалтад орсноор хар төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бүрэн дэд бүтэц тавигдсан гэж үзэж болно. Мөн Монголын төмөр зам гэдэг байгууллага анх удаа цаасан дээрээс амьдрал руу шилжиж байгаа асуудал. Концессоор үндэсний үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтыг хүлээж авч байна. Сэлэнгэ Дарханы бүс нутаг ямар чиглэлээр хөгжих вэ гэдгийг тодорхойлчихлоо. Монголын түүхэнд их сайхнаар бичигдэнэ” гэсэн юм. Төмөр зам ашиглалтад орсноор улс орны хэмжээний үйлдвэрлэл үйлчилгээний асуудал яригдах төдийгүй нутгийн иргэдийн амьдралын хэвшилд цоо шинэ эргэлт гарч байгаа юм. Ингэснээр Сэлэнгэ, Дарханчууд зөвхөн өрхийн аж ахуй, мал аж ахуй, газар тариа­лан гэхээс илүү олон за­луусыг үйлдвэр рүү татан оруулах, бэлтгэх зэргээр  ахиц дэвшил гарах юм.

Үндэсний компаниудын барьсан энэхүү төмөр замыг ачиж, буулгах терминалын хамт Засгийн газрын тогтоолын дагуу “Монголын төмөр зам” ТӨХК-ийн эзэмшилд шилжүүллээ.  Харин “Монголын төмөр зам” ТӨХК-иас тээвэрлэлтийн үйл ажиллагааг нээж, өөрийн эзэмшлийн ачааны хагас вагоны анхны цуваагаар төмрийн хүдэр тээвэрлэсэн юм. Тус байгууллагаас Төмөртэйн ордоос хөдлөх бүрэлдэхүүний хүчин чадлаар энэ жил нэг сая орчим тонн төмрийн хүдэр тээвэрлэх бөгөөд цаашид 8-10 сая тоннд хүргэх зорилготой аж. Улс орны эдийн засаг хямарч, үндэсний үйлдвэрлэгчид хүндхэн цохилтод орсон энэ үед эдийн засаг сэргэхийг хүлээхгүйгээр төмөр замын бүтээн байгуулалтыг хийж буй явдлыг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн ерөнхий захирал Д.Батжавхлан “Монголыг ган бүтээгдэхүүн үйлдвэрлэгч орон болгох зорилготой. Дэд бүтцийн хамгийн чухал ажил болох төмөр замаар төмрийн хүдэрийг гангийн үйлдвэр рүү зөөх үүрэгтэй. Жилдээ найман сая тонн хүдэр зөөвөрлөх хүчин чадалтай. Эдийн засгийн хямралаас үүдэлтэйгээр борлуулалт буурсан. Төмрийн хүдэрийн экспорт зогссон. Зах зээлийн эргэлтийн үеийг хүлээхгүйгээр томоохон бүтээн байгуулалтыг хийж байна” хэмээн тайлбарлаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Отгонболд
Мухар төмөр зам мардай шиг түүхийг давтана. Хил рүү гараагүй
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

44 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

55 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 1 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин