С.Өлзийхишиг: Гурван суманд хорио тогтоосон

2015-03-10
Нийтэлсэн: Админ
 1 мин

“ЗМ”-ний тодруулга

Б.ЭНХ

Ховд аймагт шүлхий гарч Улсын онцгой комиссын шийдвэрээр тус нутагт хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Цаг үеийн байдал ямар байгааг аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа С.Өлзийхишигээс тодрууллаа.

-Танай нутагт шүлхий хурдтай тархаж байна гэж дууллаа. Одоогоор хэчнээн мал өвчлөөд байна?

-Халдварын голомтод шинээр 41 мал өвчилсөн нь бүртгэгдсэн. Нийт 840 толгойд хүрээд байна. Одоогийн байдлаар гурван суманд нийт 315940 толгой мал вакцинжуулахаас 27.1 хувийг вакцинжуулсан мэдээтэй.

-Ямар сумуудад хөл хорио тогтоосон бэ ?

-Улсын онцгой комиссын шуурхай ажлын хэсгийнхэн өнгөрсөн бямба гаригт газар дээр нь ажиллаж Булган, Үенч, Алтай суманд хорио цээрийн дэглэмийг чангатгах үүрэг өгсөн. Тухайлбал, Булган, Үенч сумаас гарах мал амьтан, хүн, тээврийн хэрэгслэлийн хөдөлгөөнийг бүр мөсөн зогсоогоод байна. Тиймээс эдгээр сум руу зорчихгүй байхыг анхааруулъя.

-Хилийн боомтоор нэвтрэх иргэдийн тоог хязгаарласан гэв үү?

-Булган суман дахь хилийн боомтоор зорчих иргэдийн тоог хязгаарлаад байна. Улсын онцгой комисс болон аймаг, сумын Засаг дарга нарын гаргасан захирамжийг хэрэгжүүлж мал эмнэлэг, онцгой байдал, цагдаагийн 100 гаруй албан хаагч ажиллаж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

44 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

55 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 1 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин