Улс төрийн өлсгөлөн зогсч, ЗХУ-ын удирдагч И.Сталиныг оршуулсан өдөр

2015-03-09
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.БАРС

25 жилийн өмнө буюу 1990 оны гуравдугаар сарын 9-ний 22.15 цагт Монголын түүхэнд анх удаа улс төрийн өлсгөлөн болж, МАХН-ын Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон. Өлсгөлөнд МоАХ-ны С.Амарсанаа, Б.Батбилэг, Э.Бат-Үүл, Д.Батцэнгэл, Г.Бошигт, Б.Галсандаш, Д.Дорлигжав,  Д.Нинж, Б.Хишигбат, Д.Энхбаатар нараас гадна нэг эмэгтэй Ш.Нина оролцсон билээ.

1451 оны гуравдугаар сарын 9-нд Италийн Флоренц хотноо нотариатын албан хаагчийн гэр бүлд нэрт аялагч Америго Веспуччи төржээ. Тэрээр хувийн банк байгуулсан ч бүтэлгүйтэн дампуурсныхаа дараа 1499 онд дөнгөж нээгээд байсан алс холын шинэ тив рүү баялаг хайн аялсан гэдэг. Тэрээр ийм аяллыг гурвантаа  хийсэн ч ямар нэг баялаг олж чадаагүй ажээ. Улмаар аяллынхаа талаар ном бичсэн нь тэр үедээ бестселлер болсон бөгөөд хэвлэлийн газрын эзэн Мартин Валцмюллер шинэ тивийг түүний нэрээр Америк гэж  нэрлэх саналыг анх гаргасан түүхтэй.

1837 оны энэ өдөр Германы нэрт зохион бүтээгч Адам Опель мэндэлсэн байна. 25-хан насандаа тэрээр оёдлын машин үйлдвэрлэдэг хувийн компанитай болжээ. Улмаар унадаг дугуй, 1889 оноос автомашины үйлдвэртэй болж, алдарт “Мерседес-Бенз”, “БМВ” компаниудын гол өрсөлдөгч болж чадсан аж. Түүний үүсгэн байгуулсан “Опель” компани өдгөө АНУ-ын “Женерал Моторс” корпорацийн Герман дахь салбар болсон юм.

1932 оны гуравдугаар сарын 9-нд Германы Веймарын Бүгд найрамдах улсын ерөнхийлөгч В.Гинденбург үндэснийхээ эдийн засгийг хамгаалах тогтоолд гарын үсэг зурж, гадаадын гүрнүүдэд аж үйлдвэрийн технологийн нууцыг худалдсан этгээдийг тав хүртэл жилээр хорих шийтгэл хүлээлгэх болсон байна. Тэр үед ЗХУ-ын тагнуулчид Германы технологийг ихээр хулгайлан улс орноо орчин үеийн аж үйлдвэрийн орон болгох анхдугаар таван жилийн төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлсэн гэдэг.

1934 оны мөн өдөр ОХУ-ын Смоленск мужийн Клушино тосгонд манай гаригийн анхны сансрын нисгэгч Юрий Гагарин төржээ. Мужааны хүү тэрээр нацист Германы цэрэг тосгоныг нь эзэлсний дараа төмс хулгайлж байгаад золтой л буудуулаагүй гэдэг. 1961 оны дөрөвдүгээр сарын 12-нд тэрээр сансрын хөлгөөр дэлхийг тойрон 108 минут ниссэн билээ.

1943 оны гуравдугаар сарын 9-нд АНУ-ны Чикаго хотноо төрсөн Роберт Фишер 1972 онд шатрын дэлхийн 11 дэх аварга болон ЗХУ-ын олон жилийн ноёрхлыг эвдэж чадсан юм. Тэрээр 1975 онд аваргын титмээ хамгаалах тоглолтод ЗХУ-ын залуу их мастер А.Карповтой тоглохоос татгалзан шатраас бүрмөсөн хөндийрчээ.

1953 оны энэ өдөр ЗХУ-ын иргэд тус улсын удирдагч И.Сталинтай дөрвөн өдөр салах ёс гүйцэтгэсний эцэст түүний шарилыг Москвагийн Улаан талбай дахь мавзолейд В.Лениний хажууд оршуулсан байна. Хожим түүний шарилыг мавзолейгээс гаргасан юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

44 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

55 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 1 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин