Ерөнхийлөгч сэтгүүлчид тал засав

2015-03-10
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ц.БАЯР

Өчигдөр Монгол Улсын  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “ Цензургүй яриа “ нэвтрүүлэгт оролцож нүүрээ ч нэг улалзуулаад авлаа. Сэтгүүлч асуултаа бэлдсэн хэдий ч шүүх засаглал, шүүгчдийн ёс зүйн талаар хөндөөд, ухаад асуусангүй. Монгол улс цаазаар авах ялгүй орон болгосноос эхэлсэн тэдний яриа нэг л хөндий хэн хэн нь бие биенээсээ бэргэсэн шинжтэй харагдаж байв. Хоёр хүний амнд хүрсэн хүнд өршөөл үзүүлсэн гэсэн хохирогчын яриаг үзсэн Ерөнхийлөгч өршөөл үзүүлэх хүнээ сайн мэдээгүй бололтой байв. Нийгмээрээ, нийтээрээ тогтоох гэж оролдсон шударга ёсыг  ганц нэг шүүгч баллаж дээрээс нь ерөнхийлөгч нь оролцож орхидгоос болоод Ц.Элбэгдоржийн нэр хүнд гадаад, дотоодод унаад байгаа хэрэг. Энэ байдал нь мэдэхгүй, би хамаагүй гэсэн мянган үгийн таглааг Ерөнхийлөгч хэд хэдэн асуултын хариултад хэлснээс харагдаж байна. Маш энгийн, хэнд ч  ойлгомжтой хэрэг явдлууд Монголын шүүхийн эргэн тойронд өрнөж байна.   Гадны хөрөнгө оруулагч нар “Танай луйварчид шүүхтэй нийлээд дээрэмддэг” гэх болов. Хөрөнгө оруулагч нар дүрвэж, эдийн засаг хямарсан  асуудлын гол буруутан шүүх засаглал болж ирлээ.  Улс төр бизнесийн бүлэглэлүүд  өөрсдийн төлөөний хүнээ шүүхэд  шургуулж шударга бус шийдвэр гаргуулж байна ч гэдгийг сэтгүүлч  баримт олоод  асуучих л байлаа. Шүүхийн шинэчлэл, шилэн дансны хууль гараад шударга ёс бий болохгүй нь. Асуудлын гол нь шүүхтэй бус тэнд ажилладаг, мөнгө төлсөнд шийдвэр гаргадаг  шүүгч нарт байгаа юм гэдгийг Ерөнхийлөгч түс тас хэлчихэж чадахгүй л байна.Сэтлгүүлч ч олон жишээ баримт байгаад байхад дурдаад асууж чадсангүй тойруулаад. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос эхлээд хөдөөний малчин Дорж хүртэл шударга ёсны тухай ярьж байгаа. Тэр тусмаа шүүх засаглал худал хуурмагийн хөрс суурь, үүсгэгч, хамжигч, хамтрагч болчихсон  учраас дээр дооргүй бухимдаад,  малын эрэлд шогшдог малчин хүртэл шударга ёсыг сураглаад байгаа хэрэг. Энэ тухай Ерөнхийлөгч сайн мэдэж байгаа хэрнээ нэг л худлаа дүртэй. Эцэст нь дахин жилийн дараа уулзана аа гэж сэтгүүлчид тал зассан нэг л тиймэрхүү ярилцлага болов.

Эх сурвалж:www.polit.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

44 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

55 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 1 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин