“Ёс суртахууны монгол цагаан толгой” хэвлэгдлээ

2015-03-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

Шинэ ном

Ч.ОЛДОХ

Хүүхэд багачуудад ёс суртахууны боловсрол олгоход чиглэсэн  сонирхолтой  номыг академич С.Нарангэрэл багш уншигчдын гар дээр тавилаа. Энэ бүтээлээ тэрээр өнгөрсөн онд олны хүртээл болгосон “”Чингис хааны ёс суртахуун-эрхзүйн шаштир” бүтээлээсээ сэдэвлэн зохиожээ.

Номд монголчуудын хэдэн мянган жилийн тэртээгээс үр хүүхдээ сургаж, хойч үедээ өвлүүлж, ахуй амьдралдаа дадал зуршил болгож ирсэн ёс суртахууны бүхий л зарчмуудыг онцлон  багтаасан байна. Тухайлбал, цагаан толгойн нном  ёс суртахууны эрхэм сайхан  чанар болох найрсаг зан, жудаг, шударга ёс, эр зориг, ичгүүр, нинжин сэтгэл, нэр төр, тэвчээр, эв эе гэсэн есөн бүлэгтэй юм.  Ингэхдээ эмээ, өвөө, ач хүү, зээ охин гэсэн дөрвөн гол баатарын хооронд өрнөж буй үйл явдал, тэдний  үг яриа, үйл хөдлөлд ёс заншил, уламжлал, ёс зүйн зарчмыг шингээжээ.  Тиймээс хүүхэд багачууд уншихад ойлгомжтой, энгийн хэллэгтэй, түүх, баримтыг уран зургаар өгүүлсэн учраас зугаатайн дээр ёс зүйн боловсрол, мэдлэг олгож чадах сайн ном болсныг  сурган хүмүүжүүлэгчид  онцолж байна. Мөн номын хуудсыг хаанаас нь ч сөхөөд үзэх боломжтой хэрэглээ талаасаа ч авсаархан ном болж чаджээ.

Номын нэгдүгээр бүлэгт, өсвөр үеийнхний дунд үүсдэг нийтлэг алдаа,  зөрчил, харилцааны асуудлыг өгүүлжээ. Тэдгээрийг давтан үйлдэхгүй байхад Чингис хааны үеийн түүхэн  баримтад түшиглэсэн  ёс суртахууны сургамжит бөгөөд сонирхолтой үйл явдлуудыг дараагийн бүлэгт өгүүлэх зэргээр сонирхолтой өрнөлийг бий болгосон байна. Энэ мэтээр  номын бүтэц ямар байх, тэр нь уншигчдын номоос олж авсан мэдлэгийг  бататгахад    зохиолч  хэрхэн анхаарсныг  сүүлчийн бүлгээс харж болно. Тухайлбал, номын төгсгөлийн “Бодрол ухаарал” хэмээх хэсэгт монгол  хүүхэд бүр насан туршдаа санаж явах ёстой  ёс суртахууны дүгнэлт, сургамжийг нэтгэн оруулжээ.

Монгол Улс маань хөгжлийн төлөө газрын хэвлий доорх баялгаа  ухаж, уул уурхай хөгжүүлж нэг хэсэг үзсэн. Гэвч чадаагүй. Тэгвэл өвгөд дээдээс уламжилж ирсэн оюун санааны баялагаа үнэт зүйл болгож хөгжих цаг иржээ. Үүний эхний сэрүүлэг, уриа дуудлага, ухаалаг санаачилгыг академич С.Нарангэрэл багш “Ёс суртахууны монгол цагаан толгой” номоороо  ийнхүү эхлүүлээд байна. Монголчууд дэлхийд бахархалтай үндэсний ёс суртахууны өв сантай бөгөөд түүгээрээ дэлхийн Эзэнт гүрнийг цогцлоож байсан билээ.

Чуу мэргэний газар зүй, одон орон судлал, зурхайн ухаан, тоо, анагаах ухаан, байгаль шинжлэл, утга зохиол, засаг төрийг засан тохинуулах зэрэгт хамаатай мэдлэг нь Чингис хааныг хүчирхэгжихэд чухал нөлөө үзүүлжээ.

Их засаг хуульд хулгай зэлгийд хатуу цээрлэл тогтоосон нь шударга ёсыг тогтооход чиглэжээ.

Марко Поло "Чингис хааны засаглал шударга, арддаа ээлтэй энэрэнгүйг үзсэн бусад орны хүн ард түүнтэй өөрсдөө ирж, нийлэн нэгдсээр байв" гэж бичжээ.

Хасар шиг эр зоригтой, дайчин дүүгүйсэн бол Чингис хаан тийм өндөрлөгт хүрэхгүй байсан ч байж магадгүй.

Чингис хаанаас Хорезмын хаанд явуулсан илгээлт Рашид-ад-Диний "Сударын чуулган"-д бий.

1252 оны 5 сараас 1253 оны 9 сар хүртэл Хархорумд амьдарсан персийн түүхч Жувейни Монголын түүхийн талаар сонирхолтой ишлэлүүдийг бичиж үлдээжээ.

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

44 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

55 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 1 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин