Завхан Улиастайн чиглэлийн замыг концессоос хасчээ

2015-03-10
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ц.БАЯР

Завхан аймгийн Улиастайг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбох ажил 2013 онд эхэлсэн. Тендерт “Тэнгэр -Уул” компани шалгарч 67 км хатуу хучилттай авто замын ажлыг  38 тэрбум төгрөгт багтаан хийхээр  болсон. Санхүүжилтын тал нь болох 17,3 тэрбум төгрөгийн замын ажил хийгдэж үлдсэн ажлыг концессийн гэрээгээр гүйцэтгэж замыг дуусгах ёстой.Одоогоор замын ажил зогсоод байгаа юм байна. Учир нь өчигдөр хуралдсан Засгийн Газрын хуралдаанаар Завханы  Улиастайн чиглэлийн замыг олон улсын зээл тусламжаар тавих боломжтой гэж үзээд концессоос  хасчээ. Харин Алтай-Дарви чиглэлийн 98 км, Баянхонгор-Алтай чиглэлийн 129,4 км, Баянхонгор-Алтай чиглэлийн 126,7 км, Тосонцэнгэлийн 4 замын уулзвар-Нөмрөг-Сонгино чиглэлийн 167 км, Мандал сум Зүүнхараа чиглэлийн 15,8 км хатуу хучилттай авто зам төслүүдийг концессийн гэрээгээр гүйцэтгэхээр боллоо. Мөн Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар бүтээн байгуулалттай холбоотой хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцсэн байна. Үүн дотор олон жил хүлээгдсэн, эдийн засгийн ач холбогдолтой хэд хэдэн станцын асуудлыг хөндөж, зарим нэгийнх нь хөрөнгийг шийдвэрлэсэн байна.Үүүний нэг нь Эгийн голын усан цахилгаан станц төслийн санхүүжилтийг шийдлээ.БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр Эгийн голын усан цахилгаан станц төслийг санхүүжүүлэх саналыг БНХАУ-ын талд тавьж, хэлэлцээ эхлүүлэх нь зүйтэй гэж тогтлоо.

Эх сурвалж:www.polit.mn

 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

44 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

55 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 1 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин