“Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна”

2015-03-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯНГА

Еэвэнгийн нөгөө тал... гэдэг шиг үйл явдал Баянгол дүүргийн зургадугаар хороонд өрнөж байна. Юу гэвэл “Абсалютган констракшн” компани анх тус хорооны 44Б байр 98-дугаар цэцэрлэгийн хооронд 60 автомашины газар доорх гарааш, иж бүрэн тоглоомын талбай барихаар болсон ч цэцэрлэгийн удирдлага, оршин суугчид зөвшөөрөөгүй учраас Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас барилгын ажлыг зогсоожээ. Гэтэл тус компани нэр, байршлаа өөрчилж 43, 44А, Б байрнуудын дунд байрладаг нийтийн эзэмшлийн буюу хүүхдийн тоглоомын талбайд урьдын адил 60 автомашины газар доорх дулаан гарааш барих зөвшөөрөл авчээ. Ингэхдээ “Абсалютган констракшн” компани өмнөх барилгынхаа үед 20 сая төгрөгийн үнэтэй дулаан гараашийг арван саяар өгнө, судалгаа авч явна гэх мэтээр иргэний үнэмлэхийг нь хуулбарлаж, цуглуулсан гарын үсгээ дараагийн байршилд зөвшөөрөл хүссэн өргөдөлдөө  ашиглажээ. Мөн хорооных нь  “Далт” СӨХ-нд “Баян марз” хэмээх өөр нэрээр албан бичиг өгч зөвшөөрөл авсан гэнэ.

Энэ талаар тус хорооны оршин суугч Ц.Ганхуяг “Анх “Абсалютган констракшн” нэрээр 98-дугаар цэцэрлэгийн ард барилга барих гэж байсныг иргэд эсэргүүцэж  гомдол гаргаснаар барилгын ажлыг зогсоосон. Гэтэл нэрээ иргэн Д.Батмөнх гэж өөрчлөөд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас зөвшөөрөл авчихсан байгаа юм. Иргэдтэй ирж уулзахдаа өмнө нь барих гэж байсан барилгынхаа зураг төслийг барьчихсан, дараа нь өөрчилчихнө гэж хэлээд явж байна. Нэг ёсондоо хүүхдийн тоглоомын талбайг хүч хэрэглэн авах гэж байна. Бид гурван удаа Ерөнхий төлөвлөгөөний газар гомдол гаргасан ч хариу өгөхгүй байна. Тэгэхээр цаана нь ажлыг нь бүтээгээд байдаг албан тушаалтан байна” гэсэн юм.

Мөн иргэн Д.Батмөнх  Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар хүүхдийн тоглоомын талбайд газар доорх гарааш барих зөвшөөрлийг “Далт” СӨХ-ны дарга зөвшөөрсөн гэх баримт өгснийг иргэд олж мэджээ. Энэ талаар “Далт” СӨХ-ны дарга Д.Нарансайханаас тодруулахад “98 дугаар цэцэрлэгийн ард барилга барина, иргэдийн 72.2 хувь дэмжсэн гэсэн гарын үсэг үзүүлсэн учраас би зөвшөөрөл өгсөн. Харин тоглоомын талбайд гарааш барина гэдэг талаар би ямар ч зөвшөөрөл өгөөгүй” гэсэн юм. Тэгэхээр нэг компани гурван өөр нэртэй болсон, СӨХ-ны зөвшөөрлийг хуурамчаар үйлдэж Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар өгсөн зэрэг олон “но” байгааг иргэд хэлж байна. Хамгийн гол нь 60 автомашины газар доорх зогсоол барих гээд байгаа хүүхдийн тоглоомын талбай нь хажуу талынхаа байрнаас гурван метр зайтай, тус талбайд арав гаруй байр, аж ахуйн нэгж байгууллагуудыг цахилгаанаар хангадаг цахилгааны шит  байрлаж байгаа юм. Биднийг очиход тус байрнуудын оршин суугчид автомашинуудаас ялгарах хүнд металл, хорт хий нь агаар бохирдуулж эрүүл мэндэд нөлөөлөхөөс гадна хүүхдүүд тоглох талбайгүй, автомашины тоо нэмэгдсэнээр аюултай орчин үүсэх нөхцөл бий болж байгаа учраас цаа­шид эсэргүүцнэ хэмээн бухимдаж байсан юм.

Харин энэ талаар Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга хот байгуулалтын хэлтсийн архитектор Д.Хан-Уулаас тодруулахад “Нийслэлийн Засаг даргын “Нийтийн эдэлбэр газар дор автозогсоол барих”  захирамж бий. Иргэн Д. Батмөнх  хүсэлт,  өргөдлөө журмын дагуу өгсөн учраас дэмжигдсэн. Мөн журамд заасны дагуу байрнуудын дунд самбарыг 20 хоног байрлуулсан. Харин иргэдийн гарын үсэг үнэн эсэхийг Тамгын хэлтэс дээр шалгаж байгаа. Тоглоомын талбайн дор гарааш барих нь тухайн орчныг сайжруулна” гэсэн юм. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

44 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

55 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 1 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин