Авто худалдааны цогцолборын арван байршил 3.3 тэрбум хүрлээ

2015-03-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.ДАЛАЙ

Нийслэлийн Засаг даргын “Дуудлага худалдаа зохион байгуулах комисс томилох тухай” захирамжийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Авто худалдааны цогцолбор”-ын арван байршилд газар эзэмших ашиглах эрхийн дуудлага худалдаа явуулсан юм.

Дуудлага худалдаа 12 байршилд зарлагдаж, нийт 69 оролцогч хүсэлт ирүүлснээс 67 санал нь хүчинтэй, хоёр санал нь хүчингүй болсон. Харин найм дахь байршилд нэг санал, ес дэх байршилд  санал ирээгүй тул 10 байршилд дуудлага худалдаа  явагдлаа.   Газрын хэмжээ, дуудлага худалдааны анхны үнэ, хүрсэн үнэ, ялагчийн нэр тус бүрийг дараахь хүснэгтээс харна уу.
 

Газрын байршил

Газрын зориулалт

Хэмжээ /га/

Дуудлага худалдааны анхны үнэ /төг/

Хүрсэн үнэ /төг/

Ялагчийн нэр

1

Худалдаа үйлчилгээ

0,3

39 126 874

260 000 000

Ш.Эрдэнэбат

2
 

Худалдаа үйлчилгээ

0,3

39 126 874

530 000 000

Ш.Эрдэнэбат

3

Худалдаа үйлчилгээ

0,6

72 229 350

418 000 000

М.Анхбаяр

4

Худалдаа үйлчилгээ

0,6

73 025 724

310 000 000

Секуд ХХК

5

Худалдаа үйлчилгээ

1,0

117 243 530

327 000 000

Ж.Энхболд

6

Худалдаа үйлчилгээ

1,2

139 243 530

360 000 000

Батсээр ХХК

7

Худалдаа үйлчилгээ

0,2

30 786 097

201 000 000

Б.Мөнх-Учрал

8

Зочид буудал, оффис

1,1

129 550 000

1 санал ирсэн тул дуудлага худалдаа явагдаагүй

9

Зочид буудал, оффис

1,1

129 550 000

Санал ирээгүй тул дуудлага худалдаа явагдаагүй

10

Худалдаа үйлчилгээ

0,8

96 529 600

330 000 000

И.Шинэбаяр

11

Худалдаа үйлчилгээ

0,8

96 550 000

300 000 000

Секуд ХХК

12

Худалдаа үйлчилгээ

1,0

117 023 515

310 000 000

Дэвжих трейд ХХК

 
Нийт дүн
 

9,0

1 079 985 094

3 346 000 000

 


Дуудлага худалдаанд ялсан оролцогчид гурав хоногийн дотор гэрээ байгуулж, гэрээ байгуулснаас хойш 14 хоногийн дотор дуудсан үнийг бүрэн төлснөөр газар эзэмших эрх олгох тухай нийслэлийн Засаг даргын захирамж гарах юм.  Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаанаас олсон хөрөнгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлдэг бөгөөд цаашид төлөвлөгдсөн газруудыг холбогдох хуулийн дагуу газрын дуудлага  худалдаанд оруулж, борлуулахаар тооцож байна.

 

Эх сурвалж:www.polit.mn

 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

44 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

55 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 1 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин