Нүхэн жорлонгийн уршиг

2016-04-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

“ЗМ”-ний сэдэв: Хөрсний бохирдол SOS зарлаж байна

Х.ХАТАН, С.УЯНГА

Хөрсний өвчин сэдэрч, түүний уршиг хүн амын эрүүл мэнд тэр дундаа хүүхдүүдэд сөргөөр  нөлөөлж буйг өнөөдөр бараг хүн бүхэн мэддэг болжээ. Гэхдээ өөрсдийнхөө гараар үр хүүхдээ өвчлүүлж байгаа учир шалтгаан, үр дагавар хийгээд хэрхэн сэргийлэхийг хэн ч мэддэггүй. Нэг ёсондоо энд төрийн байгууллагууд судлаад шинжлээд байдаг, тэнд иргэд үл мэдэгч янзаараа байсаар л байна.  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр жил бүр 1.7 сая хүн усны бохирдол, ариун цэвэр эрүүл ахуйн асуудалтай холбоотой суулгалт өвчний улмаас нас бардаг. Үүний арван хүн тутмын ес нь хүүхэд байгааг анхааруулсаар байгаа. Тэгвэл газар гэсч, шар усны үер урсч хөрсний бохирдол хүний эрүүл мэндэд заналхийлдэг цаг үе хаяанд ирчихлээ. Өөрөөр хэлбэл, дөрөвдүгээр сараас эхлэн суулгалт, цусан суулга  зэрэг гэдэсний халдварт өвчин эрчээ авч, эмч нарын хэлдгээр халдварт өвчний улирал эхэлдэг юм байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон ШУА-ийн Газарзүйн хүрээлэн, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн зэрэг байгууллагууд хөрсний бохирдлын үзүүлэлтийг судлаад гаргаад ирчихдэг. Эрчтэй өсөн нэмэгдэж буй автомашины тоо, техникийн захуудын тэлэлт, тос тосолгооны материалын худалдаа, үйлдвэрлэлийн хог хаягдал, гэр хорооллын стандартын бус нүхэн жорлон энэ бохирдлын гол үүргийг гүйцэтгэдэг. Хоёр жилийн өмнөх судалгаагаар  Улаанбаатар хотын газар нутгийн 18 хувь нь л бохирдоогүй гэсэн дүгнэлт гарч байв. Харин энэ жил хэрхсэнийг нарийн тогтоогоогүй байна. Шинжилгээний дүнгээр нийт дээжний 87.9 хувьд нь нян, хөгц мөөгөнцөр илэрчээ. Тэгэхээр дээр дурдсанчлан гэдэсний төрөл бүрийн халдварт өвчин үүсгэдэг гол хүчин зүйл бол нүхэн жорлон. Өдгөө нийслэлийн оршин суугчдын 60 гаруй хувь нь гэр хороололд амьдарч, 300 гаруй мянган өрх нийтдээ 180 гаруй мянган хүн нүхэн жорлон ашиглаж байгаа. Гэр хорооллын айл өрхийн 90 хувь нь энгийн нүхэн жорлонтой гэсэн үг. Өөрөөр хэлбэл, өнөөдөр нийслэлчүүдийн 60 хувь нь гэр хороололд, тэдний 90 хувь нь энгийн нүхэн жорлон ашиглаж нүхэн жорлонгийн эрин үед амьдарч байна гэхэд хилсдэхгүй болжээ. Нүхэн жорлон доторх бүх бодис найрлага шууд газрын хөрсөнд нэвчиж, тэр нь ундны усанд нөлөөлнө. Гэвч жорлондоо халдваргүйжүүлэлт, ариутгал, суллалт хийдэг айл өрх бараг үгүй. Тэгэхээр хаврын хаварт эмнэлгийн байгууллагыг ачаалж, бага насны хүүхдүүдийг өвчлүүлдэг шалтгааны тэргүүн эгнээнд нүхэн жорлон орж байна.

2014 онд вируст хепатит А, цусан суулга, сальмонеллын халдвар, суулгалт халдварт өвчин зэрэг таван төрлийн гэдэсний халдварт өвчний 1704 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 394 тохиолдлоор нэмэгдсэн байна. Гэдэсний халдварт өвчний 71.3 хувийг цусан суулга,1.6 хувийг суулгалт халдвар эзэлж байгаа юм. Тэгвэл өнгөрсөн жил гэдэсний халдварт өвчний 1305 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оноос 269 тохиолдлоор нэмэгджээ. Тэгэхдээ гэдэсний халдварт өвчний 54.1 хувийг цусан суулга, 23.7 хувийг гар-хөл-амны өвчин эзэлж байгаа юм. Эндээс жил ирэх тусам нэмэгдэж байгаа гэдэсний халдварт өвчин болоод хөрсний бохирдлын хэмжээг харж болно.

Гэр хорооллын айл өрхийн 90 гаруй хувь нь ашигладаг нүхэн жорлон ямар стандарттай байх ёстой вэ. Энэ талаар НЭМХ-ийн Орчны эрүүл мэнд хор судлалын төвийн дарга А.Энхжаргал “Ариун цэврийн байгууламж бол эрүүл мэндийг сахин хамгаалах үүднээс бохирдлын аюул, эрсдэлд хүн амыг өртүүлэхгүй байх эрүүл ахуйн нийцсэн арга юм. Хүний эрүүл мэндийг хамгаалсан нүхэн жорлон агааржуулалтын хоолойтой, битүүмжлэл сайтай, суултуур эсвэл гишгүүртэй, цэвэрлэх боломжтой эд материалгаар хийсэн. Гэрэлтэй байх ёстой. Мөн гэр ойрхон мөртлөө салхи болон уст цэгийн доор байрлах ёстой. Бороо болон цасны ус орохоос сэргийлж бага зэрэг өндөрлөг газар байрлуулна. Ялангуяа гал тогоо байшингаас дорж хаяж 15 метрийн зайтай байх хэрэгтэй. Нүхэн жорлонгийн шалыг өдөр бүр усаар угааж эсвэл үнсээр цэвэрлэнэ. Суултуурыг таглахгүй, ялааны торыг үргэлж шалга. Нүхэнд элдэв төрлийн хог, угаадас хийхгүй” гэлээ. Гэтэл гэр хорооллын айл өрхийн нүхэн жорлон гэрээс нь 10 метр зайтай. Хажуу айлынх нь 12 метр. 10 өрх тутмын найм нь жорлонгоо эрүүл ахуйн шаардлага хангаагүй гэдгийг хүлээн зөвшөөрч, солих сонирхолтой. 10 өрхийн долоо нь гэрэлгүй, үнэртэй, ялаатай, зургаа нь муу усны нүхтэйгээ хамт байдаг гэдэг нь тандалт судалгаагаар тогтоогджээ.

Тиймээс хөрсний бохирдол эхэлж байгаа энэ үед Халдварт өвчин судлалын үндэсний төвийг зорьж, хөрсний бохирдлоос үүдсэн гэдэсний халдварт өвчлөл ямар байгааг сонирхсон юм. Тус төвийн  Эрт сэрэмжлүүлэг хариу арга хэмжээ тасгийн дарга Н.Сувдмаа “Дулааны улирал эхлэхээр газар гэсч, шар усны үер ихэсч гэдэсний халдварт өвчин эрс нэмэгддэг. Гэр хорооллын айлуудын ихэнх нь стандартын бус бохир цооногтой нь гэдэсний халдварын шалтгаан болж байна. Энэ төрлийн өвчнөөр өвчилсөн хүмүүсийн 90 хувь нь зөвлөгөө, мэдээлэл аваад гэрээр эмчлүүлдэг учраас одоохондоо хэвтэн эмчлүүлж байгаа хүн байхгүй. Ер нь халдварт өвчин цаашид нэмэгдэх хандлагатай байгаа учраас эрсдэлийн үнэлгээ, газарзүйн зураглал хийж байна. Гар хөл, ам суулгалтад халдвараас сэргийлэх талаар сэрэмжлүүлэг хийж байна” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хувийн эмзэг мэдээлэлд шүүлтүүртэй хандахыг чухалчлав

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, Сэтгүүл, Сайтын ёс зүйн хорооны 2025 оны хоёрдугаар улирлын хурал зургаадугаар сарын 19-ний өдөр боллоо. 

10 цаг 16 мин
Оросын орчин үеийн автотехник ба үзвэрийн шоу Улаанбаатарт

Оросын орчин үеийн автотехник ба үзвэрийн шоу Улаанбаатарт

10 цаг 56 мин
Чөлөөт сэтгүүлчийн хараат бус индэр “Плюма” платформ

Хараат бус сэтгүүл зүй бол нийгмийн толь юм. Өнөөгийн нийгэмд сэтгүүлч хэн нэгнээ

19 цаг 19 мин
Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Ерөнхий сайд Г.Занданшатарыг шинэхэн Засгийн газрынхаа бүтцийг УИХ-аар хэлэлцүүлэхт

19 цаг 19 мин
Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Уржигдар 06 цаг 25 мин
“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

Уржигдар 06 цаг 15 мин
Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Уржигдар 06 цаг 10 мин
Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

Уржигдар 06 цаг 05 мин
Гашуунсухайтын нээлтээс хойш нүүрсний үнэ “гэрлийн хурд”-аар унаж байна

Гашуунсухайтын нээлтээс хойш нүүрсний үнэ “гэрлийн хурд”-аар унаж байна

Уржигдар 06 цаг 00 мин
16 жил үргэлжлэх нүүрс тээвэрлэлт анхны тээврээ хийлээ

16 жил үргэлжлэх нүүрс тээвэрлэлт анхны тээврээ хийлээ

2025-06-25