Хилчин бүсгүйчүүд Б.Нямжавт итгэдэг

2015-03-09
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯНГА

Эх орныхоо төлөө зүрх сэтгэлээ зориулж, шаргуу хөдөлмөрлөж яваа эрхэм хүмүүсийг  бид “Монгол Улсын төлөө” буландаа урьдаг билээ. Тэгвэл Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулж буй дугаартаа хилчин бүсгүйг  онцоллоо. Хилийн 0119 дүгээр ангийн Захиргаа хүний нөөцийн албаны дарга, хошууч Б.Нямжав бол Хилчин эмэгтэйчүүдийнхээ бие төлөөлөл болж яваа хүн юм. Учир нь тэрээр Монгол Улсын нийт 3000 гаруй хилчин эмэгтэйг эгнээндээ нэгтгэсэн “Хилчин эмэгтэйчүүдийн холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүн. Хошууч Б.Нямжав Монгол Улсын баруун, өмнөд, зүүн хил дээр ажиллаж, амьдарч явжээ.

1997 онд МУИС-ийг газарзүйч, багш, мэргэжлээр төгсөж төрсөн нутаг Ховд аймгаасаа  ажлын гараагаа эхэлжээ. Түүний ажиллаж байсан Монгол Улсын баруун хилийн сум болох Үенч сумын Ерөнхий боловсролын сургуульд хилчдийн хүүхдүүд түлхүү суралцдаг байж. Энэ сургуульд тэрээр таван жил багшлахдаа  хилчдийн хүүхэд, эцэг эхчүүдийн ажил, амьдралын онцлогт нийцсэн сургалт, хүмүүжлийн олон ажил зохион байгуулж байв. Мөн Хилчин хүүхдийн чуулга уулзалтыг  анх санаачилжээ. Ийнхүү хилчдийн ажил, мэргэжлийн онцлогийг мэдэрч, ойр дотно явсаар Хил хамгаалах албатай амьдралаа холбосон түүхтэй. Тэрээр сургуулиа төгсөөд хань дэд хурандаа Х.Баясгалантайгаа гэр бүл болсон байна.

 Үенч сумын хилийн отрядод Соёлын төвийн дарга буюу хилчдийг соён гэгээрүүлэх ажил хийж явсан үеэ тэрээр “Хилийн отрядын бие бүрэлдэхүүнийг соён гэгээрүүлэх, гоо зүйн мэдрэмж, таашаал олгох ажлыг хийхэд багаасаа сургуулийн урлаг соёлын арга хэмжээнд оролцож явсан маань их нөлөөлсөн. Домог түүхт баруун хилийн отрядад миний ажил амьдралын хамгийн сайхан дурсамжтай үе өнгөрсөн. Ханьтайгаа учирч, хоёр хөөрхөн охинтой болсон. Хилчид бол улсынхаа тусгаар тогтнол болсон дархан хилийг хамгаалдаг, өндөр ёс суртахуун, ёс зүйтэй, үндсэн үүргээ маш сайн ухамсарласан гайхамшигтай хүмүүс. Төрийн сүлдээ тэргүүндээ залсан хилчдийг ямар ч саад бэрхшээлийг даван гарах сэтгэлийн хаттай, мэргэшсэн, шилдэг хүмүүс гэж хэлж болно. Энэ сайхан хүмүүстэй гэр бүл болж хил хязгаарт очсон бүсгүйчүүд маань аливааг сайн сайхнаар харж, эерэг талаас нь хандаж чадах чин сэтгэлтэй болж төлөвшдөг” гэсэн юм.

Тэрээр Ховдын хилийн отрядод дөрвөн жил, 2004-2008 онд Өмнөговь аймаг дахь Хилийн 0131 дүгээр ангид Мэдээлэл соёл сурталчилгааны албаны ахлах ажилтнаар  ажиллаж байсан. Дараа нь Сүхбаатар аймгийн Онгоны хилийн отрядад, 2011 оноос Улаанбаатар дахь Хилийн 0119 дүгээр  ангийн Захиргаа хүний нөөцийн албаны даргаар өнөөг хүртэл ажиллаж буй.

Хошууч Б.Нямжав төвийн отрядод ирснээсээ хойш үндсэн ажлынхаа хажуугаар “Хилчин эмэгтэйчүүдийн холбоо” төрийн бус байгууллагын  удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. Тус байгууллага   улсынхаа дархан хилийн манаж байгаа дайчин эрчүүдтэй мөр зэрэгцэн хөдөлмөрлөж байгаа болон тэдний ар гэрийг дааж  явдаг хилчин эмэгтэйчүүдийн нийгмийн асуудал, хүүхэд эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалдаг. Тэртээ 1960-аад онд хилчин бүсгүйчүүдийн санаачлагаар байгуулагдсан тус холбоо одоо 3000 гаруй хилчин бүсгүйчүүдийн төлөө үйл хэргээ зориулж явна. Мөн бүх отряд, заставуудад энэ холбооны салбар болох эмэгтэйчүүдийн зөвлөл, хэсэг байдаг гэнэ.

Эх орны дөрвөн зүг, найман зовхист ажиллаж амьдарч байгаа хилчин бүсгүйчүүдийн  эрх ашгийг хамгаална гэдэг сайхан ажил. Хилчин эмэгтэйчүүдийн холбоо төрийн бус байгууллага өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд  Улаанбаатар дээд сургуультай хамтран гэр бүлийн сургагч багш бэлтгэжээ. Бэлтгэсэн сургагч багш нар нь өөрсдийн ажилладаг отряд, заставууддаа  очиж сургалт хийснээр хилчдийн гэр бүлд олон  эерэг хандлага ажиглагдаж байгаа гэнэ. Мөн гэрийн эзэн аав, ээж хүн ямар үүрэгтэй байх ёстойг ойлгож ухамсарлуулж гэр бүлд чиглэсэн олон ажил санаачлан хийжээ. Мөн Хувь хүний хөгжлийн институттэй хамтран сургалтын ажлаар Монгол Улсын хилийг нэг биш удаа тойрчээ. Энэхүү сургалтын онцлог нь хилчин хүн бүрийг хувийн эмх цэгцтэй, зохион байгууллалттай, бас зорилготой, зорилгынхоо төлөө цагийг зөв удирдах соёлд дадлагажуулахаас гадна өөртөө байгаа нөөц бололцоог нээн илрүүлж амжилтын зарчмуудыг танин мэдэж, тэдгээрийг өдөр тутмын хэрэглээ болгон ашиглаж сургахад орших юм байна. Энэ ажлынхаа хүрээнд “Хилчний хөтөч” нэртэй хуанлитай ном гаргаж хилчдийн гарын авлага болгожээ. Энэ талаар хошууч Б.Нямжав “Бидний хийсэн ажил сургалт алба, амьдралд эерэг үр дүн авчирч байна. Манай Хилчин эмэгтэйчүүдийн холбоо хоёр жил дараалан Монголын эмэгтэйчүүдийн холбооны гишүүн байгууллагууд дундаас тэргүүлсэн төдийгүй Олон улсын эмэгтэйчүүдийн дээд чуулганд төлөөллөө оролцуулж хилчин эмэгтэйчүүдийнхээ дуу хоолойг хүргэсээр ирсэн” гэсэн юм.

Хилчин эмэгтэйчүүдийн холбооноос нийт хилийн отрядын эмэгтэйчүүдийн зөвлөлийн ажлыг жил бүр дүгнэн байр эзлүүлж шагнал гардуулах ёслолын ажиллагааг зохион байгуулж иржээ. Өнгөрсөн жил Говь-Алтай аймгийн Хилийн 0214 дүгээр анги отряд дээрээ хоёр  бүлэгтэй цэцэрлэг, өдөр өнжүүлэх танхимыг байгуулж тэргүүлсэн бол Өмнөговь аймгийн Овоотын отрядын хилчин бүсгүйчүүд  “Дэлхийн зөн”  олон улсын байгууллагатай хамтран хилийн бүх заставт гэр цэцэрлэг төсөл хэрэгжүүлж хоёрдугаар байранд шалгарчээ. Удаах байруудад шалгарсан Дорнод аймгийн Халхгол, Ховд аймгийн Үенчийн отрядынхан ахмад хилчин эмэгтэйчүүдэд чиглэсэн олон ажил хийжээ. Тэд төрөл бүрийн хичээл сургалт зохион байгуулж, спортын дугуйлан бүхий “Өсвөрийн хилчид” хүүхдийн клубтэй болсон амжилтаараа бусдыгаа тэргүүлсэн байна. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн өмнөхөн “Хилчин эмэгтэйчүүдийн холбоо”-ны хамт олон хилийн отряд ангийн бүсгүйчүүдтэйгээ цахим хурал хийсэн байна.

Ер нь хилчин эмэгтэйчүүдээс авсан судалгаагаар төрөл бүрийн сургалтад хамрагдах, мэдээ мэдээллээр хангах, хүүхдүүд цэцэрлэгт хамрагдах, орон байрны асуудал тулгамдаж байгаа гэсэн санал ихээр ирдэг байна. Хошууч Б.Нямжав болон “Хилчин эмэгтэйчүүдийн холбоо”-ныхон мэргэжил нэгт нөхдийнхөө төлөө санаа зовж, гэрэл гэгээтэй олон сайхан ажил санаачлан хэрэгжүүлсээр байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Хувийн эмзэг мэдээлэлд шүүлтүүртэй хандахыг чухалчлав

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, Сэтгүүл, Сайтын ёс зүйн хорооны 2025 оны хоёрдугаар улирлын хурал зургаадугаар сарын 19-ний өдөр боллоо. 

10 цаг 21 мин
Оросын орчин үеийн автотехник ба үзвэрийн шоу Улаанбаатарт

Оросын орчин үеийн автотехник ба үзвэрийн шоу Улаанбаатарт

11 цаг 1 мин
Чөлөөт сэтгүүлчийн хараат бус индэр “Плюма” платформ

Хараат бус сэтгүүл зүй бол нийгмийн толь юм. Өнөөгийн нийгэмд сэтгүүлч хэн нэгнээ

19 цаг 24 мин
Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Ерөнхий сайд Г.Занданшатарыг шинэхэн Засгийн газрынхаа бүтцийг УИХ-аар хэлэлцүүлэхт

19 цаг 24 мин
Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Уржигдар 06 цаг 25 мин
“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

Уржигдар 06 цаг 15 мин
Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Уржигдар 06 цаг 10 мин
Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

Уржигдар 06 цаг 05 мин
Гашуунсухайтын нээлтээс хойш нүүрсний үнэ “гэрлийн хурд”-аар унаж байна

Гашуунсухайтын нээлтээс хойш нүүрсний үнэ “гэрлийн хурд”-аар унаж байна

Уржигдар 06 цаг 00 мин
16 жил үргэлжлэх нүүрс тээвэрлэлт анхны тээврээ хийлээ

16 жил үргэлжлэх нүүрс тээвэрлэлт анхны тээврээ хийлээ

2025-06-25