
Ц.БАЯР
Хятад улс өнөөдрөөс /04.04/ эхлэн гурав хоног хилээ хааж байна. Тодруулбал, БНХАУ нь жил бүрийн хаврын дунд сард ургацын баяраа тэмдэглэдэг бөгөөд энэ өдөр нь өнөөдөр тохиож буй аж. Үүнтэй холбогдуулан өнөөдрөөс эхлэн гурав хоног бүх хилээ хааж ажилчдаа амрааж байгаа аж. Тиймээс өмнөд хөршийг зорихоор төлөвлөж буй иргэд ажлаа зохицуулж, энэ өдрүүдийн дараа зорчих боломжтойг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээлж байна.
Эх сурвалж:www.zms.mn