Д.Сугарын хүү хоёр жил хоригдоно

2015-03-09
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ц.БАЯР

Төрийн Өмчийн Хорооны дарга асан явсан Д. Сугарын хүү хар тамхины хэрэгтээ хоёрхон жилийн ял авчээ. Өнгөрч буй долоо хоногт  Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын хүү С.Цог нарын 11 хүнийг хар тамхины  хэргээр дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд шүүлээ.  Шүүх бүрэлдэхүүн С.Цог, Э.Золбадрал, Б.Энхтайван нарт хоёр жилийн хорих ял, Г.Ууганбаярт зургаан сарын хугацаатай баривчлах ял оноосон юм. Харин  Т.Тамир, О.Анударь, Н.Оюунжаргал нарын хэргийг хэрэгсэхгүй болгожээ.  Бусад холбогдогчдийн хэргийг тэнсэн харгалзахаар болсон юм. Төрийн өмчийн хорооны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын хүү ял сонссон нь олны гайхшралыг төрүүлж буй. Учир нь Д.Сугар бол МИАТ-ын хэрэгт ч нэр холбогдож, их хэмжээний мөнгө цаас идэж уусан тухай баримт дэлгэгддэг. Бусад нь ял сонсч, хариуцлагаа үүрсэн байтал Д.Сугар хэргээс мултарч, сул чөлөөтэй тэр бүү хэл ажил албан тушаал нь ахисаар өдий хүрч байгаа юм. Тэрбээр хар тамхины хэрэгт холбогдсон хүүгээ ч мөн сугалж авахын тулд бишгүй хөөцөлдсөн гэх мэдээлэл байдаг. Гэвч эцэстээ хуулийн байгууллага Д.Сугарын хүүг яллаж, хариуцлага хүлээлгэж чадлаа. Өөрөө бол хэргээс мултарч, эрх чөлөөтэй явж чадсан, харин бусдын хүүхдэд ял үүрүүлээд өөрийн хүүгээ сугалж үлдэх гэсэн Д.Сугарын мөрөөдөл талаар болж , тэр хүчин мөхөсдлөө. Гэхдээ хоёр жилийн ялыг хоёрхон сар ч эдлэж магадгүй. Мөнгөтэй хүмүүст хууль үйлчлэх биш.

Эх сурвалж: www.polit.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

44 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

55 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 1 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин