“Алтан аргамж” цувралын шинэ бүтээл уншигчдад очлоо

2015-03-10
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.АРИУН

 “Алтан аргамж” цуврал номын долоо дахь нь гарлаа. Цувралын энэ дугаарт Элчин сайд Д.Ёндон, Ц.Гомбосүрэн, Ж.Чойнхор, Г.Луузан, Б.Нямаа, Ю.Сандаг, Р.Янжмаа зэрэг Монгол Улсын орчин цагийн дипломат албанд хүчин зүтгэсэн, олны танил мэргэжлийн дипломатчдын сонирхолтой түүх өгүүлсэн дурдатгал, дурсамж оржээ.

Монгол Улсын Гадаад явдлын Яамны нэгдүгээр орлогч сайдаар тасралтгүй 19 жил ажилласан Элчин сайд Д.Ёндон “Сайд нарын томилолт” хэмээх дурдатгалдаа Цэдэнбал Филатова хэрхэн Гадаад явдлын яамны сайд  М.Дүгэрсүрэнг албан тушаалаас нь авч хаяхад хүрч байсан тухай, уг асуудалд Москва оролцож М.Дүгэрсүрэнг ажил албанд нь үлдээж байсан тухай урьд хожид сонсогдоогүй сонин баримт дэлгэжээ.

1990-ээд оны эхээр Зөвлөлтийн цэргийг Монголоос бараг л “хөөж тууж” гаргасан юм шиг дам яриа байдаг.  Тэгвэл яг тэр он жилүүдэд Гадаад явдлын яамны сайдаар ажиллаж байсан Ц.Гомбосүрэн тухай үеийн нөхцөл байдлыг баараггүй мэдэх хүний хувьд цэрэг гаргах үйл ажиллагаа хоёр Засгийн газрын хэлэлцэж тохирсон ёсоор, Засгийн газрын хяналтын доор  явагдаж дууссан тухай бодит баримт түшиж бичсэн нь үнэмшилтэй бас судалгааны ач холбогдолтой болжээ.

Элчин сайд Б.Нямаа, Ч.Агваандамдин нарын ахмад дипломатчид дайн дажинтай улсад алба хашсан он жилүүдийнхээ сэтгэлд хоногшсон, амь нас эрсдэх аюул занал нүүрлэсэн цаг мөчид ажил үүргээ хэрхэн гүйцэтгэж байсан тухай өгүүлсэн дурсамж дурдатгалууд  ч цувралд оржээ.

“Алтан аргамж” цуврал номыг  “Монгол элч”  ТББ—аас эрхлэн гаргадаг байна.  Цуврал бүтээлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл 95705295  дугаарт холбогдох боломжтой аж.

Эх сурвалж: www.polit.mn


 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

44 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

55 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 1 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин