Бодлогогүйн золиос

2015-03-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ОЛДОХ

Монголын төр дээлээ эвдэж хормогч оёж өмсөх... гэгч болж байна. Гаргаж буй тушаал, шийдвэрүүд нь ороо бусгаа. Баахан юм хийж байснаа биш байжээ гээд нураах жишээтэй. Үргүй зардал гаргасных нь хариуцлагыг хүлээх эзэн байхгүй. Үүний нэг жишээ Төрийн албан хаагчдын нэгдсэн эмнэл­гийг тойрсон асуудал.

Үнэндээ бол эмнэлэг ч бус эмнэлгийн байр, шинээр барьсан долоон давхар хоёр саарал байшинг “Шүүхийн шинэчлэл” нэрээр дээрэмдэх гэсэн оролдлого явсан хэрэг. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин шинэчлэлийн Засгийн газрын Хууль зүйн сайд болонгуутаа сал­бараа шинэчилнэ, энэ шинэчлэлд барилга байшин ч хамаатай хэ­мээн үзсэнээр үйл явдал өрнөсөн. Эхлээд Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг зэвсэгт хүчний цэргийн госпитальтай нэгтгэж, тэгснээ шинэ байранд нь Хууль зүйн яамны нэг цэгийн үйлчилгээг оруулж, прокурор, мөрдөх албаны байр болгохоор ярьж, гараашийг нь хорих байр болгон ашиглана гэсэн. Эцэст нь  эрүүл мэндийн салбарын мэдэлд шилжүүлээд  байна. Нэг юманд туйлширдаг манайхны гэм биш зан, Х.Тэмүүжингийн Хуульзүйн сайдаар ажил­лаж байхдаа эхлүүлсэн “Шүүхийн шинэчлэл” гэх гоё нэртэй дээрмийн дүнд эмнэлгийн байр хэдэнтээ “хувилгаан” дүрийг олж, эцэст нь иргэдэд үйлчлэх эмнэлэг гэдэг статус дээрээ арай гэж эргэж ирсэн нь энэ.  Энэ хүртэл ээдрээтэй зам туулж, улсын төсвөөс  чамгүй их мөнгө зарлагадлаа.

Төрийн тусгай албан хаагчийн эмнэлгийг өргөтгөж, орчин үеийн тоног төхөөрөмж суурилуу­лан ашиглалтад оруу­лахад 2012 онд 10.6 тэрбум төсөвлөн гүйцэт­гэл хийж байв. Гэтэл оффисийн байр болгоно гэсэн Х.Тэмүүжингийн санал, Засгийн газрын 222 дугаар тогтоолоор дотоод заслын ажлыг өөрчилснөөс хойш  засварын ажил гурван жил үргэлжлэв. Тогтоол, шийдвэр ч гурван удаа өөрчлөгдөв. Эмнэлгийн зориулалтаар барьсан  барилгыг эсэн бусын зориулалтаар ашиглахаар засч, ингэхдээ ихэнхдээ эвдэж нураасан байна. Хамгийн харамсалтай нь Монголдоо хамгийн өндөр хүчин чадалтай, 3.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий оношлогооны “MRI”, “СТI” аппаратыг зөөх явцад хөргөлтийн төхөөрөмжийг дэлбэлж сүйтгэжээ. Эвдэн бус­ниу­лагчдын гарт сүйд­­сэн эмнэлгийн барил­гыг эргээд эмнэл­гийн зориу­лалтаар засч тохижуулахад өнөөдөр  20 тэрбум төгрөг  шаардагдаж байна. Ийм хэмжээний мөнгө улсын төсөвт байхгүй, Засгийн газар санхүүжүүлье гэвч  хэтэвч нь хоосон. Эцэстээ энэ мөнгө төсвөөс, өөрөөр хэлбэл, татвар төлөгчид буюу та бидний халааснаас гарч таарна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нам нэгт Х.Тэмүүжин анддаа юу ч үүрэгдсэнгүй. Хариуцлага гэдэг зүйл Ардчилсан засгийн үед ийнхүү нүд аньж, монголчууд харалган төрийн бодлогогүйн золиосонд байгаагаа үрж дуусах нь ээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

44 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

55 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 1 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин