“Албадан саатуулах төв”-үүд хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа нь илэрчээ

2015-03-10
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Нийслэл, дүүргийн прокурорын газруудаас Нийслэлийн Чингэлтэй, Баянзүрх,  Сүхбаатар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсүүдийн  Албадан саатуулах байр, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын харьяа “Албадан саатуулах төв”-ийн үйл ажиллагааг шалгасан байна.
Харин шалгалтаар дүүргүүдийн Цагдаагийн хэлтсийн дэргэдэх  албадан саатуулах байрууд нь хууль журамд заасан шаардлагуудыг хангаагүйн улмаас хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа нь илэрсэн байна. Тодруулбал, ахуйн нөхцлийн хувьд байгалийн гэрэлтүүлэггүй, агааржуулалтын системгүй, цагдаагийн хэлтсийн подвальд байрласан зэрэг эрүүл ахуйн наад захын шаардлага хангаагүй, саатуулагдсан этгээдийг хооллох, усанд оруулах болон эмчийн үзлэг хяналтанд хамруулах боломжгүй, саатуулагдсан хүмүүсийг нэг өрөөнд олноор  байрлуулсан зэрэг олон ноцтой зөрчил илэрсэн байна.
Тиймээс хууль, журамд заасан шаардлага, нөхцлийг бүрэн хангаж иргэдийг албадан саатуулах үйл ажиллагаа явуулах,  албадан саатуулах байрнуудын ахуй нөхцөл, үйл ажиллагааг хууль журамд нийцүүлэх, зөрчлүүдийг засаж ажиллуулахаар  Улаанбаатар хотын Цагдаагийн газарт прокурорын шаардлага  хүргүүлжээ.

Эх сурвалж: www.polit.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

44 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

55 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 1 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин