Хуримын ордныг хэн авах гээд байна вэ?

2015-03-10
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.БАТСАЙХАН

Хотын А зэрэглэлд байрлах томоохон байгууллага, барилгуудыг хувьчлах талаар яриг­­даж эхэл­лээ. Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар 19 обьектыг хувьчлах нь зүйтэй гэсэн саналаа НИТХ-д өргөн бариад байна. Хувьч­лах барилгын жагсаалтад Гэр­лэх ёслолын ордон, Усан спорт сургалтын төв, ”Ионсэй най­рамдал” эмнэлэг, Шүд, эрүү, нүүрний эмгэг судлалын төв зэрэг хотын төвийн “супер” байр­лалтай 19 обьект багтжээ. Эд­гээр барилгыг чухам яагаад хувьч­лах болов, НИТХ-аас асууд­лыг дэмжвэл барилгуудын эзэд нь хэн болох вэ гэдэг асуудал сонир­холтой сэдвийн нэг болоод байна.

Гэрлэх ёслолын ордны тухайд Нийслэлийн өмчийн харилцааны газраас ашиггүй ажиллаж байгаа гэсэн ганцхан шалтгаанаар хувьчлах болсноо мэдэгдсэн.

Тэдний тооцоолсноор Гэрлэх ёслолын ордон өнгөрсөн оны эхний зургаан сард 46 сая төгрөгийн алдагдалтай ажилласан гэжээ. Энэ талаар Гэрлэх ёслолын ордноос ч тайлбар хийсэн байна. Тэдний тайлбарт “Жилийн эхний зургаан сард хурим найрын захиалга бараг байдаггүй. Тиймээс  ажилтнуудынхаа цалин, ус, цахилгаан, дулаан гээд  тухайн саруудад багагүй алдагдал хүлээдэг нь үнэн.  Гэхдээ зун, намрын саруудад гол ашгаа олж алдагдлаа нөхдөг” гэжээ. Гэрлэх ёслолын ордон 2013 онд 248 сая төгрөгийн ашигтай ажилласан бол өнгөрсөн онд 400 сая төгрөгийн ашиг олжээ. Мөн Нийслэлийн өмчийн харилцааны газраас өнгөрсөн онд Гэрлэх ёслолын ордонд 1260 айлын хуримын  ёслол хийх “даалгавар” өгсөн байна. Үүнийг нь давуулан биелүүлж, 1560 гаруй ёслол зохион байгуулж орлогоо Нийслэлийн төсөвт төвлөрүүлжээ. Тэгэхээр ямар ч гэсэн Гэрлэх ёслолын ордныг хувьчлах үндэслэл нь буруу болж таарлаа. Захиалга багатай үеийнх нь санхүүгийн асуудал дээр дөрөөлөн энэхүү ёслол төгөлдөр газрыг хувьчлан авах сонирхол хэн нэгэнд байгаа гэдэг нь тодорхой харагдаж байна. Мөн Нийслэлийн өмчийн харилцааны газраас Гэрлэх ёслолын ордныг хувьчилснаар илүү их ашигтай ажиллах боломж нээгдэж, нийслэлийн төсөвт мөнгө төвлөрүүлэх бололцоотой гэж тайлбарлаж байгаагаар тэр нэгэн нууц ноёнтоны гар хөл болсноо зарлалаа. Тэгээд ч өөр нэгэн хувьчилж авлаа гээд хуримын тоо эрс нэмэгдэх нь юу л бол.

Хувьчлах барилгуудын жагсаалт Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд байрлах Усан спорт сургалтын төвөөр үргэлжилж байна.   Усан спорт сургалтын төвийн тухайд 1986 онд байгуулагдсан. Одоогоор үйл ажиллагаагаа хэвийн явуулж буй Нийслэлийн өмчит улсын үйлдвэрийн газар юм. Усанд сэлэх спортын олон улсын уралдаан тэмцээн явуулах, стандартын шаардлага хангасан 240 хүний үзэгчийн суудалтай. Нэг ээлжиндээ 36-40 хүн хичээллэх хүчин чадалтай юм. Өнгөрсөн жил нийслэлийн төсвөөс 111.5 сая төгрөг гарган, дулааны шугам сүлжээний ажлыг нь гүйцэтгэсэн байдаг. Харин Нийслэлийн өмчийн харилцааны газраас энэхүү газрыг ямар учраас хувьчлах болсон шалтгаанаа одоогоор тайлбарлаагүй байна. Энэхүү байгууламжийг хувьчилж нээлттэй дуудлага худалдаанд оруулснаар нийслэлийн төсөвт мөнгө төвлөрүүлэх боломжтой гэсэн ганцхан хариултыг өгч байгаа юм. Үүнээс өөр ямар нэгэн шалтгаангүйгээр хувьчлах жагсаалтад оруулсан нь энэхүү байгууллагыг авах сонирхол бас нэгэн эрхэмд байгаа гэдгийг харуулж байна. Ийнхүү 19 барилга байгууламжийн өмч хувьчлалыг зарим НИТХ-ын төлөөлөгчид эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд байна.  “Ионсэй найрамдал” эмнэлэг, Шүд, эрүү, нүүрний эмгэг судлалын төвийг эмнэлэг хүрэлцээгүй байгаа энэ үед эмнэлгийн зориулалтаар ашиглах нь оновчтой гэж үзэх төлөөлөгч ч байна. Ямартай ч энэ асуудлыг энэ сарын 13-нд НИТХ-ын Тэргүүлэгчдийн нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэх юм. 

Тэр хурлын дараа энэ хувьчлал чухам хэнд зориулагдав гэдэг нь тодорхой болох биз ээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

44 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

55 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 1 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин